IDS2017: Ivoclar Vivadent корпораци шинэ брэнд нэрийн дор CAD/CAM бүтээгдэхүүний иж бүрэн шинэ шугам нэвтрүүлсэнээ зарлалаа
2017.03.23 0.0 0

COLOGNE, Germany: Шүдний эмчилгээний салбарт тоон технологид шилжих процесс эмчимжиж байгаатай холбоотой эмчилгээний бүхий л үе шатанд ашиглагдаж буй бүрэлдэхүүн хэсгүүд өөр хоорондоо дээд зэргийн сайн тохироо үүсгэх шаардлагатай болж байна. Энэхүү хэрэгцээ шаардлагын үүднээс Ivoclar Vivadent өөрийн удаан хугацаанд зах зээлд ашиглагдаж буй бүтээгдэхүүнүүдээ өргөжүүлэн тоон технологид шилжүүлж шүдний эмнэлэг болон лабораторид ашиглаж болох CAD/CAM технологийн иж бүрэн бүтээгдхүүний шугам нэвтрүүлж байгаа гэнэ. Ivoclar Digital брэнд нэршлийн дор нэгтгэсэн эдгээр бүтээгдэхүүнүүдийн иж бүрдлийг энэ удаагийн IDS 2017 дээр анх удаа олон нийтэд дэлгэн үзүүлэх гэж байгаагаа өнөөдөр болсон хэвлэлийн хурал дээр мэдэгдлээ.

“Бид тоон технологиор боловсруулсан материалын салбарт хангалттай хэмжээний ноу хау-тай болсоны үндсэн дээр дараагийн хөгжлийн үе шатруугаа шилжэж байна” гэж Ivoclar Vivadent-ын CEO Robert Ganley хэлж байна.

Ivoclar Digital иж бүрдэлд эстетик зориулалттай бүтээгдэхүүнүүдийн иж бүрдэл, авагддаг ба авдагддаггүй шүдэлбэр, имплант тулгуурт шүдэлбэрүүдэд зориулсан CAD/CAM материалууд, ZirCAD block-ын сайжруулсан хувилбарууд, IPS e.max system-д зориулсан шаазан дискүүд зэрэг хамаарч байна. Мөн шүдний энэлэг болон лабораторийн нөхцөлд ашиглаж болох PrograMill digital milling units-г шинээр худалдаанд гаргаж байна.  3Shape-ын 3Shape E series сканнер болон Dental Designer программ хангамжийг Ivoclar Digital бүтээгдэхүүнүдтэй хавсран ашиглаж болох гэнэ. Ivoclar Digital брэндийн дор Service+ лабораторийн аутсорсингийн үйлчилгээг мөн нэвтрүүлж байгаа ба энэ нь лабораториудыг CAD/CAM бүтээгдэхүүний үйлдвэрлэл ба дизайн боловсруулалтын чиглэлээр дэмжиж ажиллах гэнэ.

“Бид Ivoclar Digital бүтээгдэхүүний иж бүрдэлийг нэвтрүүлсэнээр зорилот хэрэглэгчид тулгуурласан зах зээлд эзлэх өөрсдийн хүчин чадлыг илүү ихээр нэмэгдүүлнэ гэж төлөвлөж байна” гэж Ivoclar Vivadent-ын CEO Robert Ganley тайлбарлалаа.  

 

 

 

 

 


Tag:гадаад үйл явдал, Ivoclar Vivadent, International Dental Show, IDS
Бусад






avatar