Хоршихуйн төлөв байдалд үнэлгээ хийх буюу Occlusal analysis ажилбарын тухай
2017.05.14 0.0 0

Нүүр амны согог заслын эмчилгээ эхлэхийн өмнө хоршихуйн үйл ажиллагааг хэвийн болгох, засварлах, хоршихуйн хамгийн зөв тааламжтай схемчлэл бүрдүүлэх, эрүү нүүрний эрхтэн тогтолцооны үйл зүйн тэнцвэрт байдлыг бүрдүүлэх зорилгоор хоршихуйн анализ (Occlusal analysis) хийж бүтэц зүйн алдагдсан төлөв (dysmorphology), хоршихуйн гажуудсан төлөв байдалд үнэлгээ өгнө. Иймд энэ бүлэгт хоршихуйн тухай товч ойлголтыг өгөх ба илүү дэлгэрэнгүй мэдээллийг энэ номын 14, 17-р бүлгээс уншина уу. Энэ бүлгийн мэдээллийн уншихын өмнө өөр хоорондоо ялгаатай субьектив хүчин зүйлс ба зөрүүтэй байдал бүхий хоршихуйн онолын философиудын талаар сэргээн харах нь чухал.

 

 

Хоршихуйн мэдээллийг бүртгэж авах

Өвчтөний хошихуйн төлөв байдалд онош тавих, эмчилгээний төлөвлөгөөг боловсруулахын тулд өвчтөний амны гадна байрлалтай зэмсэг буюу механик эсвэл виртуаль байдалтай артикуляторын бүртгэж авсан мэдээллэл бидэнд хэрэгтэй. Шүдний зориулалтын артикулятор хэмээх зэмсэг нь хоршихуйг статик ба динамик төлөв байдалд дүрслэн үзүүлэх чадвартай.

Ямар төрлийн мэдээлэл бүртгэж авах нь артикуляторын сонгон авсан төлөв байдал ба дараах хүчин зүйлсээс хамаарна.

  • Гөлтгөнөн загвар: Хоншоор болон эрүүний шүдний эгнээнээс нягт нямбай сван хэвэн дээр цутгаж бэлтгэсэн
  • Facebow  transfer: Хоншоорын шүдний эгнээнд эрүүний толгойн нугасан тэнхлэгт (condylar hinge axis) бэхэлсэн
  • Хазалт үзэх (Occlusal records): Эрүүний загварыг хоншоорын загвартай хоршилтын дагуу байршуулах, лавай болон А силикон хэвний материал ашиглан хазалтыг буулгаж авах, үүний тулд төвийн хоршихуй (centric occlusionCO), төвийн харьцаа (centric relation-CR), эрүүний урд хэсгийн ба хажуугийн даялах хөдөлгөөн тодорхойлох
  • Артикуляторын параметр хэмжигдэхүүнүүд:  Bennett ба үений толгойн өнцөг, үений толгой хоорондын зай, гавал тархины геометрийн тусгай харьцаанууд
  • Эрүүний хөдөлгөөн: Пантограф ашиглаж бичиж авсан хөдөлгөөний бичиглэл, Готик нумын зураглал (Gothic arch tracing), компьютерийн тусламжтай эрүүний хөдөлгөөнийг тэмдэглэх систем
  • Артикуляторт хамааралтай мэдээллийг буулгаж авах: Мэдээллийг өвчтөнөөс артикуляторт буулгах гэхээсээ артикулятор ашиглаж мэдээлэл бэлтгэх нь түүний эсрэг зүгт голдуу байдаг. Артикуляторын геометр нь электрон зураглалын системийг ашиглан өвчтөний нөхцөл байдалд тохируулан хувирч, тохиргоо хийгддэг.
  • Дижитал сканнер хийх: 3D сканнерийг ашиглан амны хөндийн скан хийж мэдээллийг тэр даруй компьютерийн программ хангамжид хувирган анализ хийдэг.

 

Механик үйлдэлтэй артикуляторууд

Бүтцийн нарийн түвэгтэй байдлаасаа шалтгаалан хэд хэдэн төрлийн артикуляторуудыг ашигладаг.

  • Handheld or hinge: Хоршихуйн яг байгаа төлөв байдалд тохируулан зөвхөн ганцхан шүдний нөхөн сэргээлт хийхэд ашиглах боломжтой
  •  Fixed condylar path (Үений толгойн зам нь хөдөлгөөнгүй): Hinge буюу нугасан артикулятортой нэгэн адил хоршихуйн яг байгаа төлөв байдалд тохируулан зөвхөн ганцхан шүдний нөхөн сэргээлт хийхэд ашиглах боломжтой
  • Semiadjustable with  fixed or average parameters (condylar and arcon types) Хөдөлгөөнгүй эсвэл дундаж параметр үзүүлэлт бүхий хагас тохиргоот артикулятор: Амны хөндийн иж бүрэн нөхөн сэргээлт хийхэд зориулагдсан хоршихуйн төлөв байдлыг нөхцөл байдалд тохируулан өөрчлөх боломжтой
  • Fully adjustable (Бүрэн тохиргоот артикулятор): эрүүний хөдөлгөөний иж бүрэн анализ хийх, эрүү чамархайн үений оношлогооны зориулалтаар ашиглаж болох, хоршихуйн тэнцвэрт байдал үүсгэх чадвар бүхий бүрэн тохиргоот төхөөрөмж

