Агт араа шүдийг автотрансплантаци хийж шүдний ормонд шилжүүлэн суулгах нь имплант эмчилгээний альтернатив хувилбар болж чадах уу?
2017.05.29 0.0 0

БНХАУ-ын судлаачид мэс заслын аргаар тусгайлан бэлтгэсэн шүдний ором ба шүд авсаны дараах халуун ормонд шууд автотрансплантацийн аргачлалаар суулгасан агт араа шүдний эмнэлзүйн алс хэтийн үр дүнг үнэлэх зорилгоор хийгдсэн судалгаа International Journal of Oral and Maxillofacial Surgery сэтгүүлийн 4-р сарын дугаарт нийтлэгдсэн байна.

Агт араа шүдийг авсан шүдий ормонд шилжүүлэх суулгах авто трансплантацийн аргачлалыг араа шүдийг нөхөн сэргээх боломжит нэгэн хувилбар гэж үзсээр ирсэн байдаг. Энэхүү эмчилгээ нь гоо сайхны хувьд, эрүү нүүрний хөгжлийн талаас, хэл яриа, булчингийн үйл ажилагаанд ашиг тустай. Мөн эмчилгээний өртөг ч имплант эмчилгээнээс хавьгүй хямд.

Гэвч агт араа шүдийг шүдний ормонд шилжүүлэн суулгаснаар шүд өөрөө өөрийгөө нөхөн сэргээж амьдарч чаддаггүй тул шүдийг удаан хугацаанд авч үлдэхийн тулд эндодонтын эмчилгээ шаардлагатай болдог нь гол асуудал гэж судлаачид цохон тэмдэглэсэн байна. Иймд мэс заслын аргаар тусгайлан бэлтгэсэн шүдний ором ба шүдийг авсаны дараах халуун ором зэрэг хоёр өөр төрлийн шүдний ормонд трансплантацийн аргачлалаар суулгасан агт араа шүдний эмнэлзүйн үр дүнг урт хугацаанд үнэлэх зорилгоор энэхүү судалгааг гүйцэтгэсэн ба шүдний амьдрах чадварын үзүүлэлт болон үйл зүйн амжилтын үзүүлэлт гэсэн хоёр үзүүлэлтэнд төвлөрөн анхаарал хандуулсан байна.

Судалгааны хүрээнд сурвалж нь бүрэн хэлбэржсэн 65 агт араа шүдийг 60 өвчтөн (дундаж нас 33.1) суулгаж проспектив аргачлалыг ашиглан судалгааны үр дүнг үнэлжээ. Шүдний авхуулсан хугацаанаас шалтгаалан төрөл бүрийн мэс заслын аргачлалаар автотрансплантацийг гүйцэтгэсэн байна. Ердийн хүмүүст уламжлалт аргачлалаар шүдийг авсаны дараах шүдний халуун ормонд шууд агт араа шүдийг суулгасан бол төрөлхийн шүдгүй болон эрт шүдээ авхуулсан хүмүүст мэс заслын аргаар шүдний ормыг тусгайлан бэлтгээд дараа нь суулгасан байна.

Хяналтын бүлэгт шүд авсан халуун ормонд шууд суулгасан 29 араа шүдийг авсан бол автотрансплантацийн бүлэгт мэс залсын аргаар guided bone regeneration (GBR) техник ашигласан болон ашиглалгүйгээр шүдний ором бэлтгэсэн 36 шүдийг авсан байна.

Шүдний амьдрах чадварын үзүүлэлт хяналтын бүлэг, GBR хэрэглэсэн бүлэг, GBR хэрэглээгүй бүлэг тус бүрт 93.1%, 95.2%, 80% тус тус байна. Статистик үзүүлэлтээр бүлгүүдийн хооронд зарчмын томоохон ялгаа байхгүй байна гэсэн байна. Үрэвслийн шалтгаантай сурвалжийн шимэгдэл ч эдгээр бүлгүүдийн хооронд статистикийн хувьд онцлох ялгаа байхгүй GDB бүлэгт (14.3%, n = 3), GBR-гүй бүлэгт (6.7%, n = 1), хяналтын бүлэгт (10.3%, n = 3) байна.

Судлаачид судалгаанд авсан эмнэлзүйн тохиолдлуудын тоо цөөн байсныг, ясны өргөн болон уртад гарч байгаа өөрчлөлтийг 3 хэмжээст оношлогооны аргачлалаар үнэлэх нь илүү нарийвчлалтай болохыг дурдсан байлаа.

Гэвч агт араа шүдний автотрансплантацийн аргачлал нь шүдийг авсаны дараа халуун ормонд шууд суулгах нь илүү үр дүнтэй байгааг цохон тэмдэглэсэн байна.

“Хэрэв эмнэлзүйн тохиолдлыг зөв сонгож чадах юм бол мэс заслын аргаар тусгайлан бэлтгэсэн шүдний ором ба шүд авсаны дараах халуун ором аль алинд нь сурвалж нь бүрэн хэлбэржиж гүйцсэн агт араа шүдний автотоарнсплантаци үр дүнтэй болох нь тогтоогдлоо” гэж судалгааг гүйцэтгэсэн БНХАУ-ын Бээжин хотын Пекин Их Сургуулийн Эмнэлгийн судлаачид батлаж байна.

 

 

 

 

 

 


Tag:autotransplantation, судалгааны тойм, автотрансплантаци
Бусад






avatar