Тайвань: Цэнхэр лазерийн технологи бүхий илүү өртөг хямд амны хөндийн сканнер төхөөрөмжүүдийг танилцууллаа
2017.05.09 0.0 0

TAIPEI, Taiwan: Тайваны Металлургийн Аж Үйлдвэрийн Судалгаа Хөгжүүлэлтийн төв байгууллагаас амны хөндийн сканнерын цэнхэр лазерийн технологийн шинэ төрлийн бүтээгдэхүүний шугамыг танилцууллаа. Хөгжүүлэгчдийн мэдэгдэж байгаагаар энэхүү төхөөрөмж нь өөртөө Тайваны эх орны үйлдвэрлэлийн электроникийн иж бүрдлүүдийг агуулж байгаа тул олон улсын бусад өрсөлдөгч төхөөрөмжүүдээс хямд төсөр байдлаар бүтээгдэж байгаагаараа онцлог гэнэ.

Программ хангамжийн өгөгдөлийн дагуу уг төхөөрөмж нь гурвалжин хэмжилтийн арга ашигласнаар обьектийг сканнердахдаа лазерийн гэрлийн дээд зэргийн төвлөрөл, шүтэлцээ үүсгэдэг тул энэ нь 22x18 мм-н хүрээн дотор ажлын загварыг дээд зэргийн өндөр нарийвчлалтай бүтээх боломж олгож байна. Ингэснээрээ мөн алдааны хязгаарыг багсгаж өгч байна гэж үйлдвэрлэгчид хэллээ.

Цэнхэр лазер агуулсан бүтээгдэхүүний шугамыг Тайваны эдийн засгийн асуудал эрхэлсэн яаман дээр 4-р сард болсон хэвлэлийн хурал дээр анх удаа танилцуулсан юм. Яамны мэдээллээс харахад энэхүү шинэ төрлийн технологийн хөрөнгө оруулалтанд 2.4 сая ам доллар татаж чадсан бол зах зээлийн өртөг нь 6.6 сая ам доллар болон түүнээс дээш хэмжээнд үнэлэгдэж байна.

Тайваны Металлургийн Аж Үйлдвэрийн Судалгаа Хөгжүүлэлтийн төв нь 1963 онд байгуулагдсан ашгийн төлөө бус байгууллага бөгөөд металлурги болон түүний хамааралтай аж үйлдвэрлэлийн хөгжүүлэлт, судалгааны чиглэлээр дагнан ажилладаг юм. Цэнхэр лазерийн технологийг одоогоор Тайваны EPED, ARIX CNC Machines, Gillion Technology ба AIN TEC Industria компаниуд өөриймшүүлж аваад байна гэж Taiwan News сонинд мэдээлжээ.

Одоогоор цэнхэр лазерийн технологи ашигласан сканнериудын эмнэлзүйн туршилт судалгаа хийгдэж байгаа ба энэ оны сүүлээр зах зээлд нийлүүлж эхлэх гэнэ. Металлургийн Аж Үйлдвэрийн Судалгаа Хөгжүүлэлтийн төвийн мэдээлж байгаагаар Герман болон Дани улсуудад үйлдвэрлэсэн үүнтэй ижил амны хөндийн сканнериудын үнэ өртөг 39900-53200 ам долларт хэлбэлзэж байгаа бол Тайваны үйлдвэрлэгчид үүнийг дэлхийн хэмжээнд 30000 ам доллараар худалдаалахаар төлөвлөж байна.

 

 

Эх сурвалж: dental-tribune.com


Tag:intra-oral scanners, blue laser, технологийн мэдээлэл
Бусад






avatar