Dentsply Sirona тоон технологийн иж бүрдэл CEREC системээ digital orthodontics чиглэлд хөгжүүлж байна
2017.03.30 0.0 0

Dentsply Sirona корпораци технологийн гайхамшигт инноваци болох DCS technology (Direct Conversion Sensor), Orthophos SL (Dentsply Sirona Imaging) төхөөрөмжүүдийнхээ тусламжтайгаар CBDT зургийн өгөгдөлийн чанарыг гайхамшигтайгаар сайжруулж CEREC брэндийн бүтээгдэхүүний иж бүрдэлээ digital orthodontics буюу гажиг заслын эмчилгээний дижитал чиглэлд хөгжүүлж байна. CEREC Omnicam сканнер болон CEREC Ortho software 1.2 программ хангамжийн тусламжтайгаар шүдний гажиг заслын зориулалтын хэвийг дижитал байдлаар авахаас гадна эмчилгээ ба хяналтын загварыг мөн дижитал хэлбэрээр боловсруулж байна.

 

Загварын иж бүрэн шинжилгээг CEREC Ortho software 1.2 программ хангамж гүйцэтгэх ба эмчилгээний явцын хяналтыг ч мөн дижитал загвар дээр цаг хугацаа адалгүйгээр гүйцэтгэх боломжтойг мэдэгдэж байна. Хэрэв бодит загвар шаардлагатай бол хүссэн үедээ 3D принтер ашиглан загварыг хэвлэж гаргах боломжтой гэнэ. Энэхүү дижитал мэдээлэл дээрээ үндэслэн гажиг заслын эмчилгээний aligner зэмсгүүдийг CEREC CAD/CAM төхөөрөмжөөр бэлтгэх ба уламжлалт гажиг заслын эмчилгээнээс илүү хурдан хугацаанд үр дүнтэй эмчилж болохыг амлаж байна.

 

 

 

 


Tag:технологийн мэдээлэл, digital orthodontics, шүдний гажиг засал
Бусад






avatar