AvaDent CAD/CAM digital denture system-ийн тусламжтайгаар шүдэлбэр бэлтгэх технологийн ажилбар илүү хялбархан боллоо
2017.05.09 0.0 0

Америкийн нэгдсэн улсын хэмжээнд гэхэд нийт 35 сая хүн бүрэн шүдгүйдэлд өртсөн байдаг бол түүнээс олон хүн хэсгийн шүдгүйдэлд өртөж үгүйдээ л ганц шүдээ алдсан байдаг. Шүдгүйдлийн үр дагавар нь тухайн хүнд хоол хүнснээс авах тэжээлт чанар алдагдах, эрхтэн тогтолцоог хамарсан эмгэг өөрчлөлтүүд үүсэх, амьдралын чанар алдагдах, хэл ярианд өөрчлөлт орох байдлаар илэрч байдаг.

Шүдгүйдлийн улмаас үүсэх энэхүү бэрхшээлийг хиймэл шүд буюу шүдэлбэрийн тулсамжтайгаар нөхөн сэргээх боловч шүдэлбэр эмчилгээ хийлгэсний дараа тодорхой цаг хугацааны давтамжтайгаар шүдэлбэртээ заавал арчилгаа хийлгэж байх шаардлагатай байдаг. Хэрэв шүдэлбэрийг технологийн дагуу бус хийвэл шүдэлбэр бэлтгэх хуванцарт хоосон орон зай, бичил нүхшил үүсэх бөгөөд энэ нь нян бактери үржих таатай орчин болсоноор амны хөндийн стоматит, амны мөөгөнцөр, амны булангийн хейлит зэрэг өвчин үүсэх шалтгаан болно.

Тэгвэл  Global Dental Science компаний бүтээсэн AvaDent CAD/CAM digital denture system нь шүдний мэргэжилтнүүдэд шүдэлбэрийг цөөхөн үе шаттайгаар илүү нягт нямбай бэлтгэх боломж олгож байна гэнэ.

 

AvaDent CAD/CAM digital denture system-ын давуу талууд

 

Шүдэлбэрийг зөвхөн хоёрхон удаагийн ирэлтээр бэлэн болгоно

Эхний удаагийн ирэлтээр шүдэлбэрт шаардлагатай бүх мэдээллийг цуглуулж авсанаар хоёр дахь удаагийн ирэлтээр шүдэлбэрийг өвчтөний аманд суулгаж өгнө. Энэ нь шүдний эмнэлгийн хувьд ажлын бүтээмжийг илүү ихээр нэмэгдүүлэх бол өвчтөний хувьд цаг хугацаа алдахгүй байх сайн талтай

Бүх ажлын урсгал тоон технологид бүрэн шилжсэн

Шүд өрөх ба хоршихуйн нөхцөл байдлыг тохируулах зэрэг ажилбарууд бүгд  AvaDent design software программ хангамжаар хийгдэнэ. Шүдний бүх хөдөлгөөнүүд бусад нөхцөл байдлуудтай маш сайн координацлагдсан. Шүдний төрөл бүрийн хэлбэрүүд ба хоршихуйн схемүүдийг ашиглах боломжтой.

Шүдэлбэрийг виртуаль орчинд тохиргоо хийнэ

Шүдэлбэрийн тохиргоог хийж тааруулахдаа заавал өвчтөнийг авч ирж аман дээр хийх шаардлагагүй виртуаль орчинд гүйцэтгэх боломжтой. Шүдэлбэрийг 3D байдлаар харах боломжтой нь шүдний эмч нарын хувьд шүдэлбэрийг заавал лабораториос авч ирэх шаардлагагүйгээр виртуаль орчинд шалгах боломж олгоно. Шүдний эмч шүдэлбэрийг шалгаж үзээд болно гэсэн зөвшөөрөл өгсөн тохиолдолд шүдэлбэрийг бэлэн болгох үйлдвэрлэлийн ажилбар эхлэнэ. Мөн эмч заавал урьдал хийцийг аманд шалгаж үзэх шаардлагатай гэвэл энэ нь мөн боломжтой. Ингэснээр өвчтөний ирэлтийн тоо нэгээр нэмэгдэж гурван удаагийн ирэлт болно.

Шүдэлбэрийг milling хийж зорж бэлтгэнэ

Шүдэлбэрийг бэлтгэхдээ акрил хуванцар диск болон polymethyl methacrylate (PMMA) диск ашиглана (Зураг 2) Ийнхүү шүдэлбэрийг шууд зорж бэлтгэхийн давуу тал нь хуванцарыг бөсгөж бэлтгэхээс маш бага хэмжээний үлдэгдэл мономер агуулдаг. Энэ нь шүдэлбэрийн сууринд бичил нүхшилт үүсгэхээс сэргийлж шүдэлбэрт нян бактери үржих боломжийг таслан зогсооно. Шүдэлбэр бэлтгэх материал нь хоккейн зээрэнцэг хэлбэртэй байх ба төрөл бүрийн өнгөтэйгээр үйлдвэрлэгдсэн байдаг. Мөн шууд зорж бэлтгэх нь уламжлалт шүдэлбэр бэлтгэх аргачлалаас материалын агшилт ба эзэлхүүний хэмжээний алдагдал бага гарах давуу талтай.

Шүдэлбэрт суулгах шүднүүдийг мөн зорж бэлтгэдэг

 AvaDent Signature Teeth шүднүүдийг мөн зорох аргаар бэлтгэсэн байдаг нь нян бактери үржихээс сэргийлэх сайн талтай. Хэлбэр хэмжээ, өнгөний хувьд төрөл бүрийн сонголттой байна.

Эмчилгээний төлөвлөгөөг зохицуулах боломжтой

AvaDent design software нь өөртөө бүрэн шүдэлбэр, яаралтай шүдэлбэр болон имплантын шүдэлбэрийн программ хангамжуудыг агуулдаг тул өвчтөний нөхцөл байдалд тохируулан хэрэглэх боломжтой.

Бүх мэдээлэл дижитал байдлаар хадгалагдана

Бүх мэдээлэл дижитал хэлбэрээр авагдаж хадгалагдах тул өвчтөний мэдээллийг хадгалах дамжуулахад маш хялбар. Хэрэв өвчтөн шүдэлбэрээ хаяж гээгдүүлэх болон ямар нэгэн гэмтэл тохиолдсон бол өмнө хадгалагдсан дижитал мэдээллийн дагуу шүдэлбэрийг түргэн хугацаанд дахин хийлгэх боломжтой.

 

 

 

 

 


Tag:шүдэлбэр, технологийн мэдээлэл, denture base resine, CAD/CAM
Бусад






avatar