MIS Implants Technologies компаний имплантын B+ гадаргуугийн албан ёсны нээлт болно
2017.02.07 5.0 0

BAR-LEV, Israel: Энэ гуравдугаар сард болох International Dental Show олон улсын үзэсгэлэн худалдаан дээр MIS Implants Technologies компани имплантын инженерчлэлийн хамгийн сүүлийн үеийн бүтээл B+ implant surface treatment-ийнхээ албан ёсны нээлтийг хийх гэнэ. B+ гадаргуу нь имплантын titanium dioxide -той химийн холбоо үүсгэж имплант орчмын болон шинээр үүссэн ястай дээд зэргийн сайн нэгдэл үүсгэснээр анхдагч osseointegration-ы үүсэлтийг сайжруулж удаан хугацааны тогтвортой байдлыг нөхцөлдүүлдэг байна.

B+ гадаргууг Nano Bridging Molecules дахь өөрийн багийн хамт хөгжүүлсэн Dr Björn-Owe Aronsson B+ гадаргуугийн талаар эмнэлзүйн тохиолдлыг үзүүлсэн нь ясны эдэд удаан хугацаанд үйлчлэл маш сайн байгааг илтгэж байна. Энэ нь ясны эдийн нөхөн төлжилтийн асуудалтай болон цусан хангамжийн дутмагшилтай өвчтөнүүдэд маш чухал ач холбогдолтой зүйл юм. Импплантын гадаргуугийн ясны эдтэй наалдах энэ өвөрмөц шинж чанар нь имлантыг суулгасны дараах имплантын эрт үеийн бэхжилтийг сайн үүсгэхийн зэрэгцээгээр хожуу үе шатанд ч тогтвортой байдлыг хангаж өгч байгаа нь судалгаагаар тогтоогдсон байна.

“Титан материалыг шүдний имплантанд ашигладаг нь түүний хүний биед ямар нэгэн гаж нөлөө учруулдаггүй идэвхгүй байдалтай холбоотой юм. Гэсэн хэдий ч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр ясны эдтэй илүү түргэн хугацаанд үр дүнтэй нэгдэл үүсгэх асуудал тавигдах болсоноор энэ чиглэлийн судалгааг идэвхжүүлж имплантын гадаргуугийн бүтэц ба химийн шинж чанарын хэрэгцээ шаардлага урган гарч ирсэн юм” гэж Dr Björn-Owe Aronsson тайлбарлаж байна.

B+ имплантын гадаргуу нь мульти фосфанат молекулын давхарга агуулдаг бөгөөд энэ нь титаны оксидтэй гарал үүслийн төсөөтэй байдлаараа маш сайн ковалентийн холбоо үүсгэх боломж олгодог. Мөн энэ давхарга нь дээд зэргийн сайн гидрофиль шинж чанартай тул энэ нь түүний гадаргууд эсийн колони үүсэлтийг сайжруулдаг байна. Судалгаагаар имплантын гадаргуу дээр цусны судаснууд түргэн хугацаанд үүсч байгаа нь тогтоогдсон бөгөөд энэ нь амны хөндийн орчинд тэсвэртэй төдийгүй төрөл бүрийн pH орчинд маш тогтвортой болох нь тогтоогджээ.

“B+ surface-д туршилт хийсэн анхдагч үр дүнгээр бид анх удаа имплант эмчилгээний маш эрт үе шатанд өвөрмөц биохимийн холбоо үүсэх боложтой болохыг олж илрүүлсэн” гэж Aronsson хэллээ.

MIS Implants Technologies-ын хувьд энэхүү нээлтэнд сэтгэл хангалуун байгаа бөгөөд үүнийг имплантын салбарт гарсан маш том дэвшил гэдэгт бүрэн дүүрэн итгэлтэй байна. Тун ойрын хугацаанд MIS Implants-ын зүгээс дэлхий даяар 250 оролцогч бүхий туршилтыг төслийг эхлүүлэхээр төлөвлөж байгаа ба оролцогч тус бүрт B+ гадаргуу бүхий 10 имплант зоож өгч үр дүнг нь шалгах юм байна. Энэхүү туршилт судалгааг мөн Dr Björn-Owe Aronsson ба түүний баг удирдан явуулах ба хамтын ажиллагааны үр дүнд энэхүү шинжлэх ухааны ололтонд тулгуурласан ирээдүйн технологийг тодорхойлох ажээ.

 

 


Tag:MIS Implants Technologies, B+ surface, технологийн мэдээлэл
Бусад






avatar