Биоинженерчлэлийн аргаар бүтээсэн шүдний үр хөврөлийг анх удаа хөхтөн амьтанд дээр зохиомлоор ургуулах туршилт амжилттай боллоо
2017.04.21 0.0 0

Япон улсын Окаяама Их Сургуулийн судлаачид энэ сард Nature сэтгүүлийн хавсралт Scientific Reports сэтгүүлд анх удаа томоохон хэмжээний хөхтөн амьтан дээр шүдний үр хөврөлийг суулгаж зохиомлоор ургуулж чадсан туршилтаа амжилттай болсоныг нийтэллээ. Судалгаанд биеинженерчлэлийн аргаар бүтээсэн соёо шүдний эх үүсвэрийг beagle dog үүлдрийн нохойн гөлөгний эрүүний ясанд суулгасан байна.

Өнөө үед шүдний цоорлын хүндрэл болон бусад шалтгааны улмаас авхуулсан шүдийг хиймэл аргаар нөхөн сэргээх эсвэл имплант суулгац суулгах зэргээр эмчилж байна. Тэгвэл шүдийг бүхлээр нь ийнхүү биоинженерчлэлийн аргаар бүтээсэн эх үүсвэр суулгаж хөгжүүлэх нь дээрх аргуудтай өрсөлдөхүйц альтернатив эмчилгээний хувилбар болох боломжтойг Японы Окаяма Их Сургуулийн профессор Takuo Kuboki болон түүний багийн хамт олон нотлон харууллаа.

Зохиомол аргаар шүд ургуулах энэ төсөл 2007 оноос эхэлсэн бөгөөд судлаачдын эхний зорилт нь биоинженерчлэлийн аргаар гарган авсан шүдний эх үүсвэр нь яг жинхэнэ шүд бүтээж чадаж байгаа эсэхийг турших байсан байна. Туршилтын хулгана дээр амжилттай болсон энэ ажилбарыг энэ жил анх удаа нохойн дээр туршиж үзсэн нь ийнхүү амжилттай болсон байна. Үүний тулд нохойн гөлөгний шүдний үр хөврөлийн эс ба эдээс дээж авч түүнийгээ organ germ method биоинженерчлэлийн аргаар дахин боловсруулж буцаан суулгаханд бэлдсэн байна. Амьтан дээр ийнхүү тухайн амьтны өөрийн эх үүсвэрийг ашигласан нь туршилтын явцад эдийн тохирооны улмаас дархлалын асуудал үүсч туршилт амжилтгүй болохоос сэргийлсэн гэлээ. Гөлөгний сүүн соёо шүдийг авч шүдний ормонд биониженерчлэлийн аргаар бэлтгэсэн шүдний эх үүсвэрийг суулгасан ба 180 хоногийн дараа шүд ургаж буйлнаас цухуйн гарч иржээ.

Бичил компьютер томографийн аргаар шүдийг судлаж үзэхэд бионженерчлэлийн агаар ургуулсан шүдний бүтэц ердийн шүдний бүтэцтэй төстэй байгаа нь тогтоогдсон ба шүдний бүтцийг электрон микроскопи, energy-dispersive X-ray spectroscopy аргуудаар мөн судлахад бүтцийн хувьд амьд шүдтэй яг ижилхэн байгаа нь батлагджээ.

Судлаачид цаашид энэ аргачлалыг хөгжүүлэн эмнэлзүйн практикт нэвтрүүлэхэд бүрэн хэлбэржээгүй агт араа шүдний үр хөврөл ба үүдэл эсээс гарган авсан шүдний эх үүсвэрийг ашиглах боломжтой талаар дурдсан байна. Хэдийгээр одоогоор энэ аргачлал эмнэлзүйн практикт нэвтрэхэд арай эрт байгаа ч профессор Takuo Kuboki “Бидний энэхүү судалгаа нь биоинженерчлэлийн аргаар гарган авсан шүдний эх үүсвэрийг суулгах замаар үйл зүйн хувьд бүрэн хүчин чадалтай жинхэнэ шүд ургуулах боломжтой гэдгийг батлан харууллаа” гэж дүгнэж байна.

 

 

Эх сурвалж: Scientific Reports journal

 

Дашрамд дурдахад Окаяма Их Сургуулийн зохиомол аргаар шүд ургуулах төслийн багшийн нэг голлох гишүүн  Masamitsu Oshima багш энэ жилийн 4-р сараас эхлэн Токушима их сургуулийн манай тэнхимд Associate professor-оор ажиллаж эхэлсэн тул манай улсын хувьд шинжлэх ухааны энэ дэвшилтэт аргачлалын хөгжүүлэлтэн дээр хамтран ажиллах, улмаар нэвтрүүлэхэд ойрхон байна гэж үзэж болохоор байна.

 

 

 

 

 

 

 

 


Tag:Bioengineered Tooth, organ transplantation, судалгааны тойм
Бусад






avatar