ОХУ-ын судлаачдын хөгжүүлж буй нано бичил нэгдэл нь ломбоны материалыг нянгийн эсрэг үйлчлэлтэй болгож, эдэлгээний хугацааг уртасгана
2017.04.06 0.0 0

Цоорсон шүдийг ломбодох нь өвчнийг таслан зогсоох богино хугацааны үйлчлэлтэй. Тэгвэл урт хугацаанд асуудлыг авч үзвэл ломбоны материал ба тугалмай эдийн холбоон дээр хуримтлагдсан эмгэг төрүүлэгч нянгийн колониуд нь эмчилгээний үр дүнг таслан зогсооход хангалттай сөрөг үр нөлөөлөл учруулна. Тэгвэл энэ асуудал дээр ОХУ-ын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль (NUST)-ийн Ган ба металл хайлшийн технологийн институт ломбоны материалын орчимд антибиотик адил үйлчлэл үзүүлэх нэгэн нано бичил агууламж бүхий материалыг хөгжүүлж байна.

Уг материал нь өөртөө 3Nm хэмжээ бүхий бичил төмөр, цайр, титаны өндөр энерги бүхий ислүүдийн бичил хэсгүүдийг агуулсан шингэн коллойд хэлбэртэй. Энэ бодис нь маш бага концентрацитай (1 литр усанд ердөө 0.1 мг байсан ч ) нөхцөлд ч шүдний цоорол үүсгэгч нянгийн колонид өндөр үр дүнтэй үйлчилдэг.

Энэ нано бичил нэгдлүүдийг шүдний ломбоны материалд нэмж өгсөнөөр тухайн материалын халдвар хамгааллын нөхцөл байдал сайжирч, нянгийн гаралтай хоёрдогчоор шүд цоорох асуудлыг таслан зогсоох гэнэ. Мөн энэ бичил хэсгүүд нь ломбоны материалын физик шинж чанарыг сайжруулж материалын адгез үүсгэх чадварыг нэмэгдүүлж, ломбо тавих үеийн агшилтыг басгасгаж өсгөнөөр ломбоны материалын амьдралын хугацааг уртасгана.

Хэдийгээр эдгээр материалууд нь эмгэг нян бактериудад маш сайн үйлчилж байгаа ч амны хөндийн өөрийн эдүүд болон амны хөндийн хоруу чанаргүй өөрийн бичил биетнүүдэд үзүүлэх сөрөг нөлөөлөл байхгүй байгаа нь туршилт судалгаагаар тогтоогдсон гэж судлаачид цохон тэмдэглэлээ.

“Нянгийн эсрэг бичил нэгдлийг зөвхөн композит ломбоны материалд л ашиглах биш адгезив, etching материал, жийргэвч, имплант суулгац, sealant зэрэг төрөл бүрийн материалуудад ашиглаж болно. 2016 оны 9-р сараас манай эмнэлэгт амжилттай ашиглаж байна” гэж судалгааны багийн гишүүн NUST их сургуулийн эмнэлгийн ерөнхий эмч Яков Карасенков хэлж байна.

 

Эх сурвалж: Dentistrytoday.com

 

 

  


Tag:судалгааны тойм, шүд цоорох өвчин
Бусад






avatar