Араа шүдний мэдээ алдуулалтанд 4%-ийн артикайн ба 4%-ийн лидокайны аль нь илүү үйлчлэл сайтай вэ?
2017.04.19 0.0 0

Саатсан агт араа шүдийг авах мэс ажилбарт эмч нар ихэнхдээ 4% articaine юмуу 4% lidocaine hydrochloride-ыг мэдээ алдуулалтанд ашигладаг. Гэвч энэ хоёрын аль нь илүү үр дүнтэй вэ? гэсэн асуултанд хариулт одоохондоо алга байна.

Тэгвэл чиглэлээр хийсэн эмнэлзүйн туршилт судалгаа  Journal of Dental Anesthesia and Pain Medicine-ы гуравдугаар сарын дугаарт нийтлэгдсэн байна. Судалгааг Тайландын Бангкок хотын Mahidol University-н Эрүү Нүүрний Мэс Заслын тасгийн судлаач Kiatanant Boonsiriseth, DDS-ын удирдлаган дор гүйцэтгэсэн байна.

 

Лидокайн мэдээ алдуулагчийн хувьд 1948 оноос өнөөг хүртэл эмнэлзүйн практикт ашиглагдаж байгаа бол Артикайн мэдээ алдуулагч нь АНУ-ын хэмжээнд гэхэд зөвхөн 2000 оноос тусгай зөвшөөрөл авсан байдаг. Судалгаанд 1:100,000 эпинефрин бүхий 4%-н артикайн ба 4%-ын лидокайн мэдээ алдуулагч тариаг ашигласан ба 23 хүн дээр туршилт судалгаа явуулсанаас 22 нь судалгааг дуустал үргэлжлүүлсэн байна. Өчвтөнүүдийн дундаж нас 21.

Өвчтөнүүдийг санамсаргүй түүврийн аргаар хоёр бүлэг болгон хуваагаад

  • Нэг бүлэгт нь 1.7 мл  1:100,000 epinephrine бүхий 4% лидокайн тариаг
  • Нөгөө бүлэгт 1.7 мл 1:100,000 epinephrine бүхий 4% артикайн тариаг тус бүрийг эрүүний саатсан агт арааны мэдээ алдуулалтын зорилгоор pterygomandibular орон зайд туршлагатай нэг эмч дагнан тарьж гүйцэтгэсэн байна.

Доод түүшийн мэдээ алдуулалтын дараа өвчтөн бүрт нэгэн адил салстын мэдээ алдуулалтын зорилгоор 0.3 мл адил төрлийн мэдээ алдуулагчийг нэмж тарьсан байна.

 

Судалгааны үр дүнгээс харахад мэдээ алдуулагч тус бүр эмнэлзүйн ижил түвшний үр нөлөөлөл учруулж байсан ч артикайн мэдээ алдуулагч нь лидокайнаас илүү хурдан хугацаанд мэдээ алдуулж (134.86 ± 69.26 versus 253.95 ± 154.10 seconds) байгаа нь тогтоогдсон байна. Мөн мэдээ улдуулагчийн үргэлжлэх хугацаа артикайны хувьд лидокайнаас нэг цаг хагасаар урт (287.55 ± 82.79 versus 258.82 ± 81.76 minutes) хугацаанд үргэлжилж байсан байна.

Хэдийгээр шүд авалтын үед артикайн хэрэглэсэн хүмүүс лидокайн хэрэглэснээс илүү их өвдөлт мэдэрч байгаагаа илэрхийлж байсан тухай бүртгэгдсэн ч  судлаачдын хувьд энэ нь статистикийн хувьд ач холбогдол өгөхүйц нотолгоо болж чадахгүй байна гэж үзсэн байна. Харин мэс заслын дараа оёдол тавихад лидокайны бүлгийн хүмүүст артикайнаас илүү өвдөлт мэдэрч байгаа нь тэмдэглэгдсэн байна. Гэвч энэхүү ялгаатай байдал нь мөн л статистикийн хувьд нотолгоо болохуйц ач холбогдол багатай байсан байна.

 

Судалагааны үр дүнд үндэслэн судлаачид мэдээ алдуулалтын субьектив ба обьектив үзүүлэлтээрээ 4%-ын артикайн нь 4%-ын лидокайнаас илүү түргэн хугацаанд үйлчилж байна гэж дүгнэсэн байна.

 

Эх сурвалж: Journal of Dental Anesthesia and Pain Medicine

 

 

 

 


Tag:хэсгийн мэдээ алдуулалт, эмнэлзүйн практик, судалгааны тойм
Бусад






avatar