Австралийн эрдэмтэд шүдний тулгуур эдийн өвчнөөс сэргийлэх анхны вакциныг бүтээснээ зарлалаа
2017.05.30 0.0 0

Одоогоор эмнэлзүйн туршилт судалгаа эхлээгүй байгаа ч судлаачид өөрсдийн бүтээлийг бататган вакцины судлагааны чиглэлээрх дэлхийн тэргүүлэх сэтгүүлүүдийн нэг болох NPJ Vaccines сэтгүүлд судалгааны үр дүнгээ нийтлүүлээд байна.

Тулгуур эдийн өвчин нь шүдний ёзоор хэсгийн өнгөрт байх хэд хэдэн төрлийн нягуудаас шалтгаалан үүсдэг ба удаан хугацааны туршид эмчлүүлэхгүй бол даамжиран шүдийг авхуулахад хүргэдэг. Нянгийн ялгаруулж буй хорт нэгдлүүд нь буйл болон шүдний холбоос эдийг гэмтээн шүд өөрөө сулрах, улмаар унах шалтгаан болно.

Өнөө үед архаг явцтай тулгуур эдийн өвчнийг эмчлэхэд шүд ба буйлны завсар хуримтлагдсан шүдний өнгөр,  чулууг цэвэрлэх гар аргачлалыг түлхүү ашиглаж байна.

Тэгвэл Австралийн Мульбурний Их Сургуулийн судлаачид Porphyromonas gingivitis нянгийн гадаргууд байдаг нэгэн төрлийн уургийг тулгуур эдийн өвчин үүсгэгч нян бактериудын эсрэг вакцин бүтээхэд ашиглах арга зам нээсэн байна.

Уг вакцин нь хүний цусанд буйлны эдээс эсрэг биетийн ялгаралтыг ихэсгэж өгөх бөгөөд эдгээр эсрэг биетүүд нь хор хөнөөлт нянгуудын үйл ажиллагааг таслан зогсоосноор шүдний тулгуур эдийн бүтэц алдагдах аюулаас сэргийлж өгнө.

Судалгаагаар Австралийн 65-аас дээш настай нийт хүн амын гурван хүн тутмын нэг нь дунд зэргийн явцтай болон хүндэрсэн хэлбэрийн тулгуур эдийн өвчтэй байгааг тогтоогоод байна.

Мельбурний Их Сургуулийн Амны хөндийн Эрүүл Мэндийн төвийн захирал, Хүндэт профессор Eric Reynolds  энэхүү вакцин нь сая сая хүмүүсийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд туслана гэдэгт итгэлтэй байгаагаа хэлж байна. “Бид одоогоор тулгуур эдийн өвчнийг шүдний чулуу өнгөрийг цэвэрлэх мэргэжлийн арчилгаа хийхийн зэрэгцээгээр мэс заслын болон антибиоток эмчилгээ хавсран ашиглаж байна. Эдгээр арга нь үр дүнтэй боловч хэсэг хугацааны дараа шалтгаан болж буй нянгууд нь дахин үржсэнээр өвчин сэдрэх шалтгаан болдог” гэж профессор Eric Reynolds тайлбарлаж байна.

Энэхүү вакциныг хүн дээр турших эмнэлзүйн туршилт судалгаа 2018 оноос эхлэх гэнэ.

 

 

 


Tag:судалгааны тойм, тулгуур эдийн өвчин, вакцин
Бусад






avatar