Нүүр ам судлалын салбар дахь түншлэл, НАСС эрдмийн чуулган 2017
2017.04.04 0.0 0

Эрүүл мэндийн яам, АШУҮИС-ийн Нүүр Ам Судлалын Сургууль, Монголын Шүдний Мэргэжилтнүүдийн Холбоо болон Монголиан Медикал энд Дентал Корпорэйшний хамтран зохион байгуулсан PARTNERSHIP IN DENTISTRY, INTERPRISE БУЮУ НҮҮР АМ СУДЛАЛЫН САЛБАР ДАХЬ ТҮНШЛЭЛ 2017, НАСС ЭРДМИЙН ЧУУЛГАН-2017 арга хэмжээ 2017 оны 03 дугаар сарын 25, 26-ний өдрүүдэд CORPORATE HOTEL & CONVENTION CENTER-ийн EVENT HALL-д амжилттай зохион байгуулагдлаа.

Энэхүү арга хэмжээний гол онцлог нь НАС-ын салбарт тулгамдсан зарим чухал асуудлуудыг  хөндсөн 12 гаруй зочин илтгэгч нар мөн эмнэлгийн тоног төхөөрөөмж, эм материал борлуулдаг команиуд, ариутгал хадваргүйжүүлэх бодис худалдах команиуд, эмнэлгийн программ хангамж болон электрон бараа, банкны салбар зэрэг нийт 16 байгууллагууд оролцсон томоохон үзэсгэлэн, хурал байлаа.

Арга хэмжээний ерөнхий зохион байгуулагч мөн ерөнхий ивээн тэтгэгчээр Монголиан Медикал энд Дентал Корпорэйшн оролцсон бөгөөд МОНГОЛ УЛСАД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА ШҮДНИЙ ЭМНЭЛГҮҮДИЙН НЭГДСЭН ЛАВЛАХ ном гаргаж номонд оролцсон эмнэлгүүд болон байгууллагуудаа сурталчилах зорилгоор олон нийтийн хүлээлгийн танхим үйлчилгээний газруудад байршуулах ажилдаа орсон байна.

PARTNERSHIP IN DENTISTRY, INTERPRISE буюу НҮҮР АМ СУДЛАЛЫН САЛБАР ДАХЬ ТҮНШЛЭЛ 2017, НАСС ЭРДМИЙН ЧУУЛГАН-2017 арга хэмжээг ивээн тэтгэсэн Хас банк, Park-Avenue Dental Clinic, MayFlower Dental Clinic М.Майцэцэг эмч, мэдээллийн спонсор Shud.mn болон бидний үйд ажиллагааг дэмжиж үзэсгэлэн худалдаанд оролцсон байгууллагууд, МОНГОЛ УЛСАД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА ШҮДНИЙ ЭМНЭЛГҮҮДИЙН НЭГДСЭН ЛАВЛАХ номонд идэвхитэй, хариуцлагатай хандан оролцсон эмнэлгүүд, байгууллагууддаа ерөнхий зохион байгуулагч Монголиан Медикал энд Дентал Корпорэйшн болон зохион байгуулагч АШУҮИС-ийн Нүүр Ам Судлалын Сургууль, Монголын Шүдний Мэргэжилтнүүдийн Холбооны нэрийн өмнөөс талархал илэрхийлье.

 





Tag:дотоод үйл явдал, НАСС
Бусад






avatar