Усан үзэмний үр нь шүдний ломбоны материалын ашиглалтын хугацааг нэмэгдүүлэх чадвартай болохыг тогтоолоо
2017.05.16 0.0 0

CHICAGO, USA: Саяхан хийгдсэн нэгэн судалгаагаар усан үзэмний үрэнд агуулагдах нэгэн нэгдэл нь эрүүл мэндийн олон талын ач холбогдолтойн дээр шүдний тугалмай эдийн бат бөх чанарыг нэмэгдүүлэхэд ашиглаж хуванцар ломбоны материалын ашиглалтын хугацааг нэмэгдүүлж болох нь тогтоогдсон байна. Шинжлэх ухааны энэхүү ололт нь шүд болон ломбоны материалын хоорондын барьцалдах чадварыг нэмэгдүүлэх байгалийн гаралтай адгезив материал хөгжүүлэн гарган авахад түлхэц болж өгсөнөөр шүдний хатуу эдийн алдагдал ба шүдээ алдах хүндрэл үүсэхээс сэрглийлэх ач холбогдолтой юм байна.

Энэхүү судалгааг University of Illinois-ын Шүд нөхөн сэргээх тэнхмийн дэд профессор  Dr. Ana Bedran-Russo удирдан усан үзэмний үрээс гарган авсан ханд нь композит ломбоны материалын чанарыг сайжруулж, ашиглалтын хугацааг нэмэгдүүлж байгаа эсэхийг туршиж үзэхэд чиглэгдсэн байна.

Хуванцар ломбоны хувьд гол сул тал нь хуванцар ба тугалмайн холбогдож байгаа хэсэг бөгөөд үүнээс шалтгаалан ломбоны чанар алдагдаж хоёрдогчоор цоорол үүсэх шалтгаан болдог гэж профессор Bedran-Russo хэлж байна. Гэвч усан үзэмний үрнээс гарсан энэхүү нэгдэл нь тугалмай эдийн бат бэх байдлыг нэмэгдүүлж өгсөнөөр хуванцар ба тугалмайн хооронд үүсэх холбоосыг сайжруулж байна гэж тэрээр нэмж тайлбарлалаа.

Шүдний тугалмай эд нь арьс болон холбогч эдийн бүтцийн гол протейн нэгдэл болох коллагенуудаас бүрддэг.   Bedran-Russo болон түүний хамтрагчдын хийсэн судалгаагаар бүтцээ алдсан коллагенийг хүнсний ногоо ба жимснүүдэд нэн ялангуяа усан үзэмний үрэнд элбэг байдаг флаванойд бодис болох oligomeric proanthocyanidins-аар сэргээн засварлах боломжтойг нээсэн явдал юм. Коллагенээр баялаг тугалмайн эд ба хуванцарын хооронд үүсэн холбоо нь бат бөх байхын зэрэгцээгээр чийгийн улмаас эвдрэхгүй байх боломжтой болно.

Шинжлэх ухааны энэхүү нээлт нь шүд нөхөн сэргээх эмчилгээний салбар төдийгүй биеийн ерөнхий эрүүл мэндийн хувьд маш чухал ач холбогдолтой зүйл болоод байна. Шүдний гэмтсэн эдийг авч шүд нөхөн сэргээх материалаар засаж сэргээхийн оронд шүдийг өөрийг нь бэхжүүлж цооролд өртүүлэхгүй байх эмчилгээний шинэ хувилбар ч үүнээс урган гарч болзошгүй.  

АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэлтийн газрын мэдээллээр 2-5 настай хүүхдүүдийн бараг 23 хувь нь сүүн шүдний цооролд өртөөд байна. 20-64 насны насанд хүрэгчдийн хувьд 91 хувь нь шүдний цооролд өртсөн бол 27 хувь нь эмчлүүлээгүй шүдтэй байна.

Усан үзэмний үрнээс гаргаж авсан нэгдэл нь өөртөө антиоксидант агуулдаг. Антиоксидантууд нь ДНХ-г гэмтээж эсийг үхэлд хүргэдэг чөлөөт радикалуудыг устгах хүчин чадалтай. Судлаачдын үзэж байгаагаар чөлөөт радикалууд нь хүний хөгшрөлт ба зүрх судасны өвчин болон хорт хавдар зэрэг бие эрхтэн тогтолцооны эмгэг үүсэхэд нөлөөлдөг.

Энэхүү судалгаа нь “Biostability of the proanthocyanidins–dentin complex and adhesion studies,” гарчигтайгаар Journal of Dental Research сэтгүүлийн 4-р сарын дугаарт хэвлэгдсэн байна.


Tag:Bond, шүдний ломбоны материал, судалгааны тойм, adhesive
Бусад






avatar