EAED Spring Meeting: Зохион байгуулагчид хурлын үйл ажиллагааг онлайнаар шууд дамжуулах болсоноо мэдэгдлээ
2017.05.22 0.0 0

MILAN, Italy: European Academy of Esthetic Dentistry (EAED)-ын энэ жилийн хаврын их хурал дээр зохион байгуулагчид уламжлалт арга хэмжээний зэрэгцээгээр нэгэн шинэ зүйл нэмж байгаагаа мэдэгдлээ. Их хуралд оролцох хүсэл их байгаа ч оролцогчдын тоо хязгаартай тул нээлтийн ажиллагаа болон хоёр лекцийг онлайнаар шууд дамжуулан үзүүлэх болсон байна.

European Academy of Esthetic Dentistry-н 31 дэх удаагийн Spring Meeting 5-р сарын 25-27 хооронд Итали улсын Милан хотод болох ба энэ удаагийн хурлын хөтөлбөрт шүдний эмчилгээний дижитал нөхөн сэргээлт, металл биш шүд нөхөн сэргээх бондед материалууд, буйл салстын согогийг нөхөн сэргээх аргачлал болон бусад сэдвүүд хамаарч байна.

Энэ арга хэмжээнд ердөө 400 хүнийг хамруулах боловч тасалбар хэдийнээ борлуулагдаж дуусчээ. Иймд хурлын үйл ажиллагаанд оролцох хүсэлтэй бусад хүмүүст зохион байгуулагчдын зүгээс Милан хотын UniCredit Pavilion-оос шууд дамжуулалт санал болгож байна. “Хурал болох газар бол маш орчин үеийн бөгөөд технологийн шийдлээр бүрэн хангагдсан тул бид энэ давуу талыг нь ашиглан хурлын үйл ажиллагааг онлайнаар шууд дамжуулах болоод байна” гэж EAED-н ерөнхийлөгч Dr Stefano Gracis мэдээллийн ивээн тэтгэгч Dental Tribune Online сонинд өгсөн ярилцлагадаа дурдсан байна.

5-р сарын 25-ы өдөр 14:00-14:30 (манай цагаар 20:00-20:30) цагийн хооронд нээлтийн үйл ажиллагаа ба fashion and design чиглэлийн лекцийг дамжуулна. Үүний дараа 17:10-18:00 (манайхаар 23:10-24:00) цагаас John McLean Honorary Lecture хүндэтгэлийн лекцийг “The science and art of dental ceramics—An update” сэдвийн дор Dr Markus Blatz (АНУ) лекц уншина. Хурлын үйл ажиллагааны модератороор Dr David Winkler (Их Британи) ажиллана. 5-р сарын 27-ы өдрийн 11:30-13:00 (манайхаар 17:30-19:00) цагт Treatment Planning Session дээр Dr Wael Att (Germany) лекц уншиж Drs Stefan Paul (Switzerland) ба Giulio Rasperini (Italy) нар модератороор ажиллана.

Мөн их хурлын үеэр уг арга хэмжээний Gold Partner байгууллагууд хэд хэдэн төрлийн сэдийн хүрээнд лекц уншиж гардан дадлага сургалт зохион байгуулна. Henry Schein эстетик хамааралтай бүсэд имплант эмчилгээний талаар сургалт хийх бол Nobel Biocare өөрийн On 1 нөхөн сэргээх концепцийн талаар MIS Implants V3 Implant System-ийнхээ талаар таницуулах ба оролцогчид эдгээр концепцүүдийг ашиглаж үзэх боломжтой.

 

Энэ удаагийн их хурлын үеэр зохион байгуулагдах бас нэг ага хэмжээ нь EAED Esthetic Photo Contest гэрэл зургийн уралдаан юм. Хурлын үйл ажиллагаанд оролцогчид 5-р сарын 5 өдөр хурлын “New trends in dentistry: Facts and fashion” урианд төвлөрөн өөрсдийн авсан шүдний хамааралтай зургийг илгээх боломжтой. Зургийг ямар ч төрлийн камераар хар цагаан болон өнгөтөөр авсан байж болно.

Хурлын зохион байгуулагчид 16 зургийг сонгон авч хурлын танхимд дэлгэн үзүүлнэ. Энэ зургууд дээр хурлын үйл ажиллагаанд оролцогчид өөрсдийн санал шүүмжлэлийг өрнүүлэх бөгөөд 12 шилдэг зургийг International Journal of Esthetic Dentistry-н ирэх дугаарт хэвлэнэ гэж мэдээллээ.

 

Эх сурвалж: dental-tribune.com

 

 

 

 

 


Tag:гадаад үйл явдал, конференц
Бусад






avatar