IDS2017:Dentsply Sirona корпораци CAD/CAM-ын CEREC системээ нээлтэй болгож байгаагаа зарлалаа
2017.03.22 0.0 0

COLOGNE, Germany: Энэ жилийн IDS дээр Dentsply ба Sirona компаниуд нэг дээвэр дор нэгдэж Dentsply Sirona болсоны нэг жилийн ойг тэмдэглэж байна. Энэ үй явдалд зориулан хийсэн хэвлэлийн бага хурал дээр тус корпораци өөрийн бүрэлдэхүүнд Эндодонтын салбарын Франц улсын томоохон үйлдвэрлэгч RTD-н хувьцааны томоохон хувийг худалдаж авч нэгтгэж байгаагаа болон CAD CAM-ийн CEREC системээ нээлттэй болгож байгаагаа зарлалаа.

Dentsply Sirona корпорацийн ерөнхийлөгч CEO Christopher T. Clark хоёр компаний амжилттай хамтрагч болсоныг дурдаад тус хоёр компаний хамтын ажиллагаа нь шүдний салбарын бүтээгдэхүүний нийлүүлэлт ба технологийн талд маш том дэмжлэг болж байгааг тайлбарлалаа. “Бид одоо шүдний салбарын дэлхий ертөнцийг   өөрсдийнхөөрөө засаж тохинуулах боломжтой болсон гэдэгтээ бүрэн итгэлтэй байна” гэж тэрээр хэллээ.

Christopher T. Clark тус корпораци эндодонтын салбарын RTD (Recherches Techniques Dentaires) компанийг өөрийн болгосноор эндодонтын чиглэлийн бүтээгдэхүүний нэр төрлөө улам сайжруулж хөгжүүлэх болохоо мэдэгдлээ. “RTD-ын инноваци манай R2C—The Root to Crown Solution-ыг илүү сайжруулж иж бүрэн болгоно гэдэгт итгэлтэй байгаа” гэж Dentsply Sirona-ын бас нэг CEO  Jeffrey T. Slovin үзэж байна. “R2C ба RTD-ийн тусламжтайгаар шүдний эмч нар хэзээ ч өмнө нь байгаагүйгээр сувгийн эмчилгээг түргэн хугацаатайгаар аюул багатай гүйцэтгэх болно” гэлээ.

Хэвлэлийн хурлын үеэр зарласан бас нэг чухал зүйл нь CADCAM-ын CEREC брэндийг нээлттэй болгож байгаагаа зарласан явдал байлаа. Одоо CEREC системийг ашигладаг эмч нар STL өргөтгөл бүхий дижитал хэвийг шүдний лабораторийн зориулалтын бусад үйлдвэрлэгчдийн төхөөрөмжүүд болон эмчилгээний төлөвлөгөө боловсруулах програмуудад ашиглаж болох гэнэ. Энэ үйл явдал нь дэлхийн хэмжээгээр хамгийн өргөн хүрээнд ашигладаг   CAD/CAM системийг илүү уян хатан эмч нарт ажиллахад ая тухтай болгож өгч байгаа явдал юм.

Компаний мэдэгдэж байгаагаар STL формат нь өнөө үед шүдний лабораторийн зориулалтын ихэнх программуудад ашиглаж болох түгээмэл файлын систем гэнэ.  Гэхдээ энэхүү шинэ файлын систем нь CEREC-ийн шинэ хувилбар болох CEREC SW 4.5-д ашиглагдаж эхлэх гэнэ.

Dentsply Sirona корпораци энэ жилийн International dental Show-д имплант, CADCAM болон бусад нэр төрлийн нийт 50 шинэ бүтээгдхүүнээ дэлгэн үзүүлж оролцож байна.

 

 


Tag:гадаад үйл явдал, dentsply sirona, International Dental Show, IDS
Бусад






avatar