Шүдний эмнэлгийн нөхцөлд вирус дамжин халдварлах эрсдэлт нөхцөл байдлын тухай
2017.05.10 0.0 0

Gillian M. McCarthy, BDS, M.Sc.

Professor, School of Dentistry and the department of epidemiology and biostatistics, faculty of medicine and dentistry, The University of Western Ontario.


 

Цусаар дамжин халдварлах эмгэгүүд болох хүний дархлал хомсдолын вирус (ХДХВ), гепатит В, С вирус зэргээс гадна бусад төрлийн өвчин үүсгэгч улаан бурхан, гахайн хавдар, улаан эсэргэний вирусууд, герпес вирусын төрлүүд,  varicella-zoster, Epstein-Barr virus [EBV], хүний папиллома вирус, аденовирус, coxsackie viruses, амьсгалын дээд замын эмгэг үүсгэгч томуугийн А ба В вирус зэрэг нь шүдний эмнэлгийн орчинд дамжин халдварлах бүрэн боломжтой тул анхаарал хандуулж байх шаардлагатай. Эдгээр вирусуудын дийлэнх нь цусаар дамжин халдварладаг эмгэгүүдээс хол илүү өргөн хүрээг хамарсан тархалттай байх боловч дархлаажуулалтанд хамрагдаагүй жирэмсэн эмэгтэйчүүд 1болон дархлалын эмгэгтэй өвчтөнүүд2 дээр илүү анхаарал хандуулан онцгойлон авч үзэх нь бий. Эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг дархлаажуулалтанд хамруулах нь улаанбурхан, гахайн хавдар, улаан эсэргэнэ, полио, томуу,  varicella-zoster ба гепатитын В вирусын тархалтаас сэргийлэх гол арга зам юм. Нэн ялангуяа хүүхэд болон эрүүл мэндийн хувьд асуудалтай хүнд өвчтөнүүдтэй харьцдаг эмнэлгийн ажилтнуудыг заавал албан журмаар дархлаажуулалтанд хамруулж байх шаардлагатай.4

 

Шүдний эмнэлэгт халдвар дамжих замуудын талаарх шинжлэх ухааны нотолгоо, вирусын дамжин халдварлах замын нотолгоог гаргахдаа серологийн тархвар зүйн аргачлал ба тархвар зүйн аргачлал, эмнэлзүйн тохиолдлын тайлан зэргийг ашигладаг.

 

Амьсгалын замаар дамжих вирусын халдвар

Серологийн тархвар зүйн судалгаанаас харвал шүдний эмч нарын дунд томуугийн А ба В вирус, амьсгалын syncytial virus, аденовирусын тархалт хяналтын бүлгээр авсан хүмүүсээс илүү өндөр байна. Жил бүр эмнэлгийн ажилтнуудыг албан журмаар томуугийн дархлаажуулалтанд хамруулж байх нь эмчээс өвчтөнд болон эмнэлгийн бусад ажилтнууд, гэр бүлийн хүмүүст нь дамжин халдварлах боломжийг бууруулж өгнө.

 

Герпес вирус

Герпес вирусын халдвар нь ихэнх улсын хүн амын дунд шүлсээр тархдаг томоохон халдваруудын нэг юм. Шинжлэх ухааны нотолгоогоор шүдний эмч нар болон шүдний эмнэлзүйн сургалтанд хамрагдаж буй оюутнуудын дунд эмнэлзүйн өмнөх үе шатанд суралцаж буй оюутнуудаас илүү их  Epstein-Barr virus [EBV] эсрэг биет илэрдэг байна.6 Мөн  herpes simplex virus [HSV] нь өвчтөнүүдээс шүдний эмч нарт, эмч нараас өвчтөнүүдэд2,7,8 дамжин халдварладаг нь нотлогдсон9. Герпесийн халдвар тараагч гол зүйл нь шүдний үзлэгийн өрмийн бариул юм.10 Хувийн хамгаалалтын хэрэгсэл бээлий, маск, хамгаалах шил ашигласан нөхцөлд герпес вирус бага илэрч байгааг тайлан өгүүлэлд дурдсан байдаг.

