Бидний мэдэх эндодонтын салбар хөгжлийн шинэ шатанд гарч хувьсан өөрчлөгдөөд байна
2017.04.17 0.0 0

Эндодонт буюу шүдний сувгийн эмчилгээний салбар сүүлийн хоёр арваны турш тасралтгүй өөрчлөгдөн шинэчлэгдэж хөгжлийн шинэ шатанд гараад байгааг та анзаарсан уу. Эндодонтын хөгжлийн зогсонги үе шатанд түүний тухай бид ямраар төсөөлдөг байсан бэ? Сувгийн эмчилгээний удаан үргэлжилдэг эмчийг ч өвчтөнийг ч залхаасан олон үе шатууд, өвдөлт, өвчтөнд учруулдаг таагүй мэдрэмжүүд, эмчилгээ хийлгэсэн ч хүндрэн хүндэрсээр авахуулахаас өөр аргагүй болдог шүдний харамсалтай тавилан.

Тэгвэл эндодонтын эмчилгээний энэхүү хуучинсаг, уйтгартай нөхцөл байдал сүүлийн хоёр арваны хугацаанд хэд хэдэн голлох технологиудын нэвтрэлтийг даган амжилттай хувьсан өөрчлөгдөөд байна. Эндодонтын салбарт хувьсгал авчирсан технологийн дэвшилүүдэд никель титан зэмсгүүдийн хэрэглээ, piezo-electric ультрасоникууд, apex locator-ууд, bioceramic сувгийн ломбонууд, эндодонтын мэс заслын микроскопын хэрэглээ зэргийг дурдаж болно.

Эдгээр технологиудын эмнэлзүйн практикт нэвтрэлт нь сувгийн эмчилгээний талаар илүү шинжлэх ухааны нотолгоонд тулгуурласан шинэчлэлтийн үйл явц болсон бөгөөд сувгийг угаах, халдваргүйжүүлэх тал дээр гарсан шинжлэх ухааны ахиц дэвшил нь эндодонтын эмчилгээг шинэ чиглэлд хөгжүүлэх боломж олгож уламжлалт эмчилгээний аргыг бүрэн халахуйц хөгжлийн шинэ түвшинд хүргэж бүрэн хэмжээнд өөрчлөөд байна. Өнөөдөр сувгийн эмчилгээний уламжлалт гар аргаар, таамгаар сувгийг хэлбэржүүлдэг, цэвэрлэдэг өвчин эмзэглэл дагуулсан ажилбар улиг болж сурвалжийн сувгийн бүтцийг визуаль орчинд илүү тод томруун дүрслэн харж чаддаг болсоноор сувгийн орчны халдваргүйжүүлэлтийн нөхцөл байдал сайжирч никель титан эмчилгээний зэмсгүүдийн тусламжтайгаар хэцүү бэрхшээлтэй сувгуудад ч нэвтрэх боломжтой болж өвчин эмзэглэл дагуулсан сувгийн эмчилгээний олон үе шат дамжсан урт удаан эмчилгээний аргачлал зөвхөн ганцхан удаагийн ирэлтээр бүрэн төгс эмчлэгдэх боломжтой боллоо.

Орчин үеийн эндодонтын эмчилгээг бүрэн хэмжээнд өвчин эмзэглэлгүй өвчтөнд маш таатайгаар гүйцэтгэх боломжтой болсон. Сувгийг угаах халдваргүйжүүлэх дэвшилтэт аргачлалын тусламжтайгаар ямар ч сувгийн хувьд гүн хэмжээний халдваргүйжүүлэлт хийх нь асуудалгүй болсон байна.

