IADR2017: Эрүү чамархайн үений архаг хэлбэрийн эмгэг (TMD) үүсч болзошгүйг хэрхэн урьдчилан таамаглах вэ?
2017.03.28 0.0 0

Эрүү чамархайн үений эмгэг (temporomandibular disorder) бүхий өвчтөнүүдийн нэлээдгүй  хэсэгт өвчний шинж тэмдэг түр зуурын байдалтай илэрдэг. Иймд ямар өвчтөнд өвчин жинхэнээсээ үүсч болзошгүйг урьдчилан тодорхойлж олох нь зорилтот өвчтөнүүдийг ялган таниж энэхүү архаг хэлбэрийн зовиурт өвчин үүсэхээс урьдчлан сэргийлэх ач холбогдолтой юм.

Судлаачид TMD-ын оношлогооны олон тооны физиологийн ба сэтгэлзүйн үзүүлэлтүүдийг өөр хооронд нь харьцуулан үзэж аль шинж тэмдэг нь архаг хэлбэрийн TMD үүсч болзошгүйг урьдчилан таамаглах боломжтой хүчин зүйл болж болохыг судалсан байна. Үүний дүнд судлаачид хожуу архаг хэлбэрийн TMD үүсч болзошгүй өвчтөнд шүдний эмнэлэгт анхны ирэлтээр амыг том ангайлгаж булчингийн өвдөлтийг тодорхойлох замаар илрүүлэх бломжтой болохыг тогтоогоод байна. Судлаачид энэхүү судалгааны үр дүнгээ АНУ-ын Сан Франциско хотод болж буй энэ жилийн ээлжит  International Association for Dental Research (IADR)-ын Их хурал дээр танилцууллаа.

Энэхүү судалгааны илтгэлийг McGill University in Montreal-ын докторын дараах сургалтын судлаач Carolina Beraldo Meloto, DDS, PhD уншиж таницуулав. TMD-ийн үеийн биологийн ба сэтгэлзүйн хүчин зүйлүүд болох өвдөлтийн эрчим ба байрлал, физиологийн үйл ажиллагаа, сэтгэлзүйн дарамт, түгшүүр зэрэг нь түр зуурын байдалтай илрэх TMD болон архаг хэлбэрийн TMD хооронд ялгаагүй байна гэж тэрээр цохон тэмдэглэлээ.

Судалгаанд оношлогооны шалгуур үзүүлэлтээр TMD үүссэн гэсэн онош бүхий 260 өвчтөнийг хамруулсан ба 6 сарын дараа тэдгээрийн 147 өвчтөнд дахин үзлэг хийхэд 72 өвчтөнд (49%) TMD хэдийнээ архаг хэлбэрээр үүссэн байсан бол бусад хүмүүст шинж тэмдэг нь алга болсон байсан байна.  

Судалгааны үр дүнг тоймлон харвал: Архаг хэлбэрийн TMD-д шилжсэн өвчтөнүүдийн 58%-аас дээш хэсэг нь эмэгтэй хүмүүс байсан бол тэдгээрийн 60% нь цагаан арьст хүмүүс байжээ. Өвчтөнүүдийн амыг том ангайлгаж булчингийн өвдөлтийг шалгах аргачлал (Axis I protocol of the Research Diagnostic Criteria for Temporomandibular Disorders)-аар TMD архаг хэлбэрт шилжиж болзошгүй нөхцөл байдлыг 71%-тайгаар урьдчилан таамаглаж чадсан бол Axis II protocol (зажлах үйлийн хязгаарлалт, амны хөндийн гаж зуршлуудын тухай мэдүүлэг г.м) ашигласнаар 77% хүртэл нарийвчилалтайгаар таамаглаж чадаж байсан байна.

Dr. Meloto болон судлагааны багийн хамт олон TMD нэгэнт л үүссэн бол түр зуурын явцтай болон байнгын хэлбэрийн хооронд биологийн болон сэтгэлзүйн хүчин зүйлсийн ялгаа байхгүй байгааг олж илрүүлсэн нь тэдний гайхлыг маш ихээр төрүүлсэн гэлээ. “Өвчин нэгэнт л үүсэн бол түр зуурын ч бай архаг хэлбэр ч бай биологийн болон сэтгэлзүйн талаас ямар ч ялгаа байхгүй” гэж тэрээр хэлж байна.

Тэгвэл энэ нөхцөл байдлаас шүдний эмч бид нар ямар дүгнэлт хийж болох вэ?

“Хэрэв таны өвчтөнд TMD-ийн таагүй шинж тэмдэг ажиглагдсан л бол түүнийг эртхэн анхааралдаа ав” гэж Carolina Beraldo Meloto, DDS, PhD зөвлөж байна. “Эчилгээг яаралтай эхлүүлж TMD-г архаг хэлбэрт шилжихээс нь сэргийлээрэй” гэж тэрээр цохон тэмдэглэлээ.

 

 

 

 

 


Tag:судалгааны тойм, эрүү чамархайн үений эмгэг, TMD
Бусад






avatar