International Dental Show (IDS) ирэх долоо хоногт эхлэх гэж байна
2017.03.17 0.0 0

COLOGNE, Germany: Ирэх долоо хоногийн 21-25 хооронд Герман улсын Cologne хотод шүдний салбарын хамгийн нэр хүндтэй үзэсгэлэн яармаг болох International Dental Show (IDS) болох гэж байна. Тус үзэсгэлэн яармагт шүдний технологийн салбарын шилдэг 2300 гаран үйлдвэрлэгчид хамгийн сүүлийн үеийн бүтээгдхүүнээ дэлгэн үзүүлэх бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс ойролцоогоор 140 000 зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцохоор онлайнаар бүртгүүлээд байна. Герман улсын Cologne хот нь Ruhrgebiet бүс нутгийн хамгийн том аж үйлдвэрийн төв бөгөөд харилцаа холбоо ба тээврийн дэд бүтэц маш сайн хөгжсөн газар юм. Энэ удаагийн үзэсгэлэн яармагт байнга оролцдог нэр хүнд бүхий пүүс компаниудын зэрэгцээ шинээр маш олон үйлдвэрлэгчид оролцохоор захиалгаа өгсөн тул үзэсгэлэн яармаг болох Koelnmesse яармагийн төвд өмнө ашиглаж байсан талбайг томруулан зассан байна.

АНУ, Итали, Франц, БНСУ, Бразил, Их Британы үйлдвэрлэгчид үндэсний павильон гаргаж оролцоно.

Үзэсгэлэн худалдааны зэрэгцээ Speakers’ Corner, Career Day, Know-how tour арга хэмжээнүүд болно.

International Dental Show (IDS) нь хоёр жилд нэг удаа Герман улсын Cologne хотод зохион байгуулагддаг.

 

 

 

 


Tag:IDS, гадаад үйл явдал
Бусад






avatar