АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн “Шүдний эмчийн туслах” мэргэжилтэн бэлтгэх 1 жилийн, өдрийн ангийн элсэлтийн бүртгэл эхэллээ
2017.06.21 0.0 0

“Шүдний эмчийн туслах” ангийн элсэлтийн бүртгэлийг 2017 оны 7 дугаар сарын 03-05 ны өдрүүдэд 11.00-14.00 цагийн хооронд Нүүр ам судлалын сургуулийн Шүд эрүү нүүрний эмнэлэгийн 402, 405 тоотод явагдах тул суралцахыг хүссэн та бүхэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ үү? Элсэгчдийн тоо хязгаартай болно.

Бүртгэлийн үеэр элсэгчид бүрдүүлэх материалаа бүрэн бүрдүүлж, ярилцлаганд орж тэнцсэнээр, суралцах эрх олгоно.

Элсэгчдэд тавигдах шаардлага:

-Элсэхийг хүсэгчид бүрэн дундаас доошгүй боловсрол эзэмшсэн байна.

-Элсэхийг хүсэгчид элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн байх ба оноо хамаарахгүй болно.

-Элсэхийг хүсэгч нь бүртгэлийн хураамж 8.000₮ бэлнээр төлнө.

 

Бүрдүүлэх материалын жагсаалт:

1.Өргөдөл /гараар/

2.Төрийн албан хаагчийн I маягт бөглөх

3.Бүрэн дунд боловсролын үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримт (эх хувилбар, хуулбар 1%)

4.Ерөнхий шалгалтын батламж (эх хувилбар, хуулбар 1%) 

5.Хувийн хэрэг

6.Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримт (эх хувилбар, хуулбар 1%)

7.Сүүлийн нэг жилд авахуулсан цээж зураг 4 хувь (3*4 хэмжээ)

 

Хаяг: АШУҮИСургуулийн 3-р байр, Улаанбаатар хот , Чингэлтэй дүүрэг, 11-р хороо, Нуурын 2-21

 

Утас: 95522424, 88103915

 


Tag:Сургалт, Шүдний эмчийн туслах, мэдээлэл, НАСС
Бусад






avatar