Мөгөөрсөн эдийн хөгжилд чухал үүрэгтэй FAM20B генийг ялгаж тасдан авсанаар нэмэлтээр шүд ургуулах боломжтой
2017.06.27 0.0 0
FAM20B ген нь мөгөөрсөн эдийн хөгжилд чухал үүрэгтэй ген юм. Тэгвэл туршилтын хулгана дээр энэхүү генийг сонгомлоор ялган авч дарааллаас салгахад шүдний паалан дээр хэт эрдэсжилтийн процесс ажиглагдах, эсвэл нэмэлтээр шүд ургаж байгааг Texas A&M Шүдний сургуулийн судлаачид олж тогтоосон байна. Одоогоор судлаачид энэхүү төсөл дээр National Institute of Dental and Craniofacial Research байгууллагын 1.8 сая долларын 5 жилийн хугацаатай грантын дэмжлэг аван ажиллаж байна.

“Шүд хэт олшрох эмгэгийн генийн гаралтай шалтгааныг олж илрүүлсэн нь энэ чиглэлийн мэргэжилтэн хэн бүрт гайхамшигтай сюрприз болоо” гэж судалгааны багийн ахлагч Xiaofang Wang, PhD, MDS хэлж байна. “Эмнэлзүйн хувьд шүд хэт олшрох эмгэг нь муу зүйл. Учир нь үүнээс шалтгаалсан олон хүндрэл бэрхшээлүүд тохиолддог. Харин судлаачдын хувьд энэ нь сайн зүйл. Яагаад гэвэл шүд хэт олшрох эмгэгийн мехнизмыг ойлгож авсанаар түүнийг шүд дахин ургуулах үйл ажиллагаанд ашиглах боломжтой төдийгүй шүд хэт олшрох эмгэгээс урьдчилан сэргийлэх боломжтой болно” гэж тэрээр хэллээ.
Xiaofang Wang-ын лаборатори одоогоор шүд хэт олшрох эмгэгийн ард нуугдаж байгаа дохиоллын механизмыг олж илрүүлэх чиглэлээр ажиллаж байна. Үүний үр дүнд судлаачид шүд хэт олшрох эмгэгийг молекулын түвшинд ойлгох боломжтой болно гэж үзэж байна. Тэд мөн протеогликан зэрэг эсийн гадна бүрхүүлийн нэгдлүүд нь шүдний хөгжилд дохиоллын үүрэг гүйцэтгэдэг гэсэн таамаглалыг нягтлахаар туршилт шинжилгээг гүйцэтгэж байгаа гэнэ.

“Протеогликан болон шүдний хөгжлийг удирддаг дохиолол удирдлагын механизм хооронд гайхамшигтай холбоо байгааг олж илрүүлээд байгаа бөгөөд энэ нь шүдний хөгжлийг удирдах тохируулахад шинэ гарц нээж өгч байна” гэж Юта Их Сургуулийн судалгааны төвийн дэд захирал, судалгааны багийн хамтрагч Rena D’Souza, DDS, MS, PhD хэлж байна.

Шүдний хөгжлийн удирдлага дохиоллын механизмын нарийн түвэгтэй байдалтай холбоотой Xiaofang Wang-ын судалгааны баг өөрсдийн нээлтийг одоогоор шууд шүд нөхөн сэргээх болон шүд хэт олшрох эмгэгээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд ашиглана гэж хэлэхэд хараахан эрт байна. Гэвч судлаачдын олж илрүүлээд байгаа нээлт нь энэ чиглэлийн шинжлэх ухааны мэдлэг мэдээллийг илүү сайжруулсан дээд түвшинд хүрэхэд өөрсдийн хувь нэмрийг оруулаад байна.








Tag:Research, судалгааны тойм
Бусад






avatar