Heraeus Kulzer фирм брэндийн дахин шинэчлэлт хийж дан Kulzer нэрийн дор үйл ажиллагаагаа явуулахаар боллоо
2017.02.09 0.0 0

HANAU, Germany: Ирэх долдугаар сараас эхлэн шүдний материал, технологийн салбарын үйлдвэрлэгч Heraeus Kulzer фирм зөвхөн Kulzer хэмээн товчилсон шинэ нэрийн дор үйл ажилагаагаа явуулах гэнэ. Mitsui Chemicals эцэг компанийхаа дэмжлэгээр Германы Ханау хотод байрлалтай тус фирм үйл ажиллагаагаа өргөтгөж хөгжлийн шинэ шинэ үйл ажиллагаануудыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Энэ оны гуравдугаар сард болох  International Dental Show (IDS) дээр тус фирм өөрийн шинэчилэгдсэн  corporate design-ы төрх байдлаараа гарч ирэх ажээ.

 

2013 онд Японы  Mitsui Chemicals Group компани Heraeus-ын шүдний материалын үйлдвэрлэлийн салбарыг худалдан авсан юм. Энэхүү худалдан авалт нь Heraeus Kulzer фирмийн хувьд газарзүйн болон технологийн шинэ боломжуудыг нээж өгч байна. Ийнхүү нэрээ өөрчилсөнөөр тус фирм өмнөх эмэмшигчээсээ бүрэн тусгаарлаж байгаагаа харуулж байгаа төдийгүй хөгжлийн шинэ боломжуудын төлөө зорилтот үйл ажиллагаагаа эхлүүлж байгааг илтгэж байна. Тус компани өөрийн өмнө нь хамтран ажиллаж байсан хэрэглэгчид, жижиглэн худалдаалагчид, их сургуулиудтай хамтын ажиллагагаагаа хэвээр хадгалан авч үлдэж өөрийнхөө өмнөх ололт амжилтанд тулгуурлан эмнэлзүйн практик, лабораторийн чиглэлийн илүү сайн бүтээгдэхүүнүүдийг нийлүүлэхийн төлөө ажиллах гэнэ.

IDS 2017 үзэсгэлэн яармаг дээр Kulzer фирм өөрийн шинэ брэнд дизайны дор оролцож шинэ бүтээгдэхүүн, технолологи, үйлчилгээнүүдээ танилцуулна.

“Бид өөрсдийн хамтын ажилагааны итгэмжит түншүүд болох шүдний эмч нар, техникчид, материалын борлуулалтын чиглэлээр ажилладаг худалдаачдаа хадгалан авч үлдэх болно” гэж Heraeus Kulzer-ын маркетигийн албаны дарга  Novica Savic хэлж байна. “Бидний гол зорилго бол үйлчлүүлэгчдээ өвчтөнүүдийн амны хөндийн эрүүл мэнд, биеийн ерөнхий эрүүл мэндийг тэтгэх хамгийн шилдэг бүтээгдэхүүний шийдлүүдийг илүү тааламжтай, өртөг хямд арга замаар нийлүүлэхэд оршдог. Иймдээ ч бид бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг байнга тэлж өргөтгөж байдаг. Ойрын ирээдүйд бид эмнэлзүй болон лабораторийн нөхцөлд ашиглаж буй дижитал төхөөрөмжүүдэд зориулсан шинэ үйлчилгээний нэр төрөл дээр төвлөрөн ажиллах болно. Энэ бол бид хамтдаа хөгжих хамгийн зөв арга зам гэдэгт эргэлзэхгүй байна” гэж тэрээр хэллээ.            


Tag:гадаад үйл явдал, heraeus kulzer
Бусад






avatar