Хүүхдийн сүүн шүдэнд хийгдсэн судалгаагаар балчир насны хүүхдэд химийн хорт бодисуудын нөлөөлөл нь аутизм үүсгэхэд хүргэдэг байж болзошгүй
2017.06.12 0.0 0

NEW YORK, USA: Саяхан хийгдсэн нэгэн судалгаагаар зарим нэг төрлийн хорт бодис болон хоол тэжээлийн шимт бодисын дутагдал нь аутизмын хөгжилтэй холбоотой болохыг тогтоогоод байна. Судлаачдын олж илрүүлсэнээр аутизмтай хүүхдийн сүүн шүдэнд энгийн хүүхдээс илүү их хорт бодис агуулагдаж байсан бол хүүхдийн биед шаардлагатай чухал элементүүд болох цайр, магни зэрэг нь энгийн хүүхдээс бага байсан байна. Судлаачдын үзэж байгаагаар хүүхдийг төрсөний дараах хоёрдугаар болон гуравдугаар триместер мөчлөг нь уг өвчний эхлэл тавигдахад чухал үе шат гэнэ.

Өнөө үед аутизмын генетикийн шалтгааны талаар эрчимтэй судлагдсан байгаа хэдий ч бусад орчны хүчин зүйлс, амьдралын мөчлөгүүд тухайн хүүхдийн өсөлт хөгжилт, оюун санааны хөгжил, хэл яриа, анхаарал төвлөрөлт болон зан чанарт хэрхэн нөлөөлж байгаа талаарх мэдээлэл дутмаг байгаа юм. Тэгвэл энэхүү судалгаан дээр биеийн өсөлт хөгжилтөнд чухал бичил элементүүдийн тохиргоо алдагдах нь хожуу үе шатанд аутизм үүсгэх эрсдэлтэй болохыг онцлон дурдсан байна.

АНУ-ын Нью-Иорк хотын Icahn School of Medicine их сургуулийн сулаачид ихэр хүүхдүүдийн генетик нөлөөллийн талаарх судалгааны хүрээнд энэхүү судалгааг гүйцэтгэсэн байна. Судалгааны материалаар Швед улсын Аутизм ба Анхаарал дутмагшлын хам шинж өвчний судалгааны 154 ихэр хүүхдүүдийг авсан байна.

Цаг хугацааны нөлөөлөл болон хорт бодис ба шим тэжээлт бодисын шимэгдэлийг тогтоохын тулд Mount Sinai-н судлаачид шүдний матриксын биомаркерийг ашиглаж аутизмтай хүүхдүүдийн сүүн шүдний дээжийг хяналтын бүлгээр авсан аутизмгүй хүүхдүүдийн шүдний дээжтэй харьцуулан судалжээ. Хүүхдийн ургийн болон бага насны явцад сүүн шүдэн дээр долоо хоног бүр нэг шинэ давхарга нэмэгдэж хөгжиж байдаг. Иймд энэхүү давхаргын химийн найрлагыг тухай бүрт нь судлах нь цаг хугацааны мөчлөг бүрийг бүртгэж авах боломж олгосон байна.

“Бид аутизмтай хүүхэд болон эрүүл хүүхдүүдийн хооронд металл элементийн маш тод ялгаа байгааг илрүүлсэн бөгөөд энэ нь хөгжлийн зөвхөн тодорхой үе шатанд л хамаарч байгааг тогтоосон” гэж  Lautenberg Laboratory-ын Биологийн салбарын захирал Dr. Manish Arora тайлбарлаж байна. “Хүүхдүүдийн сүүн шүдний дээжийн судалгаагаагаар аутизмтай хүүхдүүдэд нейротоксин бодисуудын шингээлт жирэмсний явцад ч төрсөний дараах эхний хэдэн саруудад ч өндөр байсан бол амьдралын чухал тэжээлт элементүүд болох магни ба цайрын шингээлт буурсан байлаа. Иймд хүүхдийг төрсөний дараа 3 сарын дотор сүүн шүдний металын агууламжийг судлаж үзэх нь 8-10 жилийн дараа үүсч болзошгүй аутизмын эрсдлийг эрт тааж мэдэх боломж олгох болно” гэж тэрээр нэмж хэллээ.

Америкийн Өвчний хяналт урьдчилан сэргийлэлтийн газар (Centers for Disease Control and Prevention) –ын мэдээллээр 68 хүүхэд төрөлт тутамд 1 аутизмын хүрээний эмгэгтэй (autism spectrum disorder) хүүхэд төрж байна.

 Энэхүү судалгаа нь “Fetal and postnatal metal dysregulation in autism,” гарчигтайгаар Nature Communications сэтгүүлийн 6-р сарын 1-ы дугаарт онлайнаар хэвлэгдсэн ба уг судалгааг Шведийн Karolinska Institutet, University of Gothenburg-ын хамтын ажиллагааны хүрээнд гүйцэтгэсэн байна.

 

 

 

 


Tag:аутизм, сүүн шүд, судалгааны тойм
Бусад






avatar