IDS2017: Шүдний эмчилгээний салбарт олны анхаарал татсан шинэ бүтээгдэхүүнүүдийн тойм
2017.03.29 5.0 0

American Eagle Instruments компани шинэ зэмсгүүд таницууллаа

Шүдний чулуу авах ажилбарыг гүйцэтгэхэд бэрхшээлтэй тохиолдлуудад зориулсан ажлын хэсэг нь маш нимгэхэн бөгөөд бат бэх, бариул хэсэг нь хөнгөн гарт эвтэйхэн шинэ төрлийн Pro Thin брэнд зэмсгүүдээ American Eagle Instruments компани танилцууллаа.

Pro Thin брэндийн зэмсгүүдэд Blackjack Pro Thin scaler, Barnhart 5-6 Pro Thin scaler, Gracey Access 1-2 Pro Thin curette, Gracey Access 7-8 Pro Thin curette, Gracey Access 13-14 Pro Thin curette, and Gracey Access 15-16 Pro Thin curette багтаж байна. Бүтээгдэхүүн болгон American Eagle Instruments-ын sharpen-free XP Technology-ыг ашиглан бүтээгдсэн.

3M шинэ төрлийн композит материал танилцууллаа

3M-ын Filtek композит материал нь шүдний эмчилгээний салбарт дэлхий дахинаа сайн танигдсан бүтээгдэхүүн юм. Тэгвэл 3M энэхүү композитын гоо сайхны шинж чанарыг нь сайжруулан  Filtek One хэмээх композит гаргасан байна. Энэ удаа композитын гоо сайхны шинж чанарыг сайжруулсан төдийгүй 5 мм хүртэл зузаантайгаар ямар нэгэн эргэлзэх зүйлгүйгээр ломбо тавих боломж олгож байна.

Ivoclar Vivadent өөрийн бүтээсэн milling machine-аа танилцууллаа

Ivoclar Vivadent өөрийн PrograMil зорогч төхөөрөмжийн бүтээгдхүүний шугамаа PrograMill One нарын зэрэг 4 төрлийн төхөөрөмжөөр өргөжүүлсэнээ IDS дээр дэлгэн үзүүллээ. PrograMill One бол одоогоор дэлхийн хамгийн жижиг хэмжээтэй 5 тэнхлэгийн зорогч машинд тооцогдож байна. Энэ төхөөрөмж нь  IPS e.max-ын хүрээний бүтээгдэхүүнүүдэд зориулагдан бүтээгдсэн байна.

Германы Vita фирм шаазан имплант танилцууллаа

Vita фирм сүүлийн 10 гаран жилийн хугацаанд шаазан имплант дагнан үйлдвэрлэж байгаа ба зах зээлд гаргахын тулд эмнэлзүйн туршилт судалгааны үр дүнг хүлээж байна. Vita фирмын салбар компани болох Vita Clinical энэ удаагийн IDS дээр шаазан имплантын бүтээгдэхүүнээ танилцуулан оролцлоо.

Voco фирм шинээр худалдаанд гаргаж буй композит блокоо танилцууллаа

IDS үзэсгэлэн дээр олны анхаарал татсан зорогч төхөөрөмжид зориулсан бас нэг бүтээгдэхүүн нь Voco-ын Grandio композит блок материал байлаа. Энэ нь тус фирмийн дижитал төхөөрөмжүүдэд зориулсан Grandio бүтээгдэхүүний цувралын нэг хэсэг юм. Grandio bloc материалыг ямар ч төрлийн зорогч төхөөрөмжид ашиглан inlays, onlays, ба single crowns бэлтгэх боломжтой.

Dentsply Sirona эндодонтын эмчилгээнд зориулсан 3D endodontic программаа танилцууллаа

Dentsply Sirona корпорацийн Dentsply Sirona Endodontics салбар ба Dentsply Sirona Imaging салбарын хамтын бүтээл 3D Endo software нь шүдний эндодонтын салбарт анхдагч болж буй шүдний сувгийн эмчилгээг илүү чанартайгаар эмчлэхэд зориулагдан гарч буй программ хангамжийн бүтээгдэхүүн юм. Энэ программ хангамж нь шүдний сувгийг 3 хэмжээст орчинд дүрсэлж багажийн сонголт ба эмчилгээний ажилбарыг хөнгөвчилж өгдөг гэнэ.

3Shape компани утасгүй wireless сканнериа танилцууллаа

Энэ удаагийн IDS дээр амны хөндийн дижитал сканнерийн салбарт хамгийн онцлох бүтээгдэхүүн нь 3Shape-ын wireless Trios 3 сканнер байлаа. Wireless Trios 3 сканнер нь утасгүй тул эмч нарт ажилбар гүйцэтгэхэд маш хялбархан бөгөөд стандарт баттерейгаар ажилладаг тул цэнэгээ алдана гэж санаа зовохгүйгээр ажилбарын дунд баттерейгаа солиод үргэлжлүүлж болох давуу талтай гэнэ.

Keystone Industries шинэ төрлийн уян хуванцар материалаа таницууллаа

Хэсгийн авагддаг шүдэлбэрийн металл хийц нь гоо сайхны шаардлагад төдийлөн нийцдэггүй тул Keystone Industries компани энэ ажилбарыг хөнгөвчилөх өнгөгүй тунгалаг уян хуванцар Clearmet брэнд материалаа танилцууллаа. Энэ материалыг Myerson, TCS, ба Valplast-ын болон бусад төрлийн төхөөрөмжүүдэд ашиглаж болно. Энэ материал нь нүхжилт үүсгэдэггүй ба нян үрждэггүй гэдгээрээ онцлог юм байна.

Финляндын Planmeca корпораци 3D printer салбарт нэвтэрлээ

Шүдний салбарт өдрөөс өдөрт 3D printer хүчээ авч байгааг та бүхэн анзаарч байгаа байх. Тэгвэл энэ салбарт Финляндын Planmeca корпораци нэвтэрч байгаагаа зарлаж шүдний загвар ба мэс заслын чиглүүлэгчийг эмнэлгийн нөхцөлд хялбархан бэлтгэх 3D printer-ээ танилцууллаа.

 

 

 

 

 

 

 

 


Tag:International Dental Show, IDS, технологийн мэдээлэл
Бусад






avatar