Хэдийгээр зарим судлаачид сүүлийн үеийн дэвшилтэт аргачлалыг дагаад эмчилгээний бүтээмжид дэвшил гарсан ч эмчилгээний чанарын хувьд төдийлөн дэвшил гараагүй гэж маргах нь бий. Гэвч онолын хувьд эмчилгээний бүтээмж ба эмчилгээний чанар нь өөр хоорондоо эрс тусдаа ойлголт биш юм. Энэ чиглэлээр сувгийн эмчилгээ хийлгэсэн өвчтөнүүд дунд тандалт судалгаа хийж үзэхэд эмчилгээний бүтээмж сайжирсан нь чанартай сувгийн эмчилгээ хийх боломжтой болсон нь тодорхой харагдаж байна. Шүдний эмчилгээний өвчтөнүүдийн эдгээр шинэ технологийн тусламжтайгаар олж авсан ашиг тусыг нийтийн худалдааны салбарт бар кодын технологи нэвтэрсэний дараа худалдааны үр ашиг, хүртээмж хэрхэн сайжирсантай зүйрлэн ойлгож болно.  

Үүний зэрэгцээгээр шүдний эмчилгээний бүтээмж ба чанар хэрхэн сайжирч өөрчлөгдсөнийг эндодонтын мэс заслын микроскоп ашиглаж үзсэн хэн бүхний нүдэн дээр тодорхой харагдана. (Зураг 1, 2) Орчин үеийн мэс заслын микроскоп дуран ашиглан ажилбар гүйцэтгэх нь уламжлалт таамгаар ажиллах технологиос эрс ялгаатай болсон байна гэдгийг хэн бүхэн биетээр мэдэрч ойлгох боломжтой. Сүүлийн жилүүдэд хийгдэж буй эмнэлзүйн туршилт судалгаануудын үр дүнгээс харахад мэс заслын дурангийн хэрэглээтэй холбоотой сувгийн эмчилгээний амжилт хэн бүхний сэтгэл татах хэмжээнд байнга сайжирч байгаа нь харагдаж байна.1

 

Энэ бүхэнтэй холбоотойгоор гарч буй зарчмын хоёр дахь томоохон концепцийн шинжтэй өөрчлөлт нь эндодонтын эмчилгээний чанарын шалгуур өөрчлөгдөж байгаа явдал юм. Эндодонтын эмчилгээтэй өрсөлдөн гарч ирсэн шүдний имплант эмчилгээтэй холбоотойгоор (эмчилгээ амжилтгүй болвол имлант хийлгэх сонголт) эндодонтын эмчилгээ илүү үр дүнд тулгуурласан үнэлгээний чиглэлд хувьсан хөгжиж байна.2 Энэ нь эндодонтын эмчилгээний амьдрах чадварын үзүүлэлтийг (survival rate) имплант эмчилгээний амьдрах чадвартай харьцуулан тодорхойлох боломж олгож байна. Тун саяхан Өмнөд Калифорний Их Сургуулийн судлаачдын өргөн хүрээг хамруулан хийсэн тархвар судлалын судалгаагаар эндодонтын эмчилгээний 8 жилийн дараах амьдрах чадварын үзүүлэлт 97% гэж гарсан нь мэргэжилтнүүдийн үнэлгээгээр имплант эмчилгээний амьдрах чадвараас илүү өндөр байна гэж үзэж байна.3 Учир нь энэ судалгаанд түүврийн аргаар бие махбодийн хувьд эрүүл хүмүүсийг хамруулаагүйн дээр эрүүл мэндийн шалтгаанаар хүмүүсийг хасалгүйгээр хоршилт зуултын эмгэгтэй хүмүүсийг ч, тэр байтугай бруксизм шүдээ хавирах эмгэгтэй хүмүүсийг хамруулсанаараа онцлог юм.   

