МШМХ салбарын эмч мэргэжилтнүүддээ нийгмийн хариуцлагаа ухамсарлан “Эрүүл мэнд-Ээлтэй орчин” аянд идэвхтэй оролцохыг уриалж байна
2017.05.08 0.0 0

ЭМС-ын 2017 оны 108 тоот тушаалаар Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудыг хамруулан “ЭРҮҮЛ МЭНД-ЭЭЛТЭЙ ОРЧИН”  аяныг зохион байгуулж байна.

Зорилго:

Монгол улсын хэмжээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эрүүл мэндийн ажилтнуудыг халдвараас урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх, нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, тэдний эрүүл мэндийг хамгаалах

Зорилт:

•Эрүүл мэндийн ажилтнуудын дунд хепатитийн “С” вирүсийн тархалтыг тогтоох

•Хепатитийн “С” вирүс илэрсэн эрүүл мэндийн ажилтнуудын дунд вирүсийн  идэвхжилийг тодорхойлж, эмчилгээнд хамруулах

•Эрүүл мэндийн ажилтнуудын эрүүл мэндийн мэдээний сан байгуулах

Аяныг зохион байгуулахад шаардагдах зардлыг эрүүл мэндийн даатгалын сан, олон улсын байгууллага, хандивлагчдын зээл тусламж, дотоод эх үүсвэрээс нэмэлтээр санхүүжүүүлэх учраас ЭМЯ-ны цахим мэдээллийн санд эмнэлгийн бүх ажилтнуудын мэдээллийг оруулснаар хепатит “С” вирүсийн халдварыг илрүүлэх, идэвхижилийг тодорхойлох, эмчилгээ нь үнэ төлбөргүй хийгдэх боломжтой.

 Аяны цахим бүртгэлд хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүд мэдээллийг оруулахын тулд 99082008, 96082008 дугаартай холбогдон, байгууллага эмнэлгийн нэрийг бүртгүүлэн, нууцлалын код буюу тусгай эрх авч,  http://eleg.hinfo.mn/ веб-д нэвтэрч H-INFO программд ажилтан тус бүрийн мэдээллийг 37 асуумжийн дагуу бүрэн гүйцэт бөглөн, мэдээллийг оруулна.

Шүдний эмнэлгүүд бүх ажилтан, ажилчидаа цахим мэдээлэлд бүрэн хамруулснаар:

•Тухайн шүдний эмнэлэг бүх ажилчидаа хепатитийн “С” вирүсийн оношлогоонд үнэгүй хамруулна.

•Хепатитийн “С” вирүсийн халдвартай нь тогтоогдвол эмчилгээ үнэ төлбөргүй хийгдэнэ.

•Байгууллагын болон хувь хүний тухай мэдээллийн нууцлалыг хадгална.

•Эрүүл мэндийн ажилтны аюулгүй байдлыг хангана.

•Хепатит “С” вирүсийн халдварын голомтыг устган, халдвараас сэргийлнэ.

•Байгууллага болон хувь хүний мэдээллийн сан нууцлалтай.

 

Та бүхнийг бидэнтэй хамтран, идэвхитэй оролцоно гэдэгт итгэлтэй байна.

 

Монголын Шүдний Мэргэжилтнүүдийн Холбоо

 

 

 

 


Tag:эрүүл мэндийн яам, мэдээлэл, гепатит с вирус
Бусад






avatar