Имплантын хүзүүвч хэсгийн microthreaded бичил эрчлээст дизайн нь ясны эдийн алдагдалд бусад хэлбэрүүдээс бага нөлөөлдөг
2017.07.03 0.0 0

LEXINGTON, Ky., USA/DAMMAM, Saudi Arabia: Судлаачид имплантын хүзүүвч хэсгийн microthread бичил эрчлээст дизайн нь уламжлалт machined гөлгөр болон rough surface буюу барзгар гадаргуут хэлбэрээс илүү үр дүнтэй болохыг тогтоолоо. Судлаачдын олж тогтоосноор имплантын microthread бичил эрчлээст дизайн нь бусад хэлбэрээс илүү ясны эдийн алдагдал бага байсан байна. Мөн уг судлаачдын үзэж байгаагаар имплантын хүзүүвч хэсгийн хэлбэр дүрс нь имплантын ясны эдэд барьцалдах анхдагч тогтворжилт үүсэхэд чухал нөлөөтэй гэнэ.

University of Dammam болон University of Kentucky их сургуулиудын хамтарсан судалгааны баг имплантын ясны эдэд анхдагч тогтворжилт (primary stability) үүсэхэд чухал үүрэгтэй имплатын хүзүүвч хэсгийн microthreaded-neck design-ы чиглэлээр өргөн хүрээний тойм судалгаа хийсэн байна. Ингэхдээ 1995-2016 оны хооронд хэвлэгдсэн өгүүлүүдийг шаардлагатай түлхүүр үгээр мэдээллийн электрон сангуудаас хайлт хийж судалгааны inclusion criteria үзүүлэлтийг хангасан 23 өгүүллийг сонгон авсан байна. Эдгээр судалгааны өгүүлүүдэд анализ хийж үзэхэд өгүүллүүдийн дийлэнх хэсэгт имплантын нэмэлт болон гүн эрчлээсүүд нь имплант болон ясны эдийн хооронд илүү сайн тогтворжилт үүсгэдэг тул ясны эдий чанар муу тохиолдолд илүү сайн, имплантын хүзүүвч хэсгийн microthreaded дизайн нь уламжлалт machined гөлгөр гадаргуу болон rough surface барзгар гадаргуугаас илүү ясны эдийн алдагдал бага байдаг талаар дурдсан байсан байна. Эдгээр судалгааны материалууд нь имплантын хүзүүвч хэсгийн геометр нь имплантанд ирэх хүчний үйлчлэл болон ачаалалд нөлөөлдөг болохыг дэлгэн үзүүлжээ.

Имплантын төрөл болон дизайны харилцан ялгаатай байдал нь ясны эдийн алдагдалд хэрхэн нөлөөлж байгаа талаар судлаачид илүү гүнзгийрүүлсэн өөр судалгаа хийх шаардлагатай байгааг тэмдэглэжээ. Мөн энэ чиглэлэр хийх цаашдын судалгаануудад bone-augmentation хийсэн хэсгүүдэд суулгасан microthreaded-neck design-ыг судлахдаа стандарт рентген зургийн аргачлал ашиглаж байхыг зөвлөсөн байна.

Энэхүү судалгаа нь “Microthreaded implants and crestal bone loss: A systematic review,” гарчигтайгаар Journal of Oral Implantology сэтгүүлд нийтлэгдсэн байна.


Tag:технологи, Implant, Tech, implant neck design, шүдний имплант
Бусад






avatar