Шүдний гоо сайхан, эстетикийн салбарын хүрээнд зохион байгуулагдах шинэ төрлийн DAMA конференц Сингапур улсад болно
2017.05.19 0.0 0

SINGAPORE: Сингапурын Aesthetic Dentistry Society Singapore (ADSS) байгууллага Ази, номхон далай бүс нутагт зориулан нэгэн шинэ үйл ажиллагаа эхлүүлж байгаагаа зарлалаа. Энэ үйл ажиллагаа нь Dental Aesthetics Meeting in Asia (DAMA) нэртэй бөгөөд 2018 оны 9-р сарын 28-29 хооронд болох ба эстетикийн чиглэлээр дэлхийн шилдэг мэргэжилтэн судлаачдыг цуглуулж, шүдний тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгчийн үзэсгэлэн яармаг гаргах гэнэ.

“Өвчтөнд үзүүлэх тусламж үйлчилгээ, гоо сайхны шаардлагыг сайжруулахын тулд шүдний эмч нар энэ салбарт гарч байгаа сүүлийн үеийн технологийн дэвшлийн талаар байнга мэдээлэл авч хамгийн шилдэг зүйлсэд суралцаж мэдлэг чадвараа дээшлүүлж байх шаардлагатай байдаг” гэж Aesthetic Dentistry Society Singapore –ын Ерөнхийлөгч Dr Asha Karunakaran хэлж байна. “Dental Aesthetics Meeting in Asia их хурал нь Ази, номхон далай бүс нутагт оршин сууж буй шүдний эмч нарт эстетикийн салбарт гарч буй хамгийн сүүлийн үеийн трэнд өөрчлөлтийг нүүр нүүрээ харан хэлэлцэх төв цэг болно” гэж тэрээр цохон тэмдэглэлээ.

“Dental Aesthetics Meeting нь хамгийн эхний үйл ажиллагаанаасаа авхуулаад л бүс нутгийн хэмжээнд зохион байгуулагдаж байгаа бусад үйл ажиллагаануудаас ялгарах төлөвлөгөөтэй. Энэ нь зөвхөн шинжлэх ухааны үйл ажиллагаанд анхаарах биш сайхан инээмсэглэлтэй болох гэсэн өвчтөний хүсэл зорилгод шүдний эмч нар ямар үүрэг рольтой байх тал дээр илүү анхаарал хандуулана” гэж 2018 оны их хурлын зохион байгуулалтын албаны дарга  Dr Jeffrey Seow их хурлын онцлогийн талаар тайлбарлалаа.

Dental Aesthetics Meeting-ын шав тавих ёслолыг Asian Academy of Aesthetic Dentistry (AAAD)-ын зохион байгуулах энэ жилийн Asian Academy of Aesthetic Dentistry (AAAD) их хурал дээр хамтран хийх гэнэ.

“Бид хоёр жилд нэг удаа болдог Asian Congress of Aesthetic Dentistry арга хэмжээ Сингапур улсад дахин зохион байгуулагдаж байгаад маш сэтгэл хангалуун байна. Энэ үйл ажиллагааны үеэр Dental Aesthetics Meeting in Asia арга хэмжээний нээлтийг хийж байгаа нь Азийн нүүр амны гоо сайхны үйлдвэрлэлийн салбарын хөгжилд гарч буй том дэвшил юм. Сингапур бол хамгийн сүүлийн үеийн, хөл хөдөлгөөнтэй хот төдийгүй энэ бүс нутгийн бизнесийн төв болохын хувьд бүс нутгийн бусад улс орнуудаас хүрэлцэн ирэхэд илүү хялбар дөхөм. Тэр ч утгаараа Сингапур бол манай үйл ажиллагааг зохион байгуулахад хамгийн тохиромжтой газар юм” гэж Asian Academy of Aesthetic Dentistry-н ерөнхийлөгч Dr Ronnie Yap хэллээ.

Уг их хурлын зохион байгуулагч Koelnmesse байгууллагын менежерийн мэдэгдэж байгаагаар ирэх жилийн их хурал Marina Bay Sands зочид буудлын цогцолборт болох гэнэ.

           

 


Tag:гадаад үйл явдал, шүдний гоо сайхны эмчилгээ, Сингапур
Бусад






avatar