 

Виртуаль артикуляторууд

Одоогоор механик үйлдэлтэй артикуляторууд нь хоршихуйн анализ хийх ба эмчилгээний төлөвлөгөө боловсруулахад хамгийн өргөн ашиглагдаж буй зэмсэг боловч энэ төрлийн зэмсэгүүд нь хоршихуйн динамик төлөв байдлыг дүрслэхдээ хязгаарлагдмал хүчин чадалтай байдаг. Механик артикулятор дээр шүдний хөдөлгөөний улмаас үүсэх үр нөлөөлөл, үйл ажиллагааны улмаас эрүүнд үүссэн деформаци, зөөлөн эд ба булчингийн зүгээс учруулах нөлөөлөл зэргийг дүрслэн гаргах бараг боломжгүй. Үүний зэрэгцээгээр цуглуулсан мэдээллээ харьцуулахдаа техник ажилбараас хэт хараат эмзэг байдал, лабораторийн ажилбар гүйцэтгэхэд гарах алдаа зэрэг нь ажилбарын нягт нямбай байдлыг алдагдуулж улмаар эмнэлзүйн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг.

Тэгвэл өнөө үед компьютерийн программ хангамжийн тусламжтайгаар 3-D virtual articulator-ыг ашиглах боломжтой болсон. Үүнийг гүйцэтгэхдээ эрүүнд хэт авианы бүртгэгч төхөөрөмж бэхлэж эрүүний хөдөлгөөнийг бүртгэж тэмдэглэх, эрүү ба хоншоорын шүдний эгнээг 3D сканнераар скан хийх зэрэг аргачлалыг ашигладаг. Мэдээлэл шууд компьютерийн программ хангамжид хувиргагдан 3-D virtual articulator-т буух ба энэ нь даарах давуу талуудтай байна.

  • Шүд тус бүрийг тодорхой секцээр слайдуудад хувааж өгсөнөөр хоршихуйн контакт болон хоршихуйн саад тотгорыг слайд секц хэлбэрээр нь харах
  • Булчингийн хөдөлөгөнийг оролцуулан эрүүг яг бодит хөдөлгөөний явцад ‘real time’ динамик хоршихуйн төлөв байдлыг үнэлэх
  • Шүдэлбэрийн дизайныг өвчтөний хоршихуйн төлөв байдалд тохируулан яг бодитоор гаргах
  • Бүртгэж авсан мэдээллээ CAD/CAM төхөөрөмжид шилжүүлэн шууд зорж бэлтгэж болох
  • Артикуляторын мэдээллийг буулгаж авахын тулд Facebow ашиглах болон гөлтгөнөн загвар цутгах зэрэг ажилбарууд хийх шаардлагагүй
  • Өвчтөнөөс авсан хоршихуйн дата мэдээллээ лаборатори болон бусад мэргэжилтнүүдтэй дижитал файл хэлбэрээр хялбархан хуваалцах
  • Гажиг заслын ба шүдний элэгдлийг тусгасан бусад нэмэлт Plugin modules-г суулгаж өгөх боломжтойн дээр holo lens ашиглан virutal reality байдлаар бодитоор харуулах боломжтой.

 

Хоршихуйн анализ хийх

Хоршихуйн иж бүрэн анализ нь дараах зүйсийг өөртөө багтаасан байх ёстой.

  • Skeletal and dental bases: classes I, II or III
  • Crossbites
  • Occlusal vertical dimension (OVD) Зуултын өндөр: шүдний элэгдлийн улмаас зуултын өндөрт өөрчлөлт орсон эсэх
  • Functional and aesthetic occlusal planes (Үйл зүйн ба гоо зүйн хоршихуйн хавтгайнууд)
  • Vertical or horizontal chewing patterns (Зажлалтын байдлын босоо ба хэвтээ төлөвүүд)
  • Curve of Spee (Шпигийн муруй): Шүдний нумын хажуугийн төлөв байдал
  • Curve of Wilson (Вилсоны муруй):
  • Curve of Monson (Монсоны муруй): Шпи ба Вилсоны муруйн орон зайн төлөв байдал
  • Centric occlusion (CO) Төвийн хоршихуй: Хамгийн их хоршихуйн цэгээр хоршсон төлөв байдал
  • Centric relation (CR) Төвийн харьцаа: Эрүүний үений толгойн хамгийн гүн суусан байрлал
  • Lateral excursions Соёогоор хамгаалагдсан бүлэг үйл ажиллагаа: ажлын ба ажлын бус (тэнцвэржүүлэгч) талын контакт
  • Protrusive excursions: Урд хөтлөгчид тулгуурласан эрүүг түрэх хөдөлгөөн
  • Хоршихуйгаас шалтгаалсан гэмтэл: шүдний ломбо гэмтсэн эсвэл шүд хөдөлгөөнд орсон эсэх

 

 

 

 

 

 

 

 


Tag:occlusal analysis, occlusion, хоршихуй, эмнэлзүйн практик, articulator, артикулятор
Бусад






avatar