Нүүр ам судлалын эмч, шүдний техникч, сувилагч мэргэжлээр авах мэргэшлийн зэргийн шалгалтын зар
2017.05.20 1.0 0

НҮҮР АМ СУДЛАЛ-ын ЭМЧ /эмчилгээ, мэс засал, согог засал, гажиг засал, хүүхдийн нүүр ам судлал урьдчилан сэргийлэх чиглэлээр/, ШҮДНИЙ ТЕХНИКЧ, СУВИЛАГЧ мэргэжлээр МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ ГОРИЛОГЧИЙГ БҮРТГЭХ ЖУРАМ


2017 оны мэргэшлийн зэргийн шалгалт зохион байгуулах ЭМХТ- ийн батлагдсан төлөвлөгөөний дагуу 2017 оны 06 сарын 05 -ны өдрийн 17:00-20:00 цагийн хооронд Хан-Уул дүүргийн Home plaza-2 төвийн баруун талд байрлах Монголын Шүдний Мэргэжилтний Холбооны байранд ЭМЯ-ны мэргэжлийн салбар зөвлөлийн зэргийн шалгалтын комисс хүлээн авах тул доорхи журмын дагуу материалыг бүрдүүлэн хавтсанд хийж, өөрийн биеэр авчирч өгнө үү?                            

Лавлах утас: 99082008 

 

МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ ГОРИЛОХ МЭРГЭЖИЛТНИЙ БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

1.Мэргэшлийн зэрэг олгохыг хүссэн хувийн өргөдөл

2.Байгууллагын даргаар баталгаажуулсан мэргэшлийн зэрэг горилогчийн маягт /загвараар/

3.Нийтлэг, тусгай шалгуур үзүүлэлт хангасныг баталгаажуулах баримтууд

4.Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй буюу зөвшөөрөл шаардлагагүй мэргэжилтэнд мэргэжлийн диплом, мэргэжлийн үнэмлэхийн баталгаажуулсан хуулбар

5.Мэргэжлийн зэрэг өмнө нь хамгаалсан бол үнэмлэхний эх хувь

6.Иргэний үнэмлэхний хуулбар

7.3х4 хэмжээтэй зураг 2%

 

 

Нүүр ам судлалын эмч /эмчилгээ, мэс засал, согог засал, гажиг засал, хүүхдийн нүүр ам судлал урьдчилан сэргийлэх/,  шүдний техникч, сувилагч мэргэжлээр мэргэшлийн зэрэг горилогчийн

НИЙТЛЭГ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ

 

АХЛАХ ЗЭРЭГ

1.Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй эсвэл зөвшөөрөл шаардлагагүй мэргэжилтэн нь мэргэжил эзэмшсэн диплом, мэргэжлийн үнэмлэхтэй байх

2.Тухайн мэргэжлээрээ 8-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байх

3.Тухайн мэргэжлээрээ төрөлжсөн мэргэжил эзэмшсэн байх

4.Ёс зүйн болон мэргэжлийн алдаа гаргаагүй байх

 

ТЭРГҮҮЛЭХ ЗЭРЭГ

1.Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй эсвэл зөвшөөрөл шаардлагагүй мэргэжилтэн нь мэргэжил эзэмшсэн диплом, мэргэжлийн үнэмлэхтэй байх

2.Тухайн мэргэжлээрээ 13-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байх, одоо тухайн мэргэжлээрээ ажиллаж байх

3.Ёс зүйн болон мэргэжлийн алдаа гаргаагүй байх

 

ЗӨВЛӨХ ЗЭРЭГ

1.Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй эсвэл зөвшөөрөл шаардлагагүй мэргэжилтэн нь мэргэжил эзэмшсэн диплом, мэргэжлийн үнэмлэхтэй байх

2.Тухайн мэргэжлээрээ төрөлжсөн мэргэжил эзэмшсэн байх

3.Боловсролын докторын зэрэгтэй байх

4.Тухайн мэргэжлээрээ 20-оос доошгүй жил тасралтгүй ажилласан байх, одоо тухайн мэргэжлээрээ ажиллаж байх

5.Ёс зүйн болон мэргэжлийн алдаа гаргаагүй байх

 

ТУСГАЙ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ

 

