Эндодонтын ямар материал сувгийн хананаас биохальсыг илүү сайн цэвэрлэж чаддаг вэ?
2017.04.25 5.0 0

Шүдний хөндий ба сурвалжийн сувгийн хананд хуримтлагдсан биофильм буюу биохальс нь үрэвсэлийн эдгэрэлтийн процессийг удаашруулж саатуулах үйлчлэл үзүүлдэг. Иймд сувгийн ханыг хучсан энэхүү нимгэн хальс шиг зүйлийг арилгахын тулд сувгийн ханыг өрөмдөх, зэмсгээр тэлэх ба угаахаас өөр төрлийн ажилбар зайлшгүй гүйцэтгэх шаардлагатай байдаг.

Тэгвэл ямар материал сувгийн ханыг хучсан биохальсыг илүү сайн аригаж байгааг судалсан судалгааны ажил Pediatric Dentistry сэтгүүлийн энэ сарын дугаарт нийтлэгдлээ.

“Дан иодоформ ба иодоформ агуулсан Vitapex материал нь биохальсны эсрэг хамгийн идэвхтэй материал юм болох нь тогтоогдлоо” гэж судлаачид хэлсэн бол “Vitapex нь сүүн шүдний сувгийн эмчилгээнд ч ашиглах боломжтой материал гэдгээрээ онцлог” гэж тэрээр мөн нэмж хэлжээ. Энэхүү судалгааг Бразилийн Пелотас Их Сургуулийн докторын сургалтын судлаач Katerine Jahnecke Pilownic, MScD-ын удирдлаган дор гүйцэтгэсэн байна.

Сүүн шүдний сурвалжийн суваг бол тахир муруй бөгөөд тийм гэх тогтсон хэлбэр дүрсгүй. Үүний зэрэгцээгээр сурвалжийн шимэгдэл нь сувагт нянгийн гаралтай хорт бодисуудуудад илүү их хор хөнөөл учруулах эрсдлийг нэмэгдүүлдэг. Иймд нянгийн гаралтай биохальсыг бүрэн авахгүй л бол үрэвсэлийн процесс намжилгүй үргэлжилж сурвалжийн орой орчмын үрэвслийн эдгэрэлт удааширдаг.

Зөвхөн сувгийг угаах ба зэмсгээр өргөсгөх ажилбар нь сувгийн хананд хуримтлагдсан биохальсыг цэвэрлэхэд хангалттай бус болохыг судалгаагаар тогтоосон байдаг. Судлаачдын үзэж байгаагаар нянгийн эсрэг үйлчлэлтэй сувгийн ломбоны материал нь нян бактерийг устгахад чухал үүрэг гүйцэтгэдэг.

Судлаачид судалгаандаа iv vitro орчинд зохимлоор үүсгэсэн төрөл бүрийн нянгийн холимог гаралтай био хальсанд 5 төрлийн эндодонтын материал хэрхэн үйлчлэхийг судалсан ба хяналтын зорилгоор цэвэр нэрмэл ус ашигласан байна.

Судалгаанд ашигласан материалуудад:

  • Zinc oxide eugenol (ZOE) cement (S.S. White Artigos Dentários)
  • Calcium hydroxide (Ca(OH)2) ба iodoform paste-ын холимог (Vitapex, Neodental International)
  • 1.0 g of a commercial Ca(OH)2 and polyethylene glycol-based paste (Calen, S.S. White) thickened with 1.0 g of zinc oxide (ZO)
  • Цэвэр  Ca(OH)2 paste
  • Дан Iodoform paste

 

Судлаачид гидроксиапатит хавтан дээр биохальсыг үүсгэхийн тулд 21 хоног агааргүй нөхцөлд битүүмжилсэний дараа биохальснаас маш нимгэн дээж авч түүндээ 5 материал тус бүрийг 7 ба 30 хоногийн хугацаатай үйлчлүүлсэн байна. Үүний дараа лазер электрон микроскопын тусламжтайгаар 180 дээжийг дурандан судлажээ. Улаан ба ногоон өнгийн хэт туяагаар ялан үзүүлэх хоёр сувгийн зураг авалтын аргыг хэрэглэсэн ба зураг дээр амьд нянгууд ногоон өнгө үзүүлсэн бол бүрхүүл хальс нь гэмтсэн хэсэг улаан өнгөөр ялгаран харагдана.

Судалгааны үр дүнгээс харахад 7 ба 30 хоног үйлчлүүлэхийн хооронд статистикийн хувьд ач холбогдол бүхий ялгаа байгаа нь ажиглагдсан байна. Calen plus ZO ба цэвэр Ca(OH)2 нь 30 хоногийн хугацаатай туршилтанд нянгийн гаралтай биохальсанд хамгийн бага үйлчлэл үзүүлсэн байна.

Биофильмийг хэрхэн устгаж байгааг хувиар илэрхийлвэл

“Бидний судалгаа нь бусад судлаачдын судалгаатай дүйцэж байгаа ба Vitapex материал нь нянгийн хальсанд маш сайн үйлчилж байгаа нь иодоформтой холбоотой болох нь иодоформ паст дангаараа нянгийн хальсны 70%-г устгаж байгаагаас харагдаж байна” гэж судлаачид цохон тэмдэглэжээ. Энэхүү судалгаа нь мөн цэвэр иодоформыг сүүн шүдэнд сувгийн ломбоны материал байдлаар туршсан анхны судалгаа бөгөөд судлаачид сувгийн идеаль материал гарган авахын тулд илүү сайн судалгаа хийх шаардагатай байгааг тэмдэглэсэн байна.

 

Эх сурвалж: The Journal of Pediatric Dentistry

 

 

 

 

 

 


Tag:судалгааны тойм, Pediatric Dentistry, endodontics
Бусад






avatar