Нүүр Амны Мэргэжлийн Зэргийн шалгалт авах өдөр, шалгалтын журам, анхаарах зүйлсийн тухай
2017.06.15 0.0 0

1.Онолын шалгалт 6 сарын 18-ны өглөө 10:00 цагт ЭМХТ-ийн 2-р байранд эхлэнэ /арслантай гүүрийн баруун урд байрлалтай/ .

Бэлдэж авчирах зүйлс: Иргэний үнэмлэх, балын харандаа, үзүүрлэгч, баллуур, шаардлагатай бол тохирох харааны шил авчирах.

Анхааруулах зүйл: Шалгалт эхлэхээс 15 минутын өмнө гар утсаа унтраасан байх.

Хориглох зүйл: Шалгалтын хугацаанд тестын ном,  тэмдэглэл, номын хуулбар зэргийг гаргаж харах, гар утсаа оролдох, утсаар ярих, согтууруулах ундааны зүйлс үнэртүүлж ирэх.

2.Гардан шалгалт 6 сарын 19-20-ны хооронд явагдах тул ЭМЯ-ны мэргэжлийн салбар зөвлөлийн хурлын шийдвэрээр батлагдсан НАСС, ЭХЭМҮТ, Нэй шүдний эмнэлгүүдэд, томилогдсон шалгалтын комисс, хувиарын дагуу гардан шалгалт авна. Гардангийн хувиарыг онолын шалгалтын хариу тэнцсэн тохиолдолд мэдээлэнэ.

Бэлдэж авчирах зүйлс: Ажлын дүрэмт хувцас болон хамгаалах хэрэгсэл /халад, малгай, маск, ажлын тавчик /, энгэрийн тэмдэг.

Анхааруулах зүйл: Эмч нар эмчилгээ, хүүхэд, гажиг засал, согог засал, мэс заслын  чиглэлээр гардан шалгалтанд үйлчлүүлэгчээ  бэлдсэн байх. Бэлдсэн үйлчлүүлэгч байхгүй тохиолдолд тухайн эмнэлгийн үзлэгийн хуваарийн дагуу төрөлжсөн тусламж үйлчилгээг үзүүлэх болно.

-Техникч, сувилагч нар хувиарын дагуу эмнэлгийн тухайн үзлэгт шаардлагатай мэргэжлийн ажилбаруудыг хийж гүйцэтгэнэ.

-Шалгуулагч нь гардан үйлдлийн төгсгөлд өөрийн оноотой танилцан, шалгалтын хуудсанд гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. 

 

ЭМЯ-ны мэргэжлийн салбар зөвлөлийн зэргийн шалгалтын комисс

2017.06.15

 


Tag:мэдээлэл, Зэргийн шалгалт
Бусад






avatar