Natural Dental Implants AG компани 3D хэвлэгчээр хэвлэсэн REPLICATE® суулгацаа танилцууллаа
2017.04.05 0.0 0

BERLIN, GERMANY- Natural Dental Implants AG (NDI) компани REPLICATE® брэндийн 3D хэвлэгчээр хэвлэсэн шүд орлуулагч суулгац бүтээгдэхүүнээ танилцууллаа. Уг компани анх 2006 онд шүд орлуулах бүтээгдэхүүнийхээ патентийг авсанаас хойш энэ удаагийн IDS үзэсгэлэн яармаг дээр анх удаа титанан сурвалж ба zirconia abutment бүхий 3D хувилбарыг танилцууллаа.

Natural Dental Implants AG компаний CEO Ruedger Rubbert тус компани энэ 10 жилийн хугацаанд ямарч нөхцөл байдалд тохируулан хийх боломжтой шүд орлуулагч суулгац бүтээхээр ажилласан ба өнөөдөр энэ бүтээгдэхүүнээ илүү сайжруулж ясны эд ба тулгуур эдийн асуудлууд, гадаргуу, CAD/CAM-н асуудал, үйлдвэрлэлийн асуудалд зэргийг шийдвэрлэснээ мэдэгдэж байна. Одоо шүдний хэлбэр төстэй энэ төрлийн имплант суулгацыг шүдний эмнэлгийн нөхцөлд шууд зорж бүтээх боломжтой болсон гэнэ.

REPLICATE® System нь өөртөө тухайн хүний шүдний ормын нөхцөл байдалд 100% тохируулан үйлдвэрлэсэн REPLICATE шүдний титанан ёзоор, REPLICATE түр бүрээс, тухайн хүнд зориулан бүтээсэн шархны эдгэрэлтийн явцад хамгаалах REPLICATE хамгаалалт зэргийг агуулах юм байна.

REPLICATE® System-ийг суулгахдаа эмч өвчтөний авсан шүдний DVT/CBCT скан хийгээд төв лабораторилуу мэдээллийг илгээх юм байна. Тухайн мэдээллийн дагуу титанан ёзоор ба циркон абатмент бүхий REPLICATE шүдийг тухайн хүний шүдний ормонд тохируулан тусгайлан бэлтгээд эмчид илгээнэ. REPLICATE шүдийг ясыг заавал өрөмдөх шаардлагагүйгээр шүдний ормонд суулгаад REPLICATE түр бүрээсийг хийж өгнө. Титанан сурвалж ястай бэхжин оссеоинтэгрэшн үүссэний дараа тухайн шүдэнд байнгын зориулалттай бүрээс хийснээр ажилбар төгсөнө.

Одоогоор Natural Dental Implants AG-ын төв оффис нь Германы Берлин хотод байрлаж байгаа бол салбарууд нь АНУ-ын Техас ба Даллас хотуудад нээгдээд байна.

 

 

 

 

 


Tag:технологийн мэдээлэл, REPLICATE шүд, шүдний имплант
Бусад






avatar