 

Гепатит вирус

Гепатитын вирусын хувьд шүдний эмч нарын хувьд цусаар дамжин халдварлах боломжтой гепатит В вирус (HBV), гепатит С вирус (HCV), гепатит D вирус (HDV) чухал юм. HDV нь дангаараа бус ихэвчлэн В вирусын халдварыг дагаж илрэх бөгөөд В вирусын дархлаажуулалт нь В ба D вирусэнд аль алинд нь дархлаа үүсгэдэгээрээ онцлог.11 Мөн Гепатитын G вирус тариурын замаар цусанд нэвтрэн халдварлах боломжтой болох нотолгоо бий боловч G вирусын эмнэлзүйн үр нөлөөний талаарх мэдээлэл одоо болтол тодорхой бус байна.11 Гепатитын С ба В вирус нь шүлс ба цусанд илэрдэг нь шүдний эмнэлгийн хувьд анхаарал хандуулах гол вирусын төрлүүд юм.

Гепатитын В вирус бол дархлаажуулалтанд хамрагдаагүй эмнэлгийн ажилтнуудад хамгийн их аюул занал учруулдаг вирусын төрөл. АНУ-ын хувьд жил бүр дархлаажуулалтанд хамрагдаагүй 6800 орчим эмнэлгийн ажилтнууд В вирусын халдвар авч тэдний 100 нь элэгний цироз ба элэгний хорт хавдар, хоруу чанар өндөр элэгний үрэвсэлт өвчний улмаас амь насаа алддаг. 12 1987 оноос өмнөх мэдээллээр 14 мэс заслын эмч, 9 шүдний эмч нар 55 өвчтөнд В вирус халдаасан баримт байдаг. 13-16 Тэгвэл тэр цагаас хойш В вирусын дархлаажуулалт далайцтай явагдах болсон ба үзлэгийн бээлий байнга ашиглах болсон зэрэгтэй холбоотойгоор 1987 оноос хойш шүдний эмч нараас В вирус халдаасан өөр баримт гараагүй бол мэс заслын эмч нарын дунд халдвар тараасан баримт өнөө ч байсаар байна.13 Шүдний эмнэлгийн халдвар хамгаалал муу байх нь В вирус тархаах гол эрсдэлт хүчин зүйл болох нь нотлогдсон байдаг. 17 Итали улсад 5800 эрүүл мэндийн ажилтнуудад хийгдсэн судалгаа 18 ба Их Британи улсад өвчтөнүүд 19 дунд хийгдсэн судалгаагаар халдвар хамгаалал муу байх нь гол эрсдэлт хүчин зүйл болох нь мөн батлагдсан байна.

Хэдийгээр гепатит С вирусын халдварлах боломж В вирустэй харьцуулахад бага байдаг ч энэ төрлийн вируст зориулсан дархлаажуулалт байдаггүйтэй холбоотойгоор тархалт нь өсөн нэмэгдэж байна. Серологийн тархвар зүйн судалгаагаар нүүр амны мэс заслын эмч нар нь С вирусын халдвар авах өндөр эрсдэлтэй болох нь тогтоогдсон бол С вирусын тархалт ихтэй бүс нутгуудад ажиллаж буй эмч нарын хувьд илүү их эрсдэлтэй нөхцөл байдалд байна.20,21 Баримтаар өвчтөний түүх дээр өмнө нь эмнэлэгт цус юүлүүлэх болон венийн судсаар мансууруулагч бодис хэрэглэж байсан түүх байхгүй боловч хурц хэлбэрийн А ба В биш төрлийн гепатиттай өвчтөний цусанд С вирусын эсрэг биет илэрсэн нь шүдний эмчилгээтэй маш хүчтэй хамааралтай байна гэж шинжлэх ухааны үндэслэлтэй нотлогдсон тохиолдол байдаг. 22

 

ХДХВ

Public Health Laboratory Service байгууллагын мэдээллээс харвал 1999 оны 6 сараас өнөөг хүртэл дэлхийн хэмжээгээр эрүүл мэндийн ажилчид ажил мэргэжлээсээ шалтгаалан ХДХВ-н халдвар авсан 319 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс 102 тохиолдол нь батлагдсан бол 217 сэжиг бүхий байснаас 9 нь шүдний салбарын ажилтнууд байна.

