Эрүүл мэндийн салбарын санхүүжилт, хамтын ажиллагааг дэмжих уулзалтанд таны бизнесийг дэмжих зорилгоор урьж байна
2017.05.08 0.0 0

ХАСБАНК, МОНГОЛИАН МЕДИКАЛ, ДЕНТАЛ КОРПОРАЦИ, ХӨГЖЛИЙН ШИЙДЭЛ ТББ ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ хүрээнд зохион байгуулагдах уулзалтын арга хэмжээтэй танилцан, танай байгууллага REACH төсөлд хамрагдах хүсэлтэй байвал доорхи хавсралтын дагуу мэдээллээ бүрэн оруулж, enkhtaivan08@yahoo.com хаягаар илгээж, 99082008 утастай холбогдон, мэдээллээ заавал баталгаажуулсан байна. Учир нь бидний зүгээс бүртгэлийн эхний 40 байгууллагын төлөөлөл бүхий 40 хүнийг хамруулах боломжтой юм.

Зорилго: Бизнесийн байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг бий болгох, өөрийн эрхэлж буй бизнесээ бусдад таниулах, харилцагчаа нэмэгдүүлэх замаар борлуултыг орлого өсгөж төсөл хөтөлбөрийн болон арилжааны банкны зээлд хамрагдах чадавхийг нэмэгдүлэхэд оршино.

Үйл ажиллагааны тухай: REACH төсөл 2017.05.12-ны өдөр "Эрүүл мэндийн салбарын санхүүжилт, хамтын ажиллагааг дэмжих уулзалт"-ыг эрүүл мэндийн салбарын 3 холбоотой хамтран зохион байгуулах гэж байгаа билээ. Тус үйл ажиллагааны зорилго нь оролцогч бизнес эрхлэгч нарын хамтын ажиллагааг дэмжих, тэдгээрт санхүүжилт авахад техникийн туслалцаа үзүүлэх, REACH төслийн сургалт, зөвлөгөөнд үнэ төлбөргүй хамрагдах зэрэг боломжийг олгох юм.

Оролцогч тал: Тус үйл ажиллагаанд эрүүл мэндийн салбарын 100 бизнес эрхлэгч хамрагдах бөгөөд 1 холбооноос 30 гишүүн байгууллага оролцоно. Үйл ажиллагаа урилгатай бөгөөд урилга 2017.05.09-ны өдрөөс тараагдаж эхлэнэ.

Үйл ажиллагааны явц: Тус үйл ажиллагааны хүрээнд дээр дурдсан 3 холбоо, Хас банк, REACH төсөл / Хөгжлийн Шийдэл ТББ/ хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, тууз хайчлахаар төлөвлөж байгаа бөгөөд тус үйл ажиллагааны үр дүнд дараах давуу тал боломж холбооны гишүүн байгууллагуудад бий болно. Үүнд:

1. REACH төслөөр дамжуулан Хас банкинд зээлийн хүсэлт гаргасан холбооны гишүүн байгууллагын зээлийн хүүгийн хэмжээг бууруулан олгох эсвэл зээлийн шимтгэлийн хувийг бууруулах олгох

2. REACH төслийн сургалтанд үнэ төлбөргүй хамрагдах. Дараах сургалтууд болно.

 

- Бизнес төсөл боловсруулах сургалт

- Санхүүгийн тайлан гаргах, уншиж ойлгох сургалт

- Санхүүгийн тайланд шинжилгээ хийх, Зээлийн боловсрол олгох сургалт

- Ялгарах стратеги сургалт

- Ашиг нэмэгдүүлэх сургалт

 

3. REACH төслийн зохион байгуулдаг сар бүрийн АЖИЛ ХЭРЭГЧ уулзалтанд үнэ төлбөргүй оролцох

4. Ганцаарчилсан зөвлөгөө мэдээлэл авах

5. Төсөл боловсруулахад туслалцаа авах зэрэг болно.

 

 

 

 

 


Tag:МШМХ, мэдээлэл
Бусад






avatar