IDS2017: RPD бэлтгэхэд зориулсан дээд зэргийн өндөр гүйцэтгэл бүхий Ultaire™ AKP шинэ төрлийн хуванцар материалыг танилцууллаа
2017.03.27 5.0 0

Хими технологийн салбарын дэлхийн шилдэг үйлдвэрлэгч Solvay корпораци энэ удаагийн International Dental Show (IDS) үзэсгэлэн яармаг дээр хиймэл шүдэлбэр болон амны хөндийн зэмсгийн дээд зэргийн гүйцэтгэл, материалын өндөр шаардлага тавигдсан үед ашиглах зорилгоор бүтээгдсэн дээд зэргийн өндөр чанарын гүйцэтгэл бүхий  Ultaire™ AKP хуванцар материалыг танилцууллаа.

Ultaire™ AKP нь акрил кетон хуванцар нэгдлээс гарган авсан инноваци шингээсэн бүтээгдэхүн бөгөөд хүний биед бионийцэл сайтай, хөнгөн жинтэй, метал ашиглах хэрэгцээг халсан, уламжлалт RPD-ын метал хийцийг орлон гарч ирж байгаа гоо сайхны нийцэл дээд зэргийн сайн материал юм. Энэ материалыг мөн тоон технологийн төхөөрөмжүүдэд ашиглан CADCAM аргачлалаар шүдэлбэр бүтээх боломжтой. Ultaire™ AKP нь Dentivera™ буюу зорох төхөөрөмжид зориулсан хуванцар материалуудын бүлгийн анхны материал юм.

“Ultaire™ AKP нь RPD шүдэлбэрийг дижитал төхөөрөмж дээр зорж бэлтгэхэд зориулсан анхны материал бөгөөд бид энэхүү материалыг ашигласнаар лавайгаар шүдэлбэрийг загваржуулах, инвестлэх, цутгах үе шатыг алгассанаар цаг хугацааг маш ихээр хэмнэж байна” гэж тус материалыг ашигладаг Hughes Dental Laboratory-ын техникч Jonathan Hughes хэлж байна.

Хими технологийн салбарын Solvay корпораци нь 150 жилийн түүхтэй ба түүнээс сүүлийн 25 жилийн хугацаанд анагаах ухааны салбарт хиймэл эрхтэн, зүрх судас ба бөөрний төхөөрөмжүүдийн хуванцар материалын үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж дээд зэргийн өндөр технологийн хуванцар материалуудыг үйлдвэрлэн ханган нийлүүлж байна.

“Solvay корпораци дээд зэргийн өндөр чанарын хуванцар материалын үйлдвэрлэлээ шүдний эмчилгээ үйлчилгээний чиглэлд өргөжүүлэн тэлэхээр ажиллаж байна” гэж Solvay корпорацийн CEO Jean-Pierre Clamadieu мэдэгдэж байна.

 

 

 

 


Tag:шүдэлбэр, технологийн мэдээлэл, Solvay, CAD/CAM
Бусад






avatar