 

Шүдний эмч нар цусаар дамжин халдварлах халдварт өртөмтгий байдал

Шүдний эмчилгээний явцад арьсыг хатгах гэмтээх болон нүд, хамар, амруу цус үсрэх нь цусаар дамжих халдвар авах гол замууд юм. Канад улсад хийгдсэн судалгаагаар шүдний эмч нар жилдээ дунджаар арьсанд нэвтэрсэн гэмтэл 3 удаа, салстын мембраны гэмтэл 1.5 удаа авдаг гэсэн баримт байдаг. 29 Арьсыг нэвтэлсэн гэмтлийг хамгийн их авдаг мэргэжилтнүүд нь шүдний гажиг заслын эмч бол (жилд 4.9 удаа) нүд, хамар, амруугаа хамгийн их цус үсэргэдэг мэргэжилтнүүдэд нүүр амны мэс засалч (жилд 1.8 удаа) хамаарч байна. Канадын судалгаагаар шүдний эмч нарын 0.5% нь ХДХВ-н халдвартай нүүр тулгардаг бол 0.8% нь гепатит В вирусын халдвартай тулгардаг, 1.9% нь цусаар дамжин халдварлах өндөр эрсдэл бүхий өвчтөнтэй тулгардаг. Бохирлогдсон зүүгээр дамжин халдварлах эрсдлийг тооцож үзэхэд гепатит В халдвар 30%, гепатит С вирус 3%, ХДХВ халдвар 0.3% байна.

 

Дүгнэлт

Халдвар дамжиж байгаа маш олон тохиолдлуудыг өнөөдөр бүрэн хэмжээнд бүртгэн баримтжуулж чадахгүй байна. Маш олон субклиникал халдварын тохиолдлуудыг (В гепатитын тал хувь нь субклиникал ангилалд хамаардаг) мөшгөлт тандалт судалгааны хангалтгүй байдлаас шалтгаалан эрүүл мэндийн салбарын ажилчидтай шууд холбож авч үзэж болдоггүй. Үүнээс гадна огт бүртгэгдээгүй тохиолууд ч цөөнгүй бий.

Энэ бүгдээс харахад шүдний эмнэлэгт вирусын гаралтай халдвар дамжих бүрэн боломжтой болох нь тодорхой байна. Гепатит В, С вирус шүдний эмнэлгийн нөхцөлд дамжин халдвадрах боломжтой нь нотлогдсон энэ нөхцөлд В вирусын дархлаажуулалтгүй эмнэлгийн ажилтан түүнд өртөх хамгийн эрсдэлтэйд тооцогдож байна. Үүний зэрэгцээгээр амьсгалын дээд замын вирусын халдвар ба герпес вирус шүдний эмнэлэгийн нөхцөлд халдах боломжтой. Энэ бүх халдвараас сэргийлэх хамгийн гол арга зам нь шүдний эмч нар ба шүдний эмнэлгийн ажилтнуудын хувьд цус, цусан бүтээгдэхүүнүүдтэй харьцах давтамжийг аль болох цөөрүүлэх ба шүдний эмнэлгийн зориулалтын хамгаалах хэрэгсэл ашиглах, халдвар хамгааллын дэглэмийг нягт нямбай баримтлах явдал юм.

 

 

Ном зүй:

 

1. Glick M, Goldman HS. Viral infections in the dental setting: potential effects on pregnant HCWs. J Am Dent Assoc 1993; 124:79-86.

2. Merchant VA. An update on the herpes viruses. J Calif Dent Assoc 1996; 24(1):38-46.

3. Immunization of health care workers and others providing personal care. Canadian Immunization Guide Fifth Edition. Health Canada: Laboratory Centre for Disease Control; 1998. p. 187-90.

4. National Advisory Committee on Immunization. Statement on the recommended use of varicella vaccine. Can Commun Dis Rep 1999; 25(ACS-1):1-16.

5. Davies KJ, Herbert AM, Westmoreland D, Bagg J. Seroepi demiological study of respiratory virus infections among dental surgeons. Br Dent J 1994; 176:262-5.

6. Herbert AM, Bagg J, Walker DM, Davies KJ, Westmoreland D. Seroepidemiology of herpes virus infections among dental personnel. J Dent 1995; 23:339-42.

7. Chang TW, Gorbach SL. Primary and recurrent herpetic whitlow. Int J Dermatol 1977; 16:752-4.

8. Gunbay T, Gunbay S, Kandemir S. Herpetic whitlow. Quintessence Int 1993; 24:363-4.

9. Manzella JP, McConville JH, Valenti W, Menegus MA, Swierkosz EM, Arens M. An outbreak of herpes simplex virus type I gingivostomatitis in a dental hygiene practice. JAMA 1984; 252:2019-22.

