Шүдний паалангийн генетикийн таагүй нөхцөл байдал нь шүд цоорох өвчинд өртөмтгий байдлыг нөхцөлдүүлдэг
2017.02.14 0.0 0

Шүд цоорох өвчин нь дийлэнх тохиолдолд амны хөндийн эрүүл ахуйн хангалтгүй байдлаас шалтгаалдаг ч ийнхүү шүд цоороход нөлөөлдөг удам зүйн хүчин зүйл байж бас болзошгүй юм.

Тэгвэл Zurich Их Сургуулийн судлаачид шүдний паалангийн хэлбэржилтийг нөхцөлдүүлдэг генийн иж бүрдлийг олж тогтоосон нь энэ асуудалд хариу өгөх боломж олгож байна. Энэхүү олж илрүүлсэн генийн иж бүрдэлд гарсан өөрчлөлт нь зарим хүнийг шүдний өвчинд хэт өртөмтгий нөхцөл байдалд хүргэдэг гэнэ.

Судлаачид паалангийн протейнд гарч буй мутац өөрчлөлтийг туршилтын хулгана дээр  Wnt signaling pathway аргачлалын дагуу судалж үзсэн байна. Хүн ба амьтны эс нь гаднаас ирэх дохиололд эсийн бөөмд агуулагдах тусгай генүүдийн оролцоотойгоор хариу өгч байжээ. Энэ дохиолол дамжуулах зам нь ялангуяа ургийн хөгжлийн үед маш чухал зүйл бөгөөд хорт хавдар болон бусад гаж буруу хөгжил үүсэхэд нөлөөлдөг.

“Энэ төрлийн мутац бүхий протейн агуулсан бүх хулганад паалангийн согог үүссэн нь ажиглагдсан” гэж судалгааны багийн хамтрагч  Pierfrancesco Pagella, PhD хэлж байна. “Мөн бид генийн загварчлал дээр протейны мутац өөрчлөлт ба паалангийн согогийн үүсэлтийн шууд хамаарлыг дэлгэн үзүүлсэн” гэж тэрээр хэллээ.

Судлаачдын үзэж байгаагаар ийнхүү генийн иж бүрдлийг нээж олсон нь шүдний паалангийн хэлбэржилтийн талаар илүү сайн ойлгох боломжийг олгож байна. Энэхүү судалгаа нь орчин үеийн генетикийн шинжлэх ухаан, молекул биологи, биомеханикийн аргачлалыг шүдний паалангийн согог илрүүлэх нэгэн зэрэг ашигласнаараа анхдагч юм.

“Wnt signaling pathway-д хамаарах 3 төрлийн протейнийг олж илрүүлсэн бөгөөд эдгээр нь зөвхөн өвчний хүндрэлд нөлөөлдөг төдийгүй дээд зэргийн хөгжилтэй эдүүд ялгаран хөгжихөд оролцдог болохыг мөн тогтоосон” гэж судалгааны багийн гишүүн Claudio Cantù, PhD хэлж байна. “Хэрэв дохиолол дамжуулалт зүй ёсны дагуу ажиллахгүй бол шүдний паалангийн бүтцэд өөрчлөлт гарна” гэж тэрээр нэмж хэллээ.

Шүдний паалангийн хатуулаг ба найрлага нь шүд цоорох өвчин даамжрах эсэхэд нөлөөлдөг бөгөөд нян бактери үржих эсэх, шүдний тэсвэрт чанар зэрэгтэй холбоотой зүйл гэж судлаачид дүгнэж байна. Хэрэв паалангийн бүтэц тогтвортой бус бол нян бактер ба түүний ялгаруулсан хорт бүтээгдэхүүнүүд пааланд маш хялбархан нэвтрэх боломжтой бөгөөд амны хөндийн эрүүл ахуйг сайтар сахиж байгаа ч шүд цоороод байгаагийн шалтгаан болно гэж судлаачид тайлбарлаж байна.

“Хөгжлийн дутмагшил бүхий паалангийн эдэд цоорол үүсэхээс сэргийлэхэд зориулагдсан тусгайлсан шинэ бүтээгдэхүүн гарган авах нь шүдний эрүүл мэндийн нөхцөл байдлыг сайжруулахад мач чухал нөлөө үзүүлэх болно” гэж Zurich Их Сургуулийн Шүдний сургуулийн амны хөндийн биологийн салбарын профессор Thimios Mitsiadis, DDS, PhD үзэж байна.

Энэхүү судалгаа нь “A Cytoplasmic Role of Wnt-β-catenin Transcriptional Cofactors Bcl9, Bcl9l, and Pygopus in Tooth Enamel Formation,” гарчигтайгаар Science Signaling сэтгүүлд хэвлэгдсэн байна.

 

Эх сурвалж: dentistrytoday.com


Tag:судалгааны тойм, Research
Бусад






avatar