Шүд цоорлын илрүүлэлт ба үнэлгээний олон улсын систем: Цоорлыг хэмжих цогц систем
2017.04.23 0.0 0

The International Caries Detection and Assessment System (ICDAS): an integrated system for measuring dental caries

ICDAS бол цоорлыг илрүүлэх ба үнэлэх олон улсын стандарт систем юм. Оношлогооны стандарт системийн дагуу зөв мэдээллүүдийг цуглуулсанаар оношлогоо, эмчилгээг илүү оновчтой явуулахаас гадна нийгмийн эрүүл мэндийн судалгаануудад ч ач холболгдолтой юм.

 

Шүдний цөгцөн дэх цоорлыг илрүүлэх ICDAS шалгуурууд

Шүдний цөгцний цоорлыг илрүүлэх нь хоёр шаттай үйл явц юм. Эхний шат бол шүдний гадаргуу бүрийг эрүүл, сийлант тавьсан, сэргээсэн буюу ломбодсон, бүрээс хийсэн, авагдсан байгаа эсэхийг ангилах юм. Эхний шийдвэрт тавих кодуудыг Хүснэгт 1-т үзүүлэв. Кодоор тэмдэглэхээс өмнө “шүдний гадаргуу” (surface) ойлголтыг томъёолох шаардлагатай. ICDAS-н дагуу шүд бүр нь медиал (mesial), дистал (distal), хацар/үүдэн (facial), хэлэн (lingual), зажлах/хорших (occlusal) гадаргуунуудад хуваагдана. Зарим гадаргуунууд нь цааш бусад хэсгүүдэд хуваагдана. Жишээлбэл, дээд араа шүдэнд хөндлөн ховилоор хуваагдсан МО болон DO хэсгүүд байна. Доод араа шүднүүдэд хацрын хонхорыг бусад эрүүл гадаргуугаас тусад нь кодолсон байна. Үүнтэй адилаар дээд араа шүдний хэлэн талын ховил, хэлэн талын гадаргуунуудыг тусад нь тэмдэглэжээ. Нийт, ICDAS үзлэгийн формд давхацсан тоогоор 182 шүдний гадаргуу байна.

 

Хүснэгт 1. Нэгдүгээр шийдвэрлэх алхам: ICDAS дахь ломбо, сийлант, авагдсан шүдний ангилал

ICDAS-ийн эхний шалгуур бол шүдийг хэсэгчилсэн буюу бүтэн сийлант тавьсан үгүйг үнэлэх явдал юм. Судалгаанаас үзэхэд хэсэгчилсэн сийлант нь эрүүл, сийлант тавиагүй болон бүтэн сийланттай шүднээс цооролд өртөх эрсдэл өндөр байдаг. Шүдний өнгөтэй төстэй болон амальгам ломбонуудыг ялгаж ангилахаас гадна алдагдсан ломбо, түр ломбыг тусад нь ангилж өгсөн. Эцэст нь, код 9 бол авагдсан болон ургаагүй байгаа шүдийг тэмдэглэхэд ашиглагдана.

Хоёр дахь шат бол үнэлгээний шатлалаар гадаргуу бүрийг үнэлэх явдал юм. Шүдний гадаргуу эрүүл (sound) болон “паалан дахь нүдэнд үзэгдэхүйц эхний өөрчлөлт” (ICDAS код 1) бий эсэхийг үнэлэхдээ гадаргуу болон ховил, хонхорыг ялгаж үнэлнэ. (Хүснэгт 2)

 

Хүснэгт 2. Хоёрдугаар шийдвэрлэх алхам: ICDAS үнэлгээний дагуу цоорлын статус ангилал

Эрүүл шүдний эд / sound tooth surface: Code 0

Пааланг хуурайшуулсаны дараа паалан гэрэлтсэн, сэжиг төрүүлэхүйц цоорлын ямар нэг шинж тэмдэг байх ёсгүй (хуурайшуулах хугацаа 5с). Хөгжлийн гажигтай гадаргуу буюу гипоплази, флюороз, шүд элэгдэл  attrition, abrasion, эрози, гадаад болон дотоод өнгө хувирлыг эрүүл гадаргуу гэж тооцно.


Нүдээр харагдахуйц паалан дахь эхний өөрчлөлт / first visual change in enamel: Code 1

Код 1: Ховил  ба хонхор (pit and fissure)

Нойтон үед харахад цоорол гэж оношлох өнгөний өөрчлөлтгүй боловч хуурайшуулсаны дараа (паалан дахь цоорлыг хуурайшуулахын тулд 5с хугацааг санал болгодог) цоорол гэрэлтэх, өнгөний өөрчлөлт (цагаан, бор) байх ба эрүүл паалангаас клиник үзэгдэх байдлын хувьд ялгаатай байна.

ЭСВЭЛ

эрүүл паалангаас ялгаатай, цоорлын улмаас үүссэн өнгөний өөрчлөлт ба энэ нь ховил хонхроор хязгаарлагдсан. Эдгээр өнгөний өөрчлөлт нь код 0-д дурдсан өөрчлөлтүүдээс ялгаатай харагдана.


Код 1: Гөлгөр шүдний гадаргуу (smooth surface)

Нойтон үед цоорлоос шалтгаалсан өнгөний өөрчлөлт ажиглагдахгүй боловч хуурайшуулсаны дараа цоорлын гэрэлтсэн өөрчлөлт /цагаан, бор/ ажиглагдах ба энэ нь эрүүл паалангаас ялгаатай байна. Хацар ба хэлэн талаас харагдана.


