Имплантын мэс заслын зориулалтын робот төхөөрөмж АНУ-ын хяналтын байгуулаг (FDA)-аас худалдаанд гаргах зөвшөөрлөө авлаа
2017.03.09 0.0 0

АНУ-ын Хоол хүнс, эмийн хяналтын байгууллага (FDA) Neocis фирмийн бүтээгдэхүүн шүдний имплантын мэс заслын үед мэс заслын зэмсгүүдийг удирдах зориулалт бүхий Yomi робот системийг зах зээлд худалдаалах зөвшөөрөл олголоо. Энэхүү робот систем нь шүдний имплантын төлөвлөгөө боловсруулах (preoperative) ба мэс заслыг гүйцэтгэх (intraoperative) хоёр төрлийн үйл ажиллагаанд тусламж үзүүлэх боломжоор зэрэг хангагдсан байна.

Yomi робот нь haptic robotic technology-ийн тусламжтайгаар удирдагдан имплантын өрөм зоох байршил, чиглэл, гүнийг тохируулна. Мэс засалч имплант зоох мэс заслын явцад хяналт тавих үүрэгтэйгээр оролцоно. Имплантын мэс заслын хуванцар чиглүүлэгчээс ялгаатай тал нь энэ технологи нь мэс заслын талбайг маш тодорхойгоор визуаль орчинд дүрслэх тул тухайн хүнд зориулан тусгайлсан хэв бэлтгэх шаардлагагүй. Мөн нэгэнт бэлтгэгдсэн мэс заслын хуванцар чиглүүлэгчтэй харьцуулахад уян хатан тул мэс заслын явцад эмчилгээний төлөвлөгөөг тухайн нөхцөл байдалд тохируулан өөрчлөх боломж олгоно.   

“Yomi робот систем нь маш өндөр нарийвчилалтай тул имплант өвчтөний амны хөндийд төлөвлөгдөж байсан тэр чиглэлд яг таг зоогдоно” гэж Nova Southeastern College of Dental Medicine-ы тулгуур эдийн эмгэг судлаач эмч Jeffrey Ganeles, DMD хэлж байна. “Би Yomi роботыг ашиглан хэдэн мянган имплантыг гарынхаа оролцоогүйгээр зоосон. Энэ бол имплантын мэс заслын ирээдүйг жинхнээр нь өөрчилж чадах хүчтэй төхөөрөмж” гэж тэрээр нэмж хэллээ.

Өнөөгийн байдлаар Америкийн хэмжээнд жилдээ 3 сая нэгж имплант суулгацыг 15000 имплантын нарийн мэргэшлийн эмч, 150 000 ерөнхий мэргэжлийн шүдний эмч нарын оролцоотойгоор суулгадаг гэж Neocis фирмийн тайланд дурдсан байна. Дэлхий нийтийн хэмжээгээр жилдээ 15 сая нэгж имплант суулгадаг бөгөөд имплантын мэс заслын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Тус фирмийн тайланд дурдсанаар 2021 он гэхэд мэс заслын робот төхөөрөмжийн зах зээлийн хэмжээ 20 тэрбум америк долларт хүрэх бол Yomi робот систем нь шүдний имплантын салбарт зориулсан цорын ганц робот төхөөрөмж юм байна.

“Өвчтөнүүдийнхээ нөхцөл байдлыг харах юм бол Yomi робот нь тэдэнд имплант эмчилгээ хийлгэхэд маш их тав тухтай байдлыг мэдрүүлэх болно” гэж Center for Specialized Dentistry-ын нүүр амны мэс засалч Federico Grande, DDS, MD хэллээ. Тэрээр “Өвчтөнүүд маань хамгийн сүлийн үеийн эмчилгээний технологийн боломж, үр дүнг сайн мэднэ” гэж нэмж тайлбарлалаа.

 

Эх сурвалж: dentistrytoday.com


Tag:технологийн мэдээлэл, шүдний имплант
Бусад






avatar