АНУ-н стартап компани шүдний завсар цэвэрлэгч бүхий инноватив шүдний сойз худалдаанд гаргалаа
2017.05.11 0.0 0

ASHBURN, Va., USA: АНУ-ын нэгэн стартап компани хоёр жил орчим хөгжүүлэлт хийсний дараа өөрийн Flossy Brush хэмээх шүд угаах ба завсар цэвэрлэх хоёр үйлдлийг нэгэн зэрэг гүйцэтгэх чадвартай 2-in-1 шүдний сойзоо худалдаанд гаргалаа. Ийнхүү хоёр үйлдлийг нэгэн зэмсэгт багтааж өгсөнөөр дан ганц шүд угаахаас илүү шүдний өнгөрийг цэвэрлэж чадна гэж үйлдвэрлэгчид үзэж байна. Энэ сойз нь ийнхүү хоёр үйлдлийг нэг зэмсэгт хослуулж өгсөн зах зээл дээр хамгийн анхдагч бүтээгдэхүүн болж байна.

Flossy Brush-ын гадна төрхийг харвал урт, тахир бариултай бөгөөд энэ нь хэрэглэгч арын араа шүднүүдэд бусад сойзоос илүү хялбар хүрэх боломжийг олгож байна. Сойзны бариулын эсрэг талд байрлах шүдний утас баригч нь зах зээл дээр худалдаалагдаж буй ямар ч төрлийн шүдний завсрын утсыг түргэн хугацаанд угсрах, салгаж авах боломж олгоно. Шүдний сойз нэлээд хэдэн төрлийн өнгөөр, сойзны үс нь ultrasoft хэт зөөлөн, Tynex soft гэсэн хоёр төрлөөр үйлдвэрлэгдэж байна.

“Flossy Brush нь ердийн бусад сойз шиг биш. Энэ нь шүдний өнгөрийг бусад сойзоос илүү сайн арилгах төдийгүй ашиглахад хялбар дөхөмтэй” гэж Flossy Brush стартапын гүйцэтгэх захирал CEO Dr. Zoltan Rusznak хэлж байна.

Америкийн Шүдний Эмч Нарын Холбоо (American Dental Association), АНУ-ын Өвчний Хяналт, Урьдчилан сэргийлэлтийн төв (Centers for Disease Control and Prevention)-ийн мэдэгдэж байгаагаар шүдний завсар цэвэрлэгчид буюу шүдний утас зэрэг нь амны хөндийн эрүүл ахуйн нэгэн чухал хэсэг юм. Шүд болон тулгуур эдийн өвчнөөс сэргийлэхийн тулд шүдээ өдөрт угаахын зэрэгцээгээр заавал завсарыг нь утсаар цэвэрлэж байх ёстой. Гэвч АНУ-ын Үндэсний Эрүүл Мэнд Хоол Тэжээлийн төлөв байдлын тандалт судалгаагаар АНУ-ын хүн амын гуравны нэг нь шүдний завсараа утсаар цэвэрлэхгүй байгаа болохыг тогтоосон байдаг.

 

 

Эх сурвалж: dental-tribune.com

 

 

 

 

 

 


Tag:innovation, шүдний сойз, технологийн мэдээлэл
Бусад






avatar