 

Эндодонтын эмчилгээний техник, технологийн дэвшлийн зэрэгцээгээр суваг угаах аргачлалын чиглэлээр гарч буй дэвшил нь сувгийн эмчилгээний амьдрах чадварыг нэмэгдүүлж байна. Суваг угаах сөрөг даралтын аргачлал (Negative pressure irragation system) практикт нэвтэрсэнээр эмч нарт сувгийг урьд өмнө хүрч чаддаггүй байсан хэмжээнд, гүн гүнзгий угааж халдваржуулах боломж олголоо.4 Үүнтэй зэрэгцээд сувгийн эмчилгээнд сувгийг гэрэлтүүлгийн дор дурангаар томруулж харах болсоноор сувгийн аль ч хэсгийг илүү тод томруун бодитоор харж хүрэх болжээ. Уламжлалт эмчилгээний үед эмчилгээний хүндрэл учруулах гол шалтгаан нь нэвтрэх болмжгүй нэмэлт, тахир муруй сувгууд байсан юм.5 Тэгвэл өнөө үед энэ байдал өөрчлөгдөж эрүүний араа шүдний хэлэн талын дисталь, хацар талын дисталь суваг, бага араа шүдний нэг болон хоёр нэмэлт сувгууд, доод үүдэн шүдний хэлэн талын сувгууд зэргийг анатомын онцлог гэж үзэхээ больж өдөр тумын практикт тохиолддог байх л зүйл гэж үздэг болоод байна. 6 Эдгээр анатомын бүтцийн хувьд бэрхшээлтэй нэмэлт сувгуудадад гэрэлтүүлэг болон дуран ашигласнаар эмчилгээг илүү амжилттай гүйцэтгэх болсон нь сувгийн эмчилгээний амьдрах чадварын индексийг өсөн нэмэгдэхэд түлхэц үзүүлсээр байна.

Эцэст нь дүгнэж хэлэхэд сувгийн эмчилгээний амжилтыг урт удаан хугацаанд барьж тогтоох чиглэлд гарч буй томоохон өөрчлөлтийн чиг хандлага нь юуны өмнө сувгийн эмчилгээний хүндрэл үүсэхээс урьдчилан сэргийлэх, шүдний эдүүд ба зөөлцийг нөхөн сэргээх шинжлэх ухаан технологийн ололтуудыг ашиглах замаар сувгийн эмчилгээний үе шатуудыг сайжруулан боловсронгуй болгох, эмчилгээний амжилтын хувь (success rate) өвчтөний тав тухтай байдлыг дээшлүүлэхэд чиглэгдэж байна. Энэ хүрээнд чиглэгдэж буй шинжлэх ухаан технологийн ахиц дэвшил нь сувгийн эмчилгээний чанар, үр ашиг, бүтээмжийг тасралтгүй нэмэгдүүлж өвчтөний шүдийг урт удаан хугацааны турш хүндрэлгүйгээр өөрөөр нь авч үлдэхэд орчин үеийн эндодонтын салбар бүхий л анхаарлаа хандуулан шамдан ажиллаж, хөгжлийн өндөр түвшинд хүрээд байна.    

 

Ном зүй:

1. Rubinstein R, Kim S. Long-term follow-up of cases considered healed one year after apical microsurgery. J Endod. 2002;28(5):378-383.

2. Grossman L. Obturation of root canal. In: Grossman L, ed. Endodontic Practice. 10th ed. Philadelphia, PA: Lea and Febiger; 1982:297.

3. Salehrabi R, Rotstein I. Endodontic treatment outcomes in a large patient population in the USA: An epidemiologic study. J Endod. 2004;30:846-850.

4. Nielsen BA, Baumgartner CJ. Comparison of the EndoVac System to needle irrigation of root canals. J Endod. 2007;33(5)611-615.

5. Carr GB. Advanced techniques and visual enhancement for endodontic surgery. Endod Rep. 1992;7(1):6-9.

6. de Carvalho MC, Zuolo ML. Orifice locating with a microscope. J Endod. 2000;26(9):532-534.

 

Мэдээллийн спонсор: 

 

 

 

 

 


Tag:менежемент, Шүдний сувгийн эмчилгээ, Endodontic insight
Бусад






avatar