АХЛАХ ЗЭРЭГ

1.Мэргэжлийн тусламж үйлчилгээнд шинэ арга техник эзэмшсэн байх /дотоод болон гадаадын мэргэжлийн сургалтанд хамрагдсан гэрчилгээ болон хөтөлбөрийн хуулбар/ болон ажлын байранд шинэчилэн хийсэн ажлыг зургаар баталгаажуулах/

2.Өөрийгөө хөгжүүлэх эрмэлзлэл бүхий мэргэжлийн эрдэм шинжилгээ, судалгааны ажилд оролцсон байх 

3.Жил бүр мэргэжлийн урт, богино хугацааны сургалтанд хамрагдсан байх

4.Халдвар хамгаалалын чиглэлийн сургалтанд хамрагдсан байх

5.Мэргэжил нэгт эмнэлэгийн мэргэжилтэн, ажилтантай хүндэтгэлтэй харьцдаг, эмнэлэгийн эрх зүй, харилцаа, хандлагын сургалтанд хамрагдсан байх

6.Монголын Шүдний Мэргэжилтнүүдийн Холбоо болон мэргэжлийн бусад холбооны гишүүнээр 3-с доошгүй жил идэвхитэй, тогтвортой ажилласан байх /гишүүний үнэмлэх болон анкетны хуулбар/

7.Амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэгт сургууль цэцэрлэгийн хүүхдүүдийг хамруулсан байх  / урьдчилан сэргийлэх үзлэгийн тайлан хавсаргах/

 

ТЭРГҮҮЛЭХ ЗЭРЭГ

1.Мэргэжлийн тусламж үйлчилгээний 2-с доошгүй төрөлжсөн нарийн мэргэжлийн чиглэлээр ажиллах чадвартай байх. 

2.Жил бүр мэргэжлийн урт, богино хугацааны сургалтанд хамрагдсан байх

3.Халдвар хамгаалалын чиглэлийн сургалтанд хамрагдсан байх

4.Мэргэжил нэгт эмнэлэгийн мэргэжилтэн, ажилтантай хүндэтгэлтэй харьцдаг, эмнэлэгийн эрх зүй, харилцаа, хандлагын сургалтанд хамрагдсан байх

5.Мэргэжлийн чиглэлээр судалгаа хийж олон улсын болон улсын хэмжээний онол практикийн бага хурлаар хэлэлцүүлсэн байх эсвэл анагаах ухааны мэргэжлийн хүлээн зөвшөөрөгдсөн гадаад, дотоодын хэвлэлд нийтлүүлсэн байх.

6.Мэргэжлийн чиглэлээр зөвлөгөө, шинжлэх ухаан- танин мэдэхүйн нийтлэл, шинэ мэдээлэл зэргийг олон нийтэд мэдээллийн хэрэгслээр хүргэсэн байх.

7.Монголын Шүдний Мэргэжилтнүүдийн Холбоо болон мэргэжлийн бусад холбооны гишүүнээр 5-с доошгүй жил идэвхитэй, тогтвортой ажилласан байх /гишүүний үнэмлэх болон анкетны хуулбар/

8.Мэргэжлийн амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэгт 1200-с доошгүй /сургууль цэцэрлэгийн насны хүүхэд болон өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй/ иргэдийг хамруулсан байх / урьдчилан сэргийлэх үзлэгийн тайлан хавсаргах/

ЗӨВЛӨХ ЗЭРЭГ

1.Мэргэжлийн тусламж үйлчилгээнд шинэ арга технологи нэвтрүүлсэн байх

2.Нүүр амны тусламж үйлчилгээ, мэргэжлийн чиглэлээр 3-с доошгүй судалгаа хийж олон улсын болон улсын хэмжээний онол практикийн бага хурлаар хэлэлцүүлсэн байх

3.Мэргэжлийн чиглэлээр олон улсын сургалтанд хамрагдсан байх

4.Монголын Шүдний Мэргэжилтнүүдийн Холбоо болон бусад мэргэжлийн холбооны гишүүнээр 8-с доошгүй жил идэвхитэй, тогтвортой ажилласан байх /гишүүний үнэмлэх болон анкетны хуулбар/

5.Мэргэжлийн чиглэлээр гарын авлага, ном хэвлүүлсэн байх

6.Мэргэжлийн чиглэлийн эмнэлзүйн сургалт удирдах чадвартай байх /төрөлжсөн нарийн мэргэжлийн болон үндсэн мэргэжлийн сургалтанд/

 

 


Tag:мэдээлэл, Зэргийн шалгалт
Бусад






avatar