Электрон тамхи нь ердийн тамхины адил эрүүл мэндэд хор хөнөөлтэй болохыг Uconn судалгаа нотлон харууллаа
2017.06.14 0.0 0

АНУ-ын University of Connecticut-ын химийн салбарын судлаачид хүмүүсийн дунд e-cigarette буюу электрон тамхи гэдгээр мэддэг утаат тамхи оруулагч төхөөрөмж нь ердийн тамхины адил хүний биед хор хөнөөлтэй болохыг тогтоосон шинжлэх ухааны нотолгоог дэлгэн үзүүллээ.

Тус Их Сургуулийн судлаачид 3D хэвлэгчээр гарган авсан туршилт, хяналтын төхөөрөмж ашиглан электрон тамхины никотин агуулсан шингэнд туршилт явуулсан бөгөөд уг шингэний эсийн ДНХ-г гэмтээх хор хөнөөл нь ердийн шүүлтүүргүй тамхитай дүйцэхүйц түвшинд өндөр хэмжээнд байсан байна.

Мөн судлаачдын олж тогтоосноор никотин агуулаагүй электрон тамхи ч эсийн ДНХ-г гэмтээх аюултай бөгөөд учир нь энэ төрлийн тамхины ууранд ердийн шүүлтүүртэй янжуурны нэгэн адил төрөл бүрийн химийн нэгдэл агуулагддаг гэнэ. Эсийн ДНХ-д өөрчлөлт гарна гэдэг нь эсийн мутаци үүсгэх шалтгаан болох бөгөөд улмаар хорт хавдар үүсч болох аюултай нөхцөл байдалд хүргэнэ.

Эсийн ДНХ-г хэдий хэр гэмтээх нь электрон тамхинаас гарах уурын найрлага, никотин агуулсан болон агуулаагүй шингэнтэй эсэх болон бусад химийн гаралтай нэмэлт нэгдлүүдээс шалтгаална гэж University of Connecticut-ын химийн салбарын судлаач, судалгааны багийн ахлагч Karteek Kadimisetty хэлж байна.

“Бид судалгааны үр дүн дээрээ үндэслэн электрон тамхи нь ердийн шүүлтүүргүй тамхины нэгэн адил эсийн ДНХ-г гэмтээх өндөр хор хөнөөлтэй гэсэн дүгнэлтэнд хүрсэн” гэж Karteek Kadimisetty цохон тэмдэглэлээ.

Электрон тамхины анхны хувилбар 2004 онд зах зээлд танилцуулагдаж байсан бол тэр цагаас хойш өнөө үед хүмүүс тамхины хор хөнөөлөөс зайлсхийх зорилгоор түгээмэл хэрэглэдэг зүйл болтлоо өргөн хүрээнд тархаад байгаа юм.

Тамхи болон электрон тамхины эсийн ДНХ-г гэмтээх чадварыг харуулсан туршилт. Хор хөнөөлт байдлыг өнгөөр ялган харуулсан ба гэгээлэг өнгө нь илүү их хор хөнөөлтэй болохыг тодохойлно

 

 


Tag:тамхи таталт, судалгааны тойм, электрон тамхи
Бусад






avatar