Шүдний сувгийн эмчилгээний явцад сувагт үлдсэн нян бактерийг илрүүлэх шинэ төрлийн төхөөрөмжийн туршилт судалгаа хийгдэж байна
2017.03.13 0.0 0

LONDON, UK: Сувгийн эмчилгээний явцад нян тодорхойлох нэгэн шинэ технологи нь сувгийн эмчилгээний дараа шаардлагатай болдог нэмэлт эмчилгээнүүд болон эмчилгээний алдаанаас сэргийлэх боломж олгож болзошгүйг саяхан хийгдсэн нэгэн судалгаа харуулж байна. Их Британий King’s College-ийн судлаачдын бүтээсэн SafeRoot төхөөрөмж нь шүдний сувгийн доторх нян бактерийг маш түргэн хугацаанд тодорхойлж илрүүлдэг нь сувгийн эмчилгээг амжилттай гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлсэнээр сувгийн эмчилгээний алдаанаас болж зайлшгүй хийхэд хүргэдэг шүд авах, мэс заслын арга ашиглах зэрэг таагүй зүйлсийг арилгах боломж олгож байна гэнэ.

Шүдний сувгийн эмчилгээний явцад шүдний хөндий болон сурвалжийн сувгаас халдвар авсан эдүүдийг гаргаж, нян бактериудыг устгаж ариутгах аргуудыг хэрэглэдэг боловч сувагт нян үлдэх боломж байсаар байдаг. Ийнхүү сурвалжийн сувагт нян бактериуд хадгалагдан үлдсэн тохиолдолд нийт эмчилгээний бараг дөрөвний нэг хувь нь тодорхойгүй хугацааны дараа хоёрдогч халдварын улмаас амжилтгүй болох шалтгаан болдог.

SafeRoot төхөөрөмж нь сувгийн эмчилгээний явцад нэг удаагийн ашиглалтаар шүдний хөндийд байгаа бүх нян бактерийг тодорхойлж илрүүлэхэд чиглэгдэн бүтээгдсэн бөгөөд ийнхүү нянг иж бүрнээр илрүүлж чадсанаар хоёрдогч халдварын улмаас үүсэх сувгийн эмчилгээг дахин хийх шаардлагыг үгүй болгож байгаа юм. Энэ төхөөрөмж нь флюросцент будгийн ба бичил дурангийн аргачлалыг хослуулан ашигласнаар маш түргэн хугацаанд сувгийн хаана нян бактери үлдсэнийг тодорхойлж гаргаж ирнэ. Туршилт судалгааны явцад судлаачид уг төхөөрөмж нянгийн эсийг 3-хан минутын хугацаанд тодорхойлж чадаж байгааг тогтоосон байна.

Ажилбарын явцад уламжлалт ариутгасан  endodontic paper points-ыг хавсран ашигласнаар эмнэлзүйн ажилбарын цаг хугацаанд нөлөөлөх нөлөөлөл болон эмнэлзүйн нэмэлт ажилбар гаргахаас урьдчилан сэргийлэх боломж олгож байна.

“Нян бактери сувагт хадгалагдан үлдэх асуудал нь ихэнхдээ шүдний сурвалжийн сувгийн бүтцийн нарийн түвэгтэй байдалтай үед тохиолддог бөгөөд энэ нь сувгийг ариутгах, халдваргүйжүүлэх ажиллагаанд бэрхшээл учруулсанаар халдварын нэлээдгүй хэсэг нь сувагт хадгалагдан үлдэх боломж олгодог. Энэ нь ихэнхдээ сувгийн эмчилгээ амжилтгүй болох гол шалтгаан болдог” гэж King’s College London-ы Эндодонтын салбарын профессор Dr Francesco Mannocci тайлбарлаж байна.

“SafeRoot төхөөрөмж нь сувгийн эмчилгээний хугацааг богиносгож өгч, эмчилгээний амжилтыг нэмэгдүүлж өгсөнөөр шүдний эмч нарт шүднийг ямар ч аюул осолгүйгээр ломбодох боломж олгож байна. Энэ төхөөрөмж нь сурвалжийн сувагт үлдсэн ямар ч төрлийн халвдарын голомтыг тодорхойлон илрүүлэх чадвартай” гэж King’s College London-ы Биоматериал ба нөхөн сэргээх эмчилгээний салбарын профессор Dr Tim Watson хэлж байна.

Их Британы Үндэсний Эрүүл Мэндийн Тусламж Үйлчилгээ (National Health Service)-ний байгууллагын хүрээнд жилдээ 1 сая орчим шүдний сувгийн эмчилгээ хийгддэг бөгөөд эмчилгээний нийт өртөг нь 50.5 сая фунт стерлинг болдог байна. “Шүдний сувгийн эмчилгээ нь зөвхөн өвчтөнд таагүй мэдрэмж төрүүлэх төдийгүй Үндэсний Эрүүл Мэндийн Тогтолцоо(NHS)нд ч томоохон дарамт учруулдаг. Хэрэв бид сувгийн эмчилгээний дахин давтан хийх тохиолдлуудыг бууруулж чадвал энэ нь Үндэсний Эрүүл Мэндийн Тусламж Үйлчилгээний байгууллага (NHS)-д ч томоохон хэмнэлт болох юм” гэж King’s College London-ы судлаач Dr Frederic Festy уг төхөөрөмжийн үр ашгийг тайлбарлалаа.

“SafeRoot төхөөрөмжийг биологийн гаралтай халдваруудыг илрүүлэхэд өргөн хүрээнд ашиглах боломжтой бөгөөд амьсгалын замын болон шүдний имплантын хамааралтай халдваруудыг илрүүлэхэд мөн ашиглаж болно” гэж тэрээр хэллээ.

 

SafeRoot төхөөрөмжий үйл ажилагааны туршилт судалгааны материал “Rapid bacterial detection during endodontic treatment” гарчигтайгаар Journal of Dental Research сэтгүүлийн 2-р сарын 1 өдрийн дугаарт нийтлэгдсэн байна.

 

Эх сурвалж: dental-tribune.com


Tag:сувгийн эмчилгээ, endodontics, технологийн мэдээлэл
Бусад






avatar