IDS2017: Nobel Biocare ба KaVo Kerr орчин үеийн бүхий л төхөөрөмжүүдийн хооронд холбоо үүсгэх DTX Studio программ хангамжийн нээлтээ хийлээ
2017.03.23 0.0 0

COLOGNE, Germany: IDS-ын нээлтийн энэ өдөр Nobel Biocare ба KaVo Kerr корпорациудын хамтарсан павильоноор зочилсон хэн бүхэн шүдний салбарын өдөр тутмын үйл ажиллагааны бүхий л төхөөрөмжүүдийг ганцхан программ хангамжийн шийдлээр орлуулах чадвартай  DTX Studio-ын үйл ажиллагаатай танилцах боломж тохиолоо. Шүдний технологийн салбарын хоёр тэргүүлэгч корпорациудын хамтын бүтээл DTX Studio нь шүдний салбарын мэргэжилнүүдийн хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр бүтээгдсэн нээлттэй систем бүхий иж бүрдэл программ хангамж юм.

DTX Studio нь хэрэглэгчдэд оношлогоо хийх, эмчилгээний төлөвлөгөө ба дизайн боловсруулалтын программ модулиудаас өөрийн мэдлэг, ажлын туршлагадаа тохируулан сонгон авах боломжийг олгож байна. Шүдний эмч, рентген техникч, сувилагч, эрүүл ахуйч, шүдний техникч зэрэг бүх мэргэжилтнүүд бүгдээрээ тус тусдаа олон төрлийн программ хэрэглэх биш зөвхөн ганц програмаас тус тусын ашиг тусыг хүртэхээс гадна  DTX Studio-г эмчилгээний олон өрөөг дамнуулан macOS ба Windows аль ч систем бүхий компьютер дээр ашиглах боломжтой юм байна.


Tag:гадаад үйл явдал, International Dental Show, IDS
Бусад






avatar