Ярилцлага: “Эндодонтын салбарт эдийн инженерчлэлийн технологи энэ арван жилд тэсрэлт гэж хэлж болохуйц амжилтанд хүрлээ”
2017.04.04 0.0 0

Эндодонтын салбарын олон олон нийгэмлэг холбоодын үүсгэн байгуулагч ерөнхийлөгчөөр ажиллаж байсан идэвхтэн гэдэг утгаараа Dr Ibrahim Abu Tahun нь энэ салбарын хөгжил дэвшилтэй сүүлийн арваад жил нүүр тулж яваа туршлагатай нэгэн юм. Dental Tribune Online онлайн сонин Йорданы Их Сургуулийн Шүд нөхөн сэргээх салбарын дэд профессор Dr Ibrahim Abu Tahun-тай салбарын хөгжил дэвшил ба ирээдүйн талаар ярилцсан ярилцлагыг орчуулан толилуулж байна.

 

Dental Tribune Online: Шүдний эмчилгээний салбар маш хурдтайгаар өөрчлөгдөн шинэчилэгдэж байна. Энэ утгаараа эмчилгээний шинэ материалууд, тоног төхөөрөмжүүд, аргачлалууд байнга шинэчилэгдэн танилцуулагдаж байна. Эндодонтын салбарын өнөөгийн байдал хэр байна. Энэ салбар одоогоор ямар томоохон хэмжээний хөгжил дэвшилд хүрээд байна даа.

Dr Ibrahim Abu Tahun: 21-р зууны эхээр бид шүдний зөөлцийн биологи ба эмгэг физиологи зөөлөн эдийн эдгэрэлтийн үйл явцын талаар маш сайн мэдлэгтэй болсоны үндсэн дээр сүүлийн 10-аад жилийн хугацаанд эдийн инженерчлэлийн салбарт томоохон тэсрэлт боллоо. Үүний үр дүнд 10-аад жилийн өмнө бол томоохон сорилт болдог байсан асуудлуудын хариуг өгч чадах мэдлэг туршлагыг хуримтлуулж чадлаа.

Олон удаагийн эмнэлзүйн туршилт судалгаануудын үндсэн дээр шүдний зөөлцийг амьдаар нь хадгалах эмчилгээ маш өндөр түвшний амжилтыг үзүүлж байгааг тогтоолоо. Амьтан дээр болон хүн дээр хийгдсэн туршилт судалгааны үр дүнгээс тайрсан зөөлц өөрийгөө нөхөн сэргээх, биоактив эмчилгээний материалын тусламжтайгаар сэргэх боломжтой гэдэг нь мөн тогтоогдоод байна.

Сүүлийн үед шүдний зөөлөн эдийг нөхөн сэргээх эмчилгээ үндсэн хоёр чиглэлд хөгжиж байна. Үүний нэг чиглэл нь уламжлалт эмчилгээний илүү сайжруулсан арга бөгөөд биоактив эмчилгээний материалуудын тусламжтайгаар сувгийг маш сайн ломбодож битүүмжилэл үүсгэхэд чиглэгдэж байгаа бол нөгөө чиглэл нь эмнэлзүйн нөхцөл байдалтай уялдуулан биологийн аргаар зөөлцийг нөхөн сэргээхэд чиглэгдэж байна.

 

Эмчилгээний энэхүү шинэ хувилбарыг уламжлалт аргуудтай харьцуулахад ямар давуу талуудтай байна вэ?

Өвчтөний хувьд маш олон ашиг тустай байхын дээр салбарын хувьд ч энэ нь маш шинэлэг зүйл. Хэрэв нийгмийн эрүүл мэнд гэсэн талаас нь харвал хэт их механик ба химийн процесст тулгуурласан одоогийн эмчилгээний аргачлалаас илүү биологийн зүй зохист аргачлал тул шүдний амьдралын хугацааг уртасгаж өгнө.

Дээр үед бол шүдний сурвалжийн орой орчмын үрэвссэн, гэмтсэн эдийг буцаан нөхөн сэргээх гэдэг асуудал бол санаанд багтамгүй зүйл байлаа. Тэгвэл сүүлийн 15 жилийн хугацаанд хэвлэгдэн нийтлэгдэж буй эмнэлзүйн тохиолдлуудын судалгаанаас харвал, хэрэв сурвалжийн халдваргүйжүүлэлтийг дээд зэргээр гүйцэтгэж чадвал эмнэлзүйн ажилбарын үр дүн илүү нааштайгаар шийдэгдэж байгаа нь харагдаж байна. Үүн дээр эндодонтын эдийн инженерчлэлийн хосгүй арга техникүүдийг ашиглан шүдний өөрийн заяагдал үйл ажиллагаануудыг дэмжин сэргээж өгч тавилан нь муугаар яригдаж байсан ямар ч шүдний асуудал дээр урт хугацааны гайхамшигтай үр дүнг үзүүлэх боломж нээгдэж байна.

 

Яг хэзээ энэ эмчилгээний энэ гайхамшигтай технологиуд эмнэлзүйн өдөр тутмын практикт нэвтрэх вэ? Та үүнээс шалтгаалан эндодонтын салбарын мэрэгжилтнүүд үгүйдээ л дотроо салбарлах эсвэл бүр том үсрэнгүй хөгжлийн гараан дээр ирээд байна гэж үзэж байна уу?

