Хүүхдийн шүдний цоорлоос урьдчилан сэргийлэхэд фторт түрхлэг нь сийлант (sealant)-аас илүү үр дүнтэй болох нь тогтоогдлоо
2017.04.12 1.0 0

Их Британи улсад саяхан хийгдсэн судалгаагаар хүүхдийн шүдийг цоорлоос урьдчилан сэргийлэх асуудалд фторт түрхлэг нь шүдний ховил хонхорыг таглах sealant-аас илүү үр дүнтэй болох нь тогтоогдсон байна.

Энэхүү судалгааг зургаа болон долоо насны хүүхдүүдэд фторт түрхлэг болон sealant-ын аль нь илүү үр дүнтэй байгааг тогтоох зорилгоор хийжээ. Судалгаагаар хүүхдүүдэд гурваас дээш жил тогтмол фторт түрхлэг хэрэглэх нь Британи улсын Үндэсний Эрүүл Мэндийн Систем (NHS)-ээс хүүхэд бүрийн тоогоор 68 фунт хэмнэж байгаа нь тогтоогдсон байна.

“Бидний судалгаа фторт түрхлэг нь зөвхөн шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэхэд туслаад зогсохгүй илүү бэрхшээлтэй үнэ өртөг өндөр эмчилгээнээс сэргийлэхэд туслаж байгааг харуулж байна” гэж Cardiff University-н профессор Chestnutt хэлж байна.

Фторт түрхлэг нь хүүхдэд хэрэглэхэд sealant шиг олон үйлдэл шаардлагагүй илүү хялбар.

Энэхүү судалгааны үр дүн нь Их Британий Үндэсний Эрүүл Мэндийн Системийн шүдний тусламж үйлчилгээний салбарт хүүхдийн шүдний цоорлоос урьдчилан сэргийлэхэд ямар материал нь илүү болохыг тогтоохонд үлэмж хувь нэмэр оруулахын зэрэгцээгээр дэлхийн бусад улс орнуудад шүдний өвчнөөс урьдчилан сэргийлэхэд бас баримжаа болох ач холбогдолтой болжээ.

 

Судалгааны өгүүлэл нь Journal of Dental Research сэтгүүлд хэлэгдсэн байна.

 

Эх сурвалж: Dentistry.co.uk

 

 

 


Tag:шүд цоорох өвчин, sealant, фторт түрхлэг, судалгааны тойм
Бусад






avatar