Universal adhesives материалуудын шинж чанарын талаар эмч нарын зайлшгүй мэдэж байх ёстой давуу талууд
2017.04.26 0.0 0

1955 онд Dr. Michael Buonocore хүчил ашиглах замаар шүдний пааланд адгез үүсгэх боломжтой болохыг нээснээр adhesive dentistry-ын суурь тавигдаж тэр цагаас хойш шүдний эмчилгээний салбарыг бүхэлд нь өөрчилсөн үйл явдал болсон юм. Гэвч өнөө үед adhesive dentistry салбарт Buonocore-ын нээсэн суурь зарчимд тулгуурлан олон зүйлсийг ашиглаж байгаа ч шинжлэх ухааны талбар энэ чиглэлд тэр үеэс бүхэлдээ өөрчлөгдөн хувираад байна.

Техасын Grand Prairie эмнэлгийн эмч Dr. Daniel Poticny, DDS-ын тайлбарлаж байгаагаар паалангийн бонд үүсгэх чадвар бат бөх бол, тугалмайн бондын хувьд эхэндээ хүчтэй байж байгаад аажимдаа сулардаг. Тэгвэл ясжмаг эдийн хувьд бонд үүсгэх чадвар түүний бүтцийн байдлаас шалтгаалан маш сул байдаг.

Яг одоогийн байдлаар нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн “gold standard” адгезив материалуудаар 4-р үеийн адгезив материалууд буюу тус тусдаа савлагдсан (acid+primer+adhesive) материалууд тооцогддог. Эдгээр нь хэдийгээр ашиглахад түвэгтэй ч гүйцэтгэлийн хувьд маш сайн байдаг нь нийтэд хүлээн зөвшөөрөгдөх шалтгаан болсон байна. Түүнийг орлон гарч ирсэн 5-р үеийн материалууд нь ашиглахад хялбар болсон боловч үр дүнгийн хувьд нийтэд хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд сайн болоогүй нь олон судалгаагаар батлагддаг.

Тэгвэл адгезив материалын хөгжлийг ийнхүү үечлэн үзэх чиг хандлагаас арай өөр бөгөөд шинж чанарын хувьд илүү давамгай адгезив материалын шинэ төрөл гарч ирээд байгаа нь “universal adhesive” материалууд юм. Dr. Poticny-ын үзэж байгаагаар энэ төрлийн материалууд нь хэдийгээр шинж чанарын хувьд 4-р үеийн адгезив материалуудтай төстэй боловч ашиглахад илүү хялбар болсон гэнэ. “Өнөө үеийн эмч нар universal adhesive материалыг ашиглаж үзэх нь зөв юм байна гэдгийг нухацтайгаар авч үзэх болсон” гэж  Dr. Daniel Poticny, DDS хэлж байна.

Албама Их Сургуулийн Эмнэлзүйн судалгааны төвийн захирал Dr. John Burgess, DDS, MS “Хэрэв та бүхэн уг материалын ашиглалтын хоёр ба гурван жилийн дараа эргэн дуудаж үзэх юм бол ямар сайн материал болохыг түвэггүй олж мэдэж чадна. Энэ бол маш сайн материал” гэсэн байна.

5-р үеийн “universal adhesive”-ыг self-etch, selective-etch ба total-etch bonding technique-ын аль алиныг ашиглаж болно. Ихэнх universal adhesive материалуудад агуулагдаж байгаа MDP monomer нь кальци, паалан, тугалмай эд, zirconia ба металын хайлштай маш сайн бонд үүсгэдэг.

Гэвч эмч нар өнөөг хүртэл universal adhesive материалуудын талаар зарим нэг чухал баримтуудыг мэдэхгүй байгаа тул мэдээлэл өгөх зорилгоор энэхүү нийтлэлийг бэлтгэлээ.

 

1. Total-etch бондын техникийг ашигласан universal adhesive материалууд нь 3 жилийн дараах амьдрах чадварын үзүүлэлт нь 100%

Dr. Burgess болон түүний хамтрагчдын хийсэн судалгаагаар total-etch бондын техникийг ашигласан universal adhesive материалууд нь 3 жилийн дараа 100% асуудалгүй байсан бол self-etch техник ашигласан тохиолдолд 94% болж буурсан байна.

2. Universal adhesive материалууд нь бусад адгезивуудаас илүү өндөр хэмжээний pH орчин үүсгэдэг. Хүчил шүлтийн ба pH орчин нь бондын бат бөх байдалд нөлөөлөх маш чухал үзүүлэлт тул universal adhesive материалуудын хувьд энэ бол маш том давуу тал юм.

3. Universal adhesive материалуудын ашиглах техникүүд нь бусад материалаас илүү хялбар болсон. Universal adhesive материалуудыг шүдний шууд ба шууд бус нөхөн сэргээлт сийлант ба ломбоны засвар зэрэг олон төрлөөр ашиглаж болно. Мөн түүнчлэн эдгээр материалууд нь паалан ба тугалмайг тус тусад нь etching хийх боломж олгоно. Шүдний пааланд self-etcher адгезивуудаас илүү бат бөх бонд үүсгэдэг.

4. Curing light гэрлийн хүчин чадлаас бондын чанар ихээхэн шалтгаална. Адгезив үүсгэхэд гэрлийн хүчин чадал сайн байх нь маш чухал бөгөөд материалын хатууралтын явцад гэрлийн чиглэлэлийг өөрчлөхгүйн тулд аль болох шүдэнд ойр тусгах хэрэгтэй.

5. Universal adhesive нь өмнөх үеийн төлөөлөгчдөөс материалыг хэрэглэх явцад шүлс болон гадны халдвар нэвтрэх явдал маш бага. 4-р үеийн адгезив материалууд нь олон үе шатыг дамжин удаан хугацаа шаарддаг байсан нь гадны биет нэвтрэх эрсдлийг нэмэгдүүлдэг байсан. Гадны биетийн нэвтрэлт нь адгезив ситемийн хүчин чадлыг сулруулдаг.

6.Universal adhesive материалуудын бонд үүсгэх механизм нь уламжлалт hybrid layer үүсгэж холбогдох аргачлалаас өөр бөгөөд 10 MDP monomer нь шүдний кальцитай шууд холбоо үүсгэдгээрээ онцлог.

7. Ихэнх universal adhesive материалууд нь zirconia материалтай маш сайн нийцдэг. Энэ төрлийн материалыг ашиглан зөвхөн шүдэнд наалдуулах адгезив үүсгэхийн зэрэгцээ материалуудыг өөр хооронд нь бонд үүсгэн нааж болно. Эдгээр материалуудад шиллэг биет агуулсан шаазан материалууд (eldspathetic porcelain and lithium disilicate), zirconia, high-strength ceramic зэрэг хамаарна.

 

 

 

 


Tag:технологийн мэдээлэл, universal adhesive
Бусад






avatar