Дэлхийн хамгийн өндөр настай шүдний эмч 93 насандаа ч эрч хүч дүүрэн ажилласаар байна
2017.06.30 0.0 0
EVANSVILLE, Ind., USA: АНУ-ын Евансвилл хотын оршин суугч Wilbur K. Manchette эмч шүдний салбарт дэлхийн хэмжээнд хамгийн галтай цогтой, ажил мэргэжилдээ үнэнч тэр тусмаа хамгийн урт хугацааны дадлага туршлагатай нэгэн. Хэдийгээр 93 нас бол хүн бүр тэтгэвэрээ аваад жаргаж суух нас боловч Wilbur K. Manchette эмчийн хувьд өөрийн ажил мэргэжлийн карьериа дуусгаж Evansville хотод байрладаг хувийн эмнэлгээ орхих талаар түүний ойрын хугацааны төлөвлөгөөнд тусгагдаагүй байна.

Тэрээр Dental Tribune Online сонинд өгсөн ярилцлагадаа долоо хоногийн гурван өдөр ажилладгаа дурдаад өөрийн өдөр тутмын ажлын өдрүүдийн талаар “Бид өглөө бүрийг бүгд нэг дор цуглан залбирлаар эхлэж эмч болон шүдний эрүүл ахуйч нар тус тусын хувиарт ажилдаа ордог. Эмнэлэгт маань 4 шүдний эмч, 4 шүдний эрүүл ахуйч нар ажилладаг” гэж хэллээ. Тэрээр өөрийн хувиарт ажлын өдөртөө бүрээс, гүүрэлсэн шүдэлбэр, шүд нөхөн сэргээлт, шүдэлбэр зэрэг олон төрлийн ажилбаруудыг хийж гүйцэтгэдэг ба өдөрт дунджаар 5-8 өвчтөн үздэг байна.

Manchette эмчийн шүдний эмч болох хүсэл бага байхдаа шүд нь өвдөөд нэгэн жижиг суурингийн эмч дээр очсон үеэс эхэлжээ. Цэргийн албаа хаасны дараа Saint Louis Их Сургуулийн Шүдний эмчилгээний ангийг дүүргэсэн боловч Солонгосын дайнд татагдаж 2 жил алба хаасны дараа дараа 1952 оноос Шүдний эмчээрээ ажиллах боломж гарчээ. Түүнээс хойш 65 жилийн дараа ихэнх хүний хувьд бол тэтгэвэртээ хэдийнээ суудаг насан дээр тэрээр ажилласаар л байна. Гэсэн хэдий ч Manchette эмчийн өөрийнх нь нотолж байгаагаар түүнд энэ ажлаас нь өөр цагийг зугаатай өнгөрүүлэх сайн арга байх эсэх тухай бодож ч үзээгүй бөгөөд тэрээр өөрийгөө шүдний эмчээ хийхэд бие бялдарын хувьд хангалттай эрүүл гэж үзэж байна.

“Би биеийн эрүүл мэндийн хувьд шүдний салбартаа сэтгэл хангалуун ажиллах хэмжээнд байна. Өнгөрсөн хугацаанд маш олон найз нөхөдтэй болсон байгаа. Миний өвчтөнүүд бол миний найз нар. Шүдний эмчилгээ хийх нь миний амьдралын нэгэн салшгүй хэсэг болсон тул үүнийгээ хийхгүй бол би маш их үгүйлэх байхаа. Би долоо хоногийн гурван өдөрт ажилладаг тул хагас хэлбэрээр тэтгэвэрээ эдэлдэг гэсэн үг. Миний энэ сонголтоос өөр илүү сайхан амралт байх тухай би бодож байгаагүй” гэж тэрээр хэллээ.

Шүдний салбарт ажилласан он удаан жилүүдийн явцад Manchette эмч энэ салбарт гарсан технологийн дэвшлийг хангалттай хэмжээнд ашиглаж иржээ. Түүний ашиглах дуртай технологийн дэвшлүүд нь өвчтөний дижитал карт, дижитал рентген, алмазан борууд, bonding tevhnology болон 3D scan зэрэг юм.






Tag:Шүдний эмч, гадаад үйл явдал
Бусад






avatar