Шүдний техникч нарт асбестын тоосонцороос шалтгаалсан хорт хавдарт өртөх магадлал өндөр байж болохыг анхаарууллаа
2017.04.27 0.0 0

MILAN, Italy: Шүдний техникч нар асбест тососонцороос шалтгаалсан хавдарт өртөх магадлал өндөр болохыг италийн судлаачид судалгааны үндсэн дээр анхаарууллаа. Судалгааны үр дүнгээс харахад шүдэлбэр хийхэд ашигладаг шүдний материалууд нь цээж ба хэвлийн хөндийг хамарсан malignant mesothelioma төрлийн хорт хавдар үүсгэж болох өндөр эрсдэлтэй байна.

Асбест буюу шөрмөсөгөн чулуу нь хорт хавдарын шалтгаан болдог нь олон судалгаагаар нотлогдсон бөгөөд барилга болон уул уурхай хүнд үйлдвэрийн салбарт ихээхэн ашиглагддаг материал юм. Энэ материалыг шүдний салбарт цутгуурын тэвшийг доторлох галдтэсвэртэй загварт тэлэлт үүсгэх зорилгоор ашигладаг.

Италийн байгаль орчны эрүүл мэндийн салбарын судлаачид  2000-2014 оны хооронд плеюрийн хөндийн mesothelioma хорт хавдар бүхий 5000 өвчтөнүүдэд судалгаа хийж үзэхэд дөрвөн шүдний техникч уг өвчнөөр өвчилсөн болох нь тогтоогдсон байна.

“З өвчтөн нь эрэгтэй бөгөөд шүдний техникчээр 10, 34, 4 жил ажилласан бол нэг нь эмэгтэй. Түүний нөхөр нь шүдний техникчээр 30 жил ажилласан ба нөхрийнхөө ажилд тусалдаг байсан гэнэ” гэж судалгааны багийн ахлагч Dr Carolina Mensi хэлж байна. Эрэгтэй шүдний технкч нар нь асбест цаасыг шүдний цутгуурын ринг доторлоход ашиглаж байснаа хүлээн зөвшөөрсөн бол эмэгтэй асбесттай хэрхэн харьцаж байснаа санахгүй байжээ.

Шүднийтехникч нар асбесттэй харьцаж байхдаа түүний маш нарийн ширхэг бүхий тоосонцороор амсьгалсанаар хорт хавдар үүсгэгч асбестын нөлөөллөөр mesothelioma төрлийн хорт хавдар үүссэн гэж үзэж байна.

 

Судалгаа “Pleural malignant mesothelioma in dental laboratory technicians: A case series” гарчигтайгаар American Journal of Industrial Medicine-ы 4-р сарын дугаарт нийтлэгдсэн байна.

 

 

 

 

 


Tag:судалгааны тойм, хорт хавдар
Бусад






avatar