Шүдний цоорлыг мэдрэгч төхөөрөмж өөртөө суурилуулсан хамгийн анхны Fluoresce HD handpiece худалдаанд гарлаа
2017.05.26 0.0 0

COLOGNE, Germany/CHICO, Calif., USA: Шүдний эмчилгээний өрмийн бариул буюу handpiece-ын үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Lares Research компани шүдний цоорлыг мэдрэгч төхөөрөмж суурилуулсан энэ салбартаа хувьсгал авчирсан гэж хэлж болох Fluoresce HD handpiece-ээ 2017 оны Германы Кёлн хотод болсон International Dental Show дээр танилцуулсан юм. Энэхүү цоорол мэдрэгч төхөөрөмж бүхий handpiece-ууд нь өндөр хурдны (high-speed) нам хурдны (low-speed) хоёр төрлөөр үйлдвэрлэгдэж байна. Өрмийн бариулаас ялгарах флюресценц улбар шар туяа нь шүдний эрүүл ба эмгэг эдүүдийг өнгөөр ялгаж эрүүл эдийг ногоон өнгөтэй болгож харагдуулах тул эмчийн хувьд эмгэг эдүүдийг ялган өрөмдөж цэвэрлэхэд хялбар болсон байна.

Уламжлалт аргаар бол эмч нар шүдний эрүүл болон эмгэг үүсч зөөлөрсөн эдүүдийг өнгө болон хатуулгаар нь ялган таньж түүнийг экскеватор зэмсэгээр ухаж авч цэвэрлэх ёстой. Гэвч өнөө үед ашиглаж буй техник аргачлалаар шүдний эмгэг үүссэн бүх эдүүдийг авахад бэрхшээлтэй байдаг.1-3 Үүний улмаас шүдэнд ломбоны доогуур хоёрдогчоор цоорол үүсэх бөгөөд энэ нь шүдний эмчлгээ дахин хийлгэхээс аргагүй байдалд оруулдаг билээ. Тэгвэл  Fluoresce HD handpiece-ыг ашигласнаар эдэд бага гэмтэл учруулах minimally invasive байдлаар шүдний зөөлөрсөн эдүүдийг үр дүнтэй авч цэвэрлэх боломжтой.

Шүдний цоорсон хэсгийг үр дүнтэй цэвэрлэх технологийн ажилбартаа  Fluoresce HD нь патентлагдсан Fluorescence-Aided Caries Excavation (FACE) нөхөн сэргээх техник аргачлалыг ашигласан байна. Энэхүү аргачлалыг Швейцарийн Цюрих Их Сургуульд хөгжүүлсэн бөгөөд FACE аргачлал нь шүдний цоорлын гэмтсэн эдүүдийг уламжлалт экскеватороор авах, цоорол илрүүлэгчээр илрүүлж авах, хими болон механикийн хосолмол аргачлалаар авах зэргээс үр дүнгийн хувьд илүү болох нь батлагдсан бөгөөд экскеваторын аргачлалтай хослуулан хэрэглэхэд илүү үр дүнтэй гэж үзэж байна. 4

Гүн цоорлын үед ашиглах зорилгоор Lares Research компани 405 nm-ын LED гэрэл бүхий 0–25,000 rpm хурдтай Fluoresce HD low-speed handpiece бүтээсэн бөгөөд гэрлийн туяа нь эрүүл болон эмгэг эдүүдийг маш сайн тодруулж ялгаж өгөх тул эмч нарын хувьд эмгэг эдүүдийг сайтар цэвэрлэж шүдийг ломбодсоны дараа ирмэгийн нэвчилт үүсч ломбоны амьдралын хугацаа хоргодохоос сэргийлэх боломжтой болсон байна.

Шүдний цоорол мэдрэгчийг хямд өртөгөөр ашиглах нэг арга зам нь Lares Fluoresce HD LED гэрлийг тусд нь авч тусгай холбогчоор Lares Research-ын үйлдэрийн болон KaVo-ын MULTIflex-compatible turbines машинуудад холбож ашиглах юм.

Шүдний эмчилгээнд Fluoresce HD хэрэглэх нь цагийг маш ихээр хэмнэх ба учир нь эмч нар шүдний зөөлөрсөн эдийг эрж хайж, ухаж цаг алдахгүй болно. Зөөлөрсөн эдийг өнгөөр ялган харж тэр хэсгийг өрмөөр өрөмдөж, үйрмэгийг экскеватороор авах зэргээр маш хялбараар ажилбарыг гүйцэтгэх боломжтойг  Lares Research зөвлөж байна.

 

References

  1. Dahl, J. E., Eriksen, H.M. (1987), “Reasons for replacement of amalgam dental restorations”, European Journal of Oral Sciences, 86 (5), 404–407.

2. Lennon, Á.M. (2003), “Fluorescence-aided caries Excavation (FACE) compared to conventional method”, Operative Dentistry, 28 (4), 341–345.

 3. Pink, F.E., Minden, N.J., Simmons, S. (1994), “Decisions of practitioners regarding placement of amalgam and composite restorations in general practice settings”, Operative Dentistry, 19 (4) 127–132.

   4. Lennon, Á.M., Buchalle, W., Rassner, B., Becker K., Attin, T. “Efficiency of 4 caries excavation methods compared”, Operative Dentistry, 31 (5), 551–555.


Tag:handpiece, өрмийн бариул, технологийн мэдээлэл
Бусад






avatar