НЭМГ-аас бага насны хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг хамгаалах талаар хамтран ажиллахыг шүдний эмнэлгүүдэд уриалсан байна
2017.04.28 0.0 0

  Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнтэй хамтран 2010 онд хийсэн “Улаанбаатар хотын хүүхэд, залуусын амны хөндийн өвчлөлийн судалгаа”-гаар 5-6 насны хүүхдийн шүд цоорлын тархалт 80,1 хувьтай гарчээ.

Харин өнгөрөгч 2015 онд хийсэн “Амны хөндийн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийн төгсгөлийн үнэлгээнд нийслэлийн хэмжээнд дээрхи насны хүүхдийн шүдний цоорлын тархалт 76,1 хувьтай байгаа нь тус өвчний эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэлт, эмчилгээ хангалтгүй байгааг харуулж байна.

Нийслэлийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасан сургууль, цэцэрлэгийн хүүхдэд амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүлжүүлэх арга хэмжээг үе шаттай зохион байгуулах асуудлыг тусган тодорхой ажлыг эхлүүлээд байгаа юм.

Иймээс та бүхнийг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өөрийн харьяалах нутаг дэвсгэрийн сургуулийн нэгдүгээр анги, цэцэрлэгийн бэлтгэл ангид урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, амны хөндийн эрүүл ахуйн зөвлөгөө өгөх ажлыг өөрсдийн боломжийн хүрээнд үнэ төлбөргүй зохион байгуулж бидэнтэй хамтран ажиллахыг уриалж байна.

 

НЭМГ

Уриалгыг томруулж харах бол зурган дээр дарна уу

 

 


Tag:мэдээлэл, НЭМГ, дотоод үйл явдал
Бусад






avatar