Амны хөндийн эрүүл мэндийн судалгааны тэргүүлэх байгууллагууд Цагаан ордны төсвийн бодлогыг эсэргүүцэж байгаагаа мэдэгдлээ
2017.03.24 0.0 0

American Association for Dental Research (AADR) болон түүний түнш байгууллага болох National Institute for Dental and Craniofacial Research (NIDCR) хамтран Ерөнхийлөгч Тампын засаг захиргааны 2018 оны төсвийн төслийг эсэргүүцсэн мэдэгдэл гаргалаа. Шинжлэх ухааны байгууллагууд Конгрессийн зүгээс дэмжсээр байтал Цагаан ордон National Institutes of Health (NIH)-ын төсвийг 5.8 тэрбум доллараар танаж байгааг эсэргүүцэж байгаа ба энэ нь 2016 оны төсвөөс 20%-аар буурч буй үзүүлэлт юм байна. National Institute for Dental and Craniofacial Research (NIDCR) бол Америкийн Үндэсний Эрүүл Мэндийн Хүрээлэн (National Institutes of Health)-ийн салбар байгууллага юм.

2016 онд Америкийн Конгресст нөлөө бүхий хоёр намын дэмжлэгтэйгээр 21-р зууны эрүүл мэндийн баримт бичгийг батлан гаргасан бөгөөд тус баримт бичигт National Institutes of Health-ын анагаах ухаан ба био анагаах ухааны чиглэлээрхи эрдэм шинжилгээний ажлуудыг 4.8 тэрбум доллараар санхүүжүүлэх төсвийг батлаж өгсөн байна. American Association for Dental Research-ын мэдэгдэж байгаагаар энэ бол Конгрессийн зүгээс National Institutes of Health-ын үйл ажиллагааг дэмждэг дэмжлэгүүдийн нэг тод жишээ гэж үзэж байжээ. Цагаан ордны зүгээс National Institutes of Health (NIH)-ын бүтцийг дахин шинэчилж зохион байгуулахыг шаардаж байгаа ба энэ нь American Association for Dental Research (AADR)-ын үзэж байгаагаар NIH-ын олон нийтийг эрүүл мэндийн сайн үйлчилгээгээр хангах үндсэн зорилгод тийм ч чухал биш зүйл гэнэ.

National Institute for Dental and Craniofacial Research (NIDCR)-ыг Дэлхийн хоёрдугаар дайны үед Америкийн засгийн газраас гадаадад үйл ажиллагаа явуулж буй цэрэг дайчдын амны хөндийн эрүүл мэндийг дэмжих чиглэлээр байгуулсан байна. Засгийн газрын зүгээс National Institute for Dental and Craniofacial Research-ыг дэмжиж байснаар амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах илүү өртөг хямд арга замуудыг нээж америкийн олон нийнтийн зүгээс амны хөндийн эрүүл мэнд, гавал тархины гэмтэл болон бусад өвчнүүдийн улмаас төсөвт учруулах том дарамтыг хөгөвчилж байсан гэж AADR үзэж байна.


Tag:гадаад үйл явдал, судалгааны тойм, NIH
Бусад






avatar