10. Epstein JB, Rea G, Sibau L, Sherlock CH, Le ND. Assessing viral retention and elimination in rotary dental instruments. J Am Dent Assoc 1995;126:87-92.

11. Gillcrist JA. Hepatitis viruses A, B, C, D, E and G: implications for dental personnel. JADA 1999;130:509-20.

12. Hersey JC, Martin LS. Use of infection control guidelines by workers in healthcare facilities to prevent occupational transmission of HBV and HIV: results from a national survey. Infect Control Hosp Epidemiol 1994; 15(4 Pt 1):243-52.

13. Bell DM, Shapiro CN, Ciesielski CA, Chamberland ME. Preventing bloodborne pathogen transmission from health-care workers to patients. Surg Clin North Am 1995; 75:1189-203.

14. Shaw FE Jr, Barrett CL, Hamm R, Peare RB, Coleman PJ, Hadler SC, and others. Lethal outbreak of hepatitis B in a dental practice. JAMA 1986; 255:3260-4.

15. Hadler SC, Sorley DL, Acree KH, Webster HM, Schable CA, Francis DP, and other. An outbreak of hepatitis B in a dental practice. Ann Intern Med 1981; 95:133-8.

16. Rimland D, Parkin WE, Miller GB Jr, Schrack WD. Hepatitis B outbreak traced to an oral surgeon. N Engl J Med 1977; 296:953-8.

17. Hutin YJ, Harpaz R, Drobeniuc J, Melnic A, Ray C, Favorov M, and others. Injections given in healthcare settings as a major source of acute hepatitis B in Moldova. Int J Epidemiol 1999; 28:782-6.

18. Petrosillo N, Puro V, Ippolito G, Di Nardo V, Albertoni F, Chiaretti B, and others. Hepatitis B virus, Hepatitis C virus and human immuno deficiency virus infection in health care workers: a multiple regression analysis of risk factors. J Hosp Infect 1995; 30:273-81.

19. Polakoff S. Acute hepatitis B in patients in Britain related to previous operations and dental treatment. Br Med J (Clin Res Ed)1986; 293:33-6.

20. Klein RS, Freeman K, Taylor PE, Stevens CE. Occupational risk for hepatitis C virus infection among New York City dentists. Lancet 1991; 338:1539-42.

21. Thomas DL, Gruninger SE, Siew C, Joy ED, Quinn TC. Occupational risk of hepatitis C infections among general dentists and oral surgeons in North America. Am J Med 1996; 100:41- 5.

22. Mele A, Sagliocca L, Manzillo G, Converti F, Amoroso P, Stazi MA, and others. Risk factors for acute non-A, non-B hepatitis and their relationship to antibodies for hepatitis C virus: a case-control study. Am J Public Health 1994; 84:1640-3.

23. Public Health Laboratory Service. Occupational transmission of HIV: summary of published reports to June 1999. London, UK: PHLS, December 1999.

24. Ciesielski C, Marianos D, Ou CY, Dumbaugh R, Witte J, Berkelman R, and others. Transmission of human immunodeficiency virus in a dental practice.Ann Intern Med 1992; 116:798-805.

25. Update: investigations of persons treated by HIV-infected health-care workers — United States. MMWR Morb Mortal Wkly Rep 1993; 42(17):329-31, 337.

26. Gooch B, Marianos D, Ciesielski C, Dumbaugh R, Lasch A, Jaffe H, and others. Lack of evidence for patient-to-patient transmission of HIV in a dental practice. JADA 1993; 124:38-44.

27. Blanchard A, Ferris S, Chamaret S, Guetard D, Montagnier L. Molecular evidence for nosocomial transmission of human immunodeficiency virus from a surgeon to one of his patients. J Virol 1998; 72:4537-40.

28. Bautista LE, Orostegui M. Dental care associated with an outbreak of HIV infection among dialysis patients. Rev Panam Salud Publica 1997; 2(3):194-202.

29. McCarthy GM, Koval JJ, MacDonald JK. Occupational injuries and exposures among Canadian dentists: the results of a national survey. Infect Control Hosp Epidemiol 1999; 20:331-6.

 

 

 

 

 

 

 

 


Tag:HIV, hepatitis B, вирусын халдвар, ХДХВ, халдвар хамгаалал, hepatitis C
Бусад






avatar