Шүдний гаралтай халдвар нь ноцтой үр дагаварт хүргэж болзошгүйг шүдний эмч нар анхааруулж байна
2017.02.10 5.0 0

DUBLIN, Ireland: Ирландын Шүдний Эмч нарын Холбоо (The Irish Dental Association) тус улсын ард иргэдэд хандан амны хөндийн эрүүл мэнддээ анхаарлаа хандуулж шүдний гаралтай өвдөлт, буйлны үрэвсэл, болон гэмтлийг үл тоомсорлох асуудал гаргахгүй байхыг анхаарууллаа. Энэхүү анхааруулгыг АНУ-аас ирсэн 26 настай залуу шүдний гаралтай халдвар уушгинд тархсанаас болж нас барсан явдлын дараа хийж байна.

Ирландын Шүдний Эмч нарын Холбооны Ерөнхийлөгч  Dr P.J. Byrne АНУ-ын Калифорни мужаас ирсэн хоёр хүүхдийн эцэг болох залуугийн харамсалтай золгүй үйл явдлын талаар  “Хэдийгээр шүдний гаралтай нас баралт маш цөөн тохиолддог боловч энэ удаагийн тохиолдол нь эмчлүүлээгүй шүд болон буйлны хавдар нь өөр бусад хүндрэлүүдийн шалтгаан болсоноор үхлээр төгсөх ноцтой үр дагаварт хүргэж болохыг бидэнд баримтаар харууллаа. Иймд шүдний өвчнөөс урьдчилан сэргийлэх нь түлхүүр хүчин зүйл бөгөөд шүдний гаралтай буглаа, буйлны үрэвсэл, шүдний гэмтлээс шалтгаалсан хавдалт зэргийг үл тоомсорлож болохгүй. Ийм асуудал тохиолдсон л бол мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй” гэж хэллээ.

Dr P.J. Byrne эмч энэ асуудлаар 2015 оны байдлаар Ирландын эмнэлгүүдэд шүдний гаралтай халдвараас шалтгаалан эмнэлэгт хандсан өвчтөнүүдийн тоо 38 хувиар өссөн байгааг жишээ татлаа.

“Бид ийнхүү шүдний өвчлөл ихсэх болсон шалтгаан нь PRSI болон Public Dental Service зэргээс шүдний үйлчилгээний зардлыг их хэмжээгээр таналт хийсэнтэй холбоотой гэдэгт эргэлзэхгүй байна. Энэхүү зардлын таналт хийсэн нь шүдний урьдчилан сэргийлэх эмчилгээний зардлыг авч хаясанаар өвчтөнүүдийг шүдний өвчний эрсдэлт нөхцөл байдалд оруулж улмаар биеийн ерөнхий эрүүл мэндийн хувьд эрсдэл учруулж байна. Яг одоогийн байдлаар шаардлагатай эмчилгээ хийхийн оронд антибиотик бичиж өгөх явдал түгээмэл байна” гэж үзэж байна.

 

 


Tag:менежемент, халдварт өвчин, халдвар хамгаалал
Бусад






avatar