Паалан дахь мэдэгдэхүйц өөрчлөлт / distinct visual change in enamel: Code 2

Шүдийг нойтон байхад үнэлнэ. Нойтон үед 1) цоорол гэрэлтсэн (цагаан толбо), 2) байгалийн ховил, хонхороос өргөн, бор өнгөтэй цоорлын өнгөний өөрчлөлт, эрүүл паалангаас ялгаатай харагдана. (хуурайшуулсаны дараа ч цоорол мэдэгдэхүйц байна)


Цоорлын шалтгаант паалангийн хэсэгчилсэн гэмтэл буюу мэдэгдэхүйц дентин, сүүдэрлэсэн өөрчлөлт байхгүй байх / localized enamel breakdown because of caries with no visible dentin or underlying shadow: Code 3

Шүдийг нойтон үед шалгахад байгалийн ховил, хонхороос өргөн, мэдэгдэхүйц цоорлын гэрэлтсэн (opacity) (цагаан толбо) эсвэл бор өнгөтэй цоорлын өнгөний өөрчлөлт байх ба энэ нь эрүүл паалангаас ялгагдахуйц харагдана. 5с орчим хуурайшуулсаны дараа ховил, хонхор луу орох хэсэг, эсвэл түүний дотор шүдний эд цоорлын улмаас алдагдсан байна. Нүдээр харахад ховил, хонхор дахь хэсэг бор өнгөний өөрчлөлттэй, байгалийн хэмжээнээсээ өргөн байх боловч цоорлын суурь ба хананд дентин үзэгдэхгүй.


Дентин бараан сүүдэрлэж харагдах (паалан алдагдсан ба алдагдаагүй байж болно) / underlying dark shadow from dentin with or without localized enamel breakdown: Code 4

Паалангийн гадаргуу бүтэн байхад ч түүний цаанаас өнгөний өөрчлөлттэй дентин сүүдэрлэж харагдах ба шүдний эд бүтэн эсвэл алдагдаагүй байж болно. Шүд нойтон байхад сүүдэрлэсэн өөрчлөлт хялбар харагдана. Бараан өнгөний өөрчлөлт нь шүдний дотроос гэрэлтэж байгаа саарал, цэнхэр, бор сүүдэрлэсэн өнгөний өөрчлөлт юм. Энэ сүүдэр нь тухайн цоорол эхэлсэн шүдний гадаргууг зааж байх ёстой. Хэрэв эмчийн үнэлгээгээр цоорол хажуугийн гадаргууд эхэлсэн, үнэлж байгаа гадаргуу цооролгүй байвал түүнийг 0 гэж кодолно.


Илэрхий дентин бүхий тод цоорол / distinct cavity with visible dentin: Code 5

Гэрэлтсэн, өнгө өөрчлөгдсөн паалан, ил гарсан дентин бүхий цоорол. Шүд нойтон байхад паалангийн цаанаас гэрэлтсэн бараан дентин харагдаж, хуурайшуулсаны дараа ховил хонхроос цааш үргэлжилсэн илэрхий цоорлын хөндий ажиглагдана. Ховил, хонхор ба түүнээс цааш илэрхий эрдэсгүйжилт явагдсан (цагаан, бор, хар бараан хана), эмчийн үнэлгээгээр дентин ил гарсан.


Илэрхий дентин бүхий тод, өргөн цоорол / extensive distinct cavity with visible dentin: Code 6

Шүдний эд илэрхий алдагдсан, цоорлын хөндий гүнзгий бөгөөд өргөн, суурь болон хананд дентин илэрхий харагдах. Энэ ангиллын цоорол дор хаяж шүдний гадаргуугийн талыг эзэлж, зөөлцөд хүрсэн байж болзошгүй байна.


Аливаа архаг, халдварт өвчнийг ойлгох эхний алхам бол түүнийг клиникт хэрхэн илрүүлэх юм. Одоог хүртэл шүдний салбар 100 гаруй жил шүд цоорлыг судалж байгаа ч түүнийг хэрхэн тодорхойлох, хэмжих тал дээр хангалттай зөвшилцөлд хүрч чадаагүй байна. Г.В.Блэкийн 1910 онд бичсэнээр “паалангийн шүд цоорлыг буурьтай судлах” шаардлага 20-р зуунд хангалттай хэрэгжээгүй юм. ICDAS системийг зохиогчид нь Др.Блэкийн шүд цоорлыг ойлгохын тулд түүний хамгийн эхний шатуудыг ойлгох ёстой гэсэн бодолтой санал нийлж байгаа юм.

ICDAS хамтарсан баг цоорлыг илрүүлэх хэрэглэхэд хялбар, клиникт нүдээр цоорлыг илрүүлэхэд шаардлагатай тодорхой шалгууруудыг хөгжүүлээд байна. Системийг өмнөх ажлын туршлагагүй клиникийн үзлэгийн эмч нар ашигласан үед ч цөгцөн хэсгийн цоорлыг илрүүлэхэд итгэл төрүүлэхүйц юм. Цаашид цоорлыг илрүүлэх, эмчилгээний хэрэгцээг үнэлэх системийг хөгжүүлэгчид хамтарсанаар цоорлын илрүүлэг, үнэлгээний цогц системийг хөгжүүлэх нь цоорлын менежмент, клиникийн судалгаануудад ихээхэн ач холбогдолтой юм.

 

 

 

 

 

 


Tag:ICDAS, эмнэлзүйн практик, шүд цоорох өвчин
Бусад






avatar