Хонгконг, Сингапур улсууд шүдний эмчийн орон тооны хүнд хэлбэрийн дутагдалтай нүүр тулгараад байна
2017.03.16 5.0 0

HONG KONG/SINGAPORE: Хүн амын дундах өндөр настнуудын тоо эрчимтэй өсөн нэмэгдэж байгаатай холбоотойгоор Хонгконг болон Сингапур улсуудад жилээс жилд шүдний эмчийн орон тоо дутагдаж эхэлж байгаа нь мэргэжилтнүүдийн санааг зовоож байна. Хоёр улс хоёулаа өндөр настнуудын ийнхүү өсөн нэмэгдэж байгаа нөхцөл байдалд зориулан бэлтгэсэн хүний нөөц хангалтгүй байна.

Хонгконгийн засгийн газрын тайланд ирэх арван жилд ихэнх томоохон хотуудад шүдний эмч болон эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн орон тооны хүрэлцээгүй байдалтай бодитойгоор нүүр тулгарах эрсдэлтэй байгааг дурдсаныг  South China Morning Post сонин мэдээллээ. Энэ асуудлыг шийдвэрлэх арга замуудын дотор гадаадын мэргэжилтнүүдийг тодорхой зохицуулалтын хүрээнд эрүүл мэндийн төвүүдэд ажиллуулах асуудал яригдаж байна.

Одоогийн байдлаар Хонгконгийн хувьд гадаадын мэргэжилтнүүдийг улсын эрүүл мэндийн төвүүдэд тусгай бүртгэлийн ситемийн дор зөвхөн ганцхан жил ажиллах зөвшөөрөл олгож байна. Гэвч бүртгэлийн ситемийн хатуу чанд нөхцөл байдалтай холбоотойгоор өнгөрсөн жил гэхэд зөвхөн 12 мэргэжилтэн л шалгаруулалтанд орсон байна гэж South China Morning Post бичсэн байлаа. Тулгамдаж буй эрүүл мэндийн мэргэжилнүүдийн орон тооны дутагдалтай холбоотойгоор энэ тоог хамгийн багадаа гурав дахин ихэсгэх шаардлага байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна.

Сингапур улсын хувьд шүдний салбарт гадаадын мэргэжилтнүүд авч ажиллуулах явдлыг хэдийнээ бодит ажил хэрэг болгоод байгаа тул шинээр ажил олгож буй мэргэжилтнүүдийн дийлэнх нь гадаадын мэргэжилтнүүд байна. 2014 оны байдлаар тус улсын хувьд 187 мэргэжилтэн шинээр бүртгэгдсэний дөнгөж 46 нь дотоодын мэргэжилтнүүд байсан байна гэж Straits Times сонинд мэдээлсэн байна.

“Хүн амын насжилт нэмэгдэж байгаа холбоотойгоор шүдний тусламж үйлчилгээний эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдээд байгаа төдийгүй хөгшин хүмүүст зориулсан илүү нарийн төвөгтэй ажилбаруудын тоо нэмэгдэж байна” гэж Сингапурын Шүдний Ерөнхий мэргэжилтэн Dr Patrick Tseng Seng Kwong хэлж байна.

Одоогоор тус улсын хувьд хөгшин хүмүүст тусламж үзүүлэх чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүдийн тоо маш цөөхөн байна. Singapore Dental Council-ын тайланд 2014 оны байдлаар нийт эмч нарын зөвхөн 16.4% л хөгшидөд тусламж үзүүлж байна. Үүнтэй холбоотойгоор Сингапурын Эрүүл мэндийн яам настай хүмүүст үзүүлэх шүдний тусламж үйлчилгээний чиглэлээр тэтгэлэгт сургалт зарлаад байгаа юм байна. Энэ чиглэлээр хийгдсэн бас нэг хүчин чармайлт нь 2016 оны 6-р сард өндөр настай хүмүүст шүдний тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр төрөлжсөн Geriatric Special Care Dentistry Clinic төвийг ашиглалтанд оруулсан явдал юм.

Сигапур улсын хувьд ийнхүү нөхцөл байдлыг сайжруулах чиглэлээр санаачлагатай ажиллаж байгаа бол Хонгконгийн хувьд бүх зүйл төлөвлөлтийн үе шатандаа явж байгаа ба гадаадын мэргэжилтнүүдэд зөвшөөрөл олгох асуудал нь эсэргүүцэлтэй тулгараад байна. Тандалт судалгаагаар Хонгконгийн 1003 улсын харьяаны эмнэлгүүдийн 78 хувь нь гадаадын мэргэжилтнүүдийг авч ажиллуулах явдлыг дэжихгүй гэдгээ мэдэгдээд байгаа гэнэ. Нөхцөл байдал ийм байгаа ч Хонгконгийн хувьд жилээс жилд эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн хүнд хэлбэрийн хомсдолд орох нь нэгэнт тодорхой болоод байгаа ба 2016 оны байдлаар улсын эмнэлгүүдэд 250 эмч, 700 сувилагчийн орон тоо дутуу байгааг эмнэлгүүдийн жилийн эцсийн тайланд дурдсан байлаа.

 

Эх сурвалж: Dental Tribune Asia Facific


Tag:Сингапур, ажиллах хүчин, мэдээлэл, Шүдний эмч
Бусад






avatar