Шүдний зөөлөн эдийг нөхөн төлжүүлэх, дахин судасжилт үүсгэх зэрэг эмчилгээний концепцүүд нь орчин үеийн анагаах ухааны бүтээгдэхүүн биш юм. Шүдний зөөлцийн эмчилгээнээс шалтгаалаад эдгээр аргачлалуудын тухай сүүлийн гурван зуун жил маш сайн зураглан үлдээсэн байгаа. Тэгвэл сүүлийн үеийн онцлог нь эдэд бага гэмтэл учруулах эмчилгээний шинэ концепцүүдийг л санал болгож байгаа асуудал юм. Хэдийгээр эмнэлзүйн бүх шаардлагыг хангах үнэмлэхүй дээд түвшний эмчилгээний аргачлал гэж одоогоор байхгүй байгаа ч шүдний зөөлцийн эмчилгээний чиглэлээр маш олон эмнэлзүйн тохиолдлуудыг тусгасан өгүүллүүд нийтлэгдэж байна.

Нэгэн цагт хүлээн зөвшөөрөхгүй байсан байнгын шүдэнд mineral trioxide aggregate (MTA) хэрэглэж амьдаар хадгалах эмчилгээ маш үр дүнтэй болох нь тогтоогдож шүдийг удаан хугацаанд хадгалан авч үлдэх нь асуудалгүй боллоо.

Хамгийн сүүлийн үеийн судалгаанаас харахад сувгийн эмчилгээний дараа үүссэн сувгийн оройн холбоосын үрэвсэл бүхий шүдийг нөхөн сэргээх эндодонтын эмчилгээний аргачлалын тусламжтайгаар дахин сэргээж авч үлдэх боломжтой болохыг тогтоогоод байна.

Илүү дээд түвшний өндөр чанар бүхий кохорт судалгаанууд нотолгоонд суурилсан зөвлөмжүүдийн үр дүнг илүү найдвартай бат суурьтай болгож өгч байгаа бөгөөд хамгийн сүүлийн үеийн шинжлэх ухааны нотолгоонуудаас эмчилгээний энэ шинэ хувилбарууд нь өвчтөнд хэрэглэхэд аюулгүй болохыг харж болно.

 

Өргөн утгаар нь авч үзэх юм бол эмчилгээний энэхүү шинэ чиг хандлагыг эндодонтын салбарт хэрэгжүүлэхэд юу хэрэгтэй вэ?

Дахин сэргээх, эмчилгээний биологийн энэ чиг хандлагыг зөвхөн тавтай морил гээд орхих биш туйлын хэрэгцээтэй зүйл юм гэдгийг ойлгох хэрэгтэй. Биологийн чиг хандлага бүхий эмчилгээний хандлага нь эмнэлзүйн үйлчлэлээрээ өнөөгийн аргачлалаас илүү үр дүнтэй бөгөөд үнэ өртөг хямд, өвчтөнд нөлөөлөх хоруу чанар ба сөрөг нөлөөлөл бага. Сүүлийн үед хийгдсэн судалгаагаар эндодонтын салбарын мэргэжилтнүүд эндодонтын нөхөн сэргээх эмчилгээний арга хэрэглэхдээ илүү өөдрөгөөр хандаж, дэмжиж байгаа болох нь тогтоогдсон.

Үүнийг хэрэгжүүлэхдээ эмнэлзүйн удирдамжуудыг сайжруулан боловсронгуй болгож эмч мэргэжилтнүүдийн өрөө өөрийгөө хүндлэх, өвчтөнүүдийн итгэл зэрэг асуудлыг тусгаж өгсөнөөр эндодонтын салбар нь илүү биологийн чиг хандлагатай болж өнөө үеийнхээсээ ёс зүйн хувьд ахисан түвшинд хүрэх болно.

 

Таны үзэж байгаагаар ирэх жилүүдэд ямар инноваци эндодонтын салбарт илүү их нөлөөлөх вэ?

Аугаа том, гайхмаар гэж хэлж болох туршилт судалгаанууд шүд нөхөн сэргээх эндодонтын салбарт Япон, Америк болон бусад улс орнуудын хэмжээнд хийгдэж байна. Эдгээр нь уламжлалт эмчилгээний аргачлалын үр нөлөөг саармагжуулалгүйгээр энэ салбарын алс хэтийн давуу талыг шинээр хөгжүүлэн бойжуулж байна.

Бид эмчилгээний аргачлал протоколуудаа биологийн болгох чиглэлд өөрчилж байна. Сүүлийн үеийн мэргэжлийн хэвлэлүүдэд гарч буй эмнэлзүйн болон шинжлэх ухааны судалгааны үр дүнд тулгуурласан зарим төрлийн эмчилгээний чиг хандлагууд энэхүү арга замыг тодорхойлж байгаа ба энэ салбарын мэргэжилтнүүд ойрын ирээдүйд шүдний сувгийг хуванцар материалаар ломбодох, хиймэл протез ашиглахаас илүү шүдний өөрийн эдүүдийг ашиглан нөхөн сэргээх болно. Шүдний зөөлц ба тугалмайн эдийн иж бүрдлийн үйл ажиллагааг нөхөн сэргээх үр дүнтэй, аюулгүй аргачлалуудыг хөгжүүлэх нь өнөөгийн маш чухал тулгамдсан асуудал болоод байна.

 

Урилгыг хүлээн авч ярилцлага өгсөнд баярлалаа.

 

Dr Ibrahim Abu Tahun 4-р сарын 5-8 хооронд Энэтхэг улсын Дели хотод болох Asian Pacific Endodontic Confederation (APEC)-ы 19th Scientific Congress-т орчин үеийн эндодонтын салбарт тулгамдаж буй зүйлс, эмчилгээний уламжлалт аргачлал ба шинэ дэвшилтэт аргачлалуудын зөрчилдөөнт асуудлуудын талаар дурдах “Can we do it forever?” сэдэв лекц унших гэж байна.

 


Tag:Ярилцлага, endodontics